
Сүүлийн хэдэн сар Монголд маань криптовалютын зах зээл маш эрчимтэй хөгжиж, шинэ койнууд ар араасаа IEO хийх болсон. Тиймээс IEO-оо хийгээд буй Монгол койнуудын мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Доор мэдээлэл нь орсон зарим койнуудын хувьд хоёрдогч зах зээлийн арилжаа хараахан эхлээгүй байгаа билээ.
*Койнуудын ханшийг 11 сарын 16 өдрийн 14:50 минутын ханшаар оруулсан болно. Тиймээс зах зээлийн ханшийг мөн адил цагийн ханшаар тооцож гаргасан юм. Мөн зах зээлийн үнэлгээг зах зээл дээр эргэлдэж буй койны ширхэг бус нийт гаргасан койны хэмжээгээр бодсон гэдгийг анхаарна уу.
АрдКойн (ARDX)
Гаргасан компани: Ард Бит ХХК
Нийт койны хэмжээ: 5,158,308,000 (5.2 тэрбум ширхэг)
Олон нийтэд санал болгосон хувь: Олон нийтээс хөрөнгө татаагүй
IEO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ: Олон нийтээс хөрөнгө татаагүй
IEO/анхны ханш: ₮1
Одоогийн ханш: ₮144
Зах зээлийн үнэлгээ: ₮743 тэрбум
Арилжаалагддаг биржүүд: Dax.mn, Trade.mn, Coinhub.mn, Complex.mn
Онцлог: Ард Санхүүгийн Нэгдлийн бүтээгдэхүүн үйлчилгээг авсан хэрэглэгчдэд урамшуулал олгох зорилгоор гарч ирсэн ба блокчэйн технологи дээр суурилсан урамшууллын оноо гэдгээрээ бусад урамшууллын онооноос ялгаатай ажээ.
Ихкойн (IHC)
Гаргасан компани: Их Бит ХХК
Нийт койны хэмжээ: 1,000,000,000,000 (1 их наяд ширхэг)
Олон нийтэд санал болгосон хувь: 100,000,000,000 (10% буюу 100 тэрбум ширхэг)
IEO хийсэн өдөр: 2021.08.25
IEO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ: ₮30 тэрбум
IEO ханш: ₮0.3
Одоогийн ханш: ₮5
Зах зээлийн үнэлгээ: ₮5 их наяд
Арилжаалагддаг биржүүд: Dax.mn, Trade.mn, Coinhub.mn, Complex.mn
Онцлог: Жил болгон Америкийн инфляцын түвшинтэй адил хувиар IHC койныг шатаах буюу устгалд оруулна хэмээн амлаад буй. Ийнхүү IHC койн нь инфляцын эсрэг хамгаалалтыг бий болгож мөнгөний үнэ цэнийг хадгалах зорилготой ажээ.
Digital Exchange Coin (TRD)
Гаргасан компани: Дижитал Эксчейнж Монголиа ХХК
Нийт койны хэмжээ: 20,000,000,000 (20 тэрбум ширхэг)
Олон нийтэд санал болгосон хувь: Олон нийтээс хөрөнгө татаагүй
IEO-оор татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ: Олон нийтээс хөрөнгө татаагүй
IEO/анхны ханш: ₮1
Одоогийн ханш: ₮3.2
Зах зээлийн үнэлгээ: ₮63 тэрбум
Арилжаалагддаг биржүүд: Trade.mn
Онцлог: Trade.mn биржийн шинэ хэрэглэгчдэд зориулсан урамшуулал, арилжааны шимтгэлийн урамшуулал, шинэ токены бүртгэлд урамшууллаар олгох замаар нийт койны 39%-ийг хувиарлах юм. Үлдсэн 61%-ийг биржийн одоогийн хувьцаа эзэмшигч нарт хувиарлах ба хувиарлалт хийгдсэнээс хойш 18 сарын турш арилжаалах боломжгүй байна. Улирал бүр цэвэр ашгийг койн эзэмшигч нарт хувиарлана. 1 тэрбум TRD эзэмшигч компанийн ТУЗ-д сонгогдох эрхтэй аж.


И.Шинэбат
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих