
NBA-н MVP-ийн төлөөх өрсөлдөөн улам ширүүссээр.
"Үнэ Цэнтэй Тоглогч"-ийн шагналын төлөөх энэ долоо хоногийн шинэчлэгдсэн жагсаалтыг танилцуулж байна.

1. Кэвин Дурант (Brooklyn Nets) 29.5оноо 8.5сам 5о.дам
-Жагсаалтын тэргүүн байраа хэзээд хадгалж үлдэх хамгийн өндөр магадлалтай тоглогч бол гарцаагүй КД. Брүүклин Нэтсийн улирлын эхний учраа олж амжаагүй байдал нь түүнийг энэ жагсаалтаас хойш татаж магадгүй байсан бол өнгөрсөн долоо хоногт Орландо Мэжикийн эсрэг 30 оноог 29 минутад 91% (12-11) довтолгооны гүйцэтгэлтэйгээр авснаар ямар чадавхитай тоглогч вэ гэдгээ лиг даяар дахин батлаад амжсан. Мөн энэ үзүүлэлтээрээ 1982 оны Бак Уилламсаас хойшхи 30 оноог хамгийн цөөн довтолгооны гүйцэтгэлээр авсан тоглогч болсон юм. Одоогоор КД лигийг дундын зайн довтолгооны хувиараа тэргүүлж байгаа . (74-47). Брүүклин Нэтс 9-4 амжилттайгаар дорнод бүсийн хоёрдугаарт эрэмблэгдэж байна.

2. Стефен Көрри (Golden State Warriors) 27.4оноо 6.5сам 6.5о.дам
- Стеф өнгөрсөн долоо хоногийн чансаагаа баталгаажууллаа. 33 нас. 50 оноо. Итгэмээргүй. Түүний тоглолтын арга барилд насны тоо тийм ч их хамаатай биш бололтой. Өнгрөгч долоо хоногт Миннесота Тимбервулвсийн эсрэг ээлжит нэгэн шилдэг тоглолтоо толилуулсан нь 50 оноо 10 дамжуулалтыг нэг тоглолтод өгсөн хамгийн ахмад тоглогч болж бас нэгэн рекорд амжилтыг тогтоов. Алтан Мужийн Дайчдын хувьд ч гэсэн Стефийн тоглолт шиг багаараа өөлөх зүйлгүйгээр өрнөд бүсээ 11-1 амжилттайгаар тэргүүлсээр. Тэд өнгөрсөн долоо хоногт 4 аялан тоглолтдоо ялагдал амсалгүй гэртээ эргэж ирлээ.

3. Никола Йокич (Denver Nuggets) 25.4оноо 13.6сам 5.7о.дам
- Сагсан бөмбөгийн ертөнцөд өнгөрсөн хэдэн өдрийн турш түүнээс илүү дуулиан тарьсан тоглогч байсангүй гэвэл хэлсдэхгүй болов уу. Миами Хийт багийн эсрэг тоглолтод түүн дээр Маркифф Моррис хүнд алдаа гаргахад Жокер илүү чангаар хариуг нь барьснаар асуудал улам хурцдаж гэр бүл ах дүүсийн хүрээнд маргаан гараад амжсан. Дэнвэрийн залуусын хувьд Жамал Муррэй, Майкл Портер Жуниоргүйгээр улирлыг гэмтэл бэртлийн асуудалтай үргэлжлүүлж байгаа ч өнгөрсөн 6 өдрийн 3 тоглолтдоо бүгдэд нь хожил байгуулснаар 8-4 амжилттай бүсийнхээ тавдугаар байранд эрэмблэгдэж буй. Энэ тоглолтуудын хожлын гол шалтгаан нь багийн лидерийн үүргээ хангалттай биелүүлж байгаа Йокич. Тиймдээ ч дуулиан шуугиантайгаа зэрэгцэн MVP чансааны 10-р байрнаас гуравдугаар байр луу дуу чимээтэйхэн орж ирж байна.

4. Пол Жорж (Los Angeles Clippers) 26.7оноо 8.2сам 5.4о.дам
-Гэнэтийн бэлэг. Бид ийм хэмжээний чадвартайг нь мэддэг ч анзааралгүй үлдээсэн гэнэтийн зочин бол Үнэ Цэнтэй тоглогчийн жагсаалтад шинээр мөн хүчтэй байр суурьтайгаар эрэмблэгдэж буй Пол Жорж. Клипперс улирлыг Кавай Леонардгүй 1-4 амжилттайгаар эхлүүлсэн ч одоо тэд 7 хожил 4 хожигдолтой зэрлэг өрнөдийн зургаадугаарт жагсаж байна. Кавай Леонардгүй ч багаа тэргүүлэн MVP араандаа өөрийгөө хурцалж, шилжүүлээд буй Жорж өнгөрсөн долоо хоногийн Үнэ Цэнтэй тоглогчийн эхний 15 тоглогчийн жагсаалтад багтаагүй байсныг бид мэднэ. Клипперсийн тоглолтын арга барил ч улирлын эхний хэсгээ бодвол жигдэрч хожил байгуулж эхлээд байгаа нь лидерийн үүргээ сайн биелүүлж буй Пол Жоржтой шууд холбоотой тул чансааны жагсаалтад орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан болов уу. Гэнэтийн бас үгүй.

5. Демар Дерозан (Chicago Bulls) 26.0оноо 5.8сам 3.8о.дам
-Хуучин жагсаалтын тавдугаар байрны эзэн КД, Стеф нарын адилаар байрлалаа баталгаажууллаа. Улирал эхлэхэд Демар Дерозаныг Зак Лавины дэргэд Үнэ Цэнтэй тоглогчийн хэмжээнд тоглож чадна гэдэгт тийм ч олон хүн найдаагүй болов уу. Гэтэл тэрээр Сан Антонио Спөрс, Торонто Рэйпторст байсан үеэсээ ч илүүтэйгээр тогтмол сайн тоглолтоо үзүүлж багаа хожилд лидерийн үүрэгтэйгээр хөтөлсөөр байна. Эндээс харвал Демар үнэхээр зөв баг, зөв газраа олсон нь илт. Бухнууд одоогоор 8-4 амжилттайгаар дорнод бүсийн гуравдугаарт эрэмблэгдэж байна. Буллсын сайн амжилт энэ хэвээрээ үргэлжилсээр байвал Демар Дерозан MVP авах магадлалын эхний таван байрт тогтмол өрсөлдөх нь дамжиггүй. Магадгүй түүний араас багийн хамтрагч Зак Лавин ч хүч түрэн орж ирэхийг үгүйсгэхгүй юм.
И. Шинэбат
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан 12:00 цагаас эхэлнэ
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ11 сар 21. 19:58
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Сэтгэгдэл бичих