2030 он гэхэд зургаан хот усан доор орж магадгүй



11-р сарын 8 | 14 цаг 02 минут
1590

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн хотуудаас хамгийн багадаа зургаан хот 10 жилийн дотор бүхэлдээ эсвэл хэсэгчлэн усан доор орж магадгүй тухай “Climate Central” судалгааны байгууллага мэдээлжээ.

Тус байгууллага Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комиссын (IPCC) мэдээллүүдэд үндэслэн 2030 он гэхэд усан доор орж болзошгүй хотуудын урьдчилсан таамгийг газрын зураг хэлбэрээр гаргасан байна.

Урьдчилсан таамгаас үзвэл, Нидерландын нийслэл Амстердам хот далайн түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор хамгийн түрүүнд усанд автах эрсдэлтэй байгаа аж. Иракийн Шатт-эль-Араб голын дагуу орших Басра хот хэсэгчлэн эсвэл бүрэн усанд доор орж магадгүй байна. Энэ хот нь намгархаг газраар хүрээлэгдсэн байдаг ажээ. Хэдийгээр далангийн системтэй ч Америкийн Шинэ Орлеан хот ч /Луизана муж улс/ мөн усан доор орох эрсдэлтэй байгаа ажээ. Харин Адриатын тэнгист орших, Италийн алдарт Венец хот жил бүр 2 мм-ээр живж байгаа гэнэ. Дараа нь Вьетнамын өмнөд хэсэгт орших Хошимин хот орж байна. Тус хотын зүүн дүүргүүд Меконг мөрний ойр оршдог учир усанд автаж болзошгүй байна. Архитектураараа алдартай Энэтхэгийн Калькутта хот мөн 2030 он гэхэд усан дор живэх эрсдэлтэй байгаа ажээ. Ганга мөрний бэлчирт орших тус хот нь Баруун Бенгал мужийн нийслэл бөгөөд Мумбай хотын дараа орох хоёр дахь том хот юм.

Бүхэлдээ эсвэл хэсэгчлэн усан доор орж магадгүй хотуудыг урьдчилан таамаглахдаа хүрээлэн буй орчны бохирдлын өнөөгийн байдлыг гол хүчин зүйлээ болгосон байна.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com