А.Ариунзаяа: Гаднаас ажиллах хүч авахаас өөр аргагүй



11-р сарын 19 | 13 цаг 33 минут
580

       УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль”-ийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Яам нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. БНСУ яагаад гадаадаас ажиллах хүч авдаг вэ. Экспортод гаргах бүтээгдэхүүний өртгийг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх гэж. Бид үүнийг ерөөсөө хардаггүй. Манай улс ажиллах хүчний хомсдолд гүн орсон. Зөвхөн халамжаас болсон гэж бодохгүй байна. Төр хэтэрхий данхайсан, Төрийн бодлого дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нэмэгдсэн зэрэг нөлөөлж байгаа. Гадаад ажилтныг орлох Монгол ажилтны ур чадварыг нэмэгдүүлэх ёстой гэж ойлгож байгаа" гэж асуув.

 ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Гадаадаас ажиллах хүч авах нь тийм муу асуудал биш. 2012 он эдийн засгийн өсөлтийн оргил үед 30 мянган ажилтан манай улсад ажил хөдөлмөр эрхэлж байсан бол одоо 6,045 гадаад ажилтан байна. Ирэх оны хувьд төсвийг бүтээн байгуулалтын жил байна гээд батлуулсан. 500 орчим хөрөнгө оруулалтын төсөв арга хэмжээ батлагдсан. Ажиллах хүч мэдээж шаардлагатай. Гаднаас ажиллах хүч авахаас өөр аргагүй. Гэхдээ дотоодоос авах боломжийг нээлттэй байлгана”  гэлээ. 

 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com