
Монгол улсад дэд бүтэц, газ, эрчим хүч, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “S & Royal Group Mongolia” ХХК нь Дубайн алт, түүхий эдийн бирж (DGCX) -тай урт хугацааны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага бизнесийн боломжит хэтийн төлвийн талаар мэргэжилтний мэдлэг, санал, санаа бодлоо солилцох, АНЭУ болон Монгол Улсын хооронд бараа бүтээгдэхүүн импортлох, экспортлох боломжийг судлах зэрэг урт хугацааны бизнесийн харилцаа тогтоох юм.
“S & Royal групп Монголиа” нь DGCX болон Дубайн олон барааны төвийн (DMCC) байнгын гишүүнээр элсэж байгаа юм.
DGCX-ийн Гүйцэтгэх захирал Лес Мале хэлэхдээ: "Монгол бол байгалийн баялаг ихтэй, арвин их нөөцтэй орон бөгөөд тус улсын тэргүүлэгч компани болох “S & Royal Group Mongolia” ХХК-тай байгуулсан санамж бичиг нь бидний зорилгод нийцэж байна. Энэхүү санамж бичиг нь хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа, бидний мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх гэх мэт маш их ашиг тустай бөгөөд бид энэхүү санамж бичгийг урт удаан, ашигтай харилцааны эхний алхам гэж харж байна"
"S & Royal Group Mongolia" компанийн ерөнхийлөгч Д.Сэржбүдээ "Бид DGCX-тэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Монгол, АНЭУ хоёр 25 жилийн баялаг түүхтэй, түүхэн харилцаатай улсууд юм. Манай компаний зорилго бол Монголын зах зээлийг дэлхийд гаргах гарц болохоос гадна Монгол улсаа Төв Азийн бүс нутгийн томоохон зангилаа болгоход оршино. Бид DGCX-тэй үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт удаан хугацаанд үргэлжилнэ гэдэгт итгэж байна”
АНЭУ болон Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг саяхан тэмдэглэж, Монгол Улс Абу Даби хотод Элчин сайдын яамаа нээхээр төлөвлөж байгаагаа зарласны дараа энэхүү санамж бичгийг байгуулснаараа чухал онцлогтой болжээ.
“S & Royal групп Монголиа” нь 2004 онд байгуулагдсан бөгөөд одоогоор урт хугацааны стратегийн төслүүдийг хэрэгжүүлэх зорилготой Yokohoma Tire Mongolia, Gas Service Corporation of Mongolia, Royal Oil, Royal Electric Corporation, Royal Infrastructure Development, Royal Gold Commodity Exchange зэрэг салбар компаниудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих