
Сэрүүний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Коронавирус, томуу, томуу төст өвчний эхний илрэх шинж тэмдэг төстэй. Тиймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүхтэй ярилцлаа.
-Томуу, томуу төст өвчний дэгдэлт хэр их байна вэ?
-Халдвар судлалын 40 дэх долоо хоногийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 77.045 үзлэг хийгдсэнээс 1284 тохиолдол буюу 1.7 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 0.1 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Нийт үзлэгийн 54.3 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд, 68.3 хувийг ес хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх хувь нь бага насны хүүхдүүд байдаг. Энэ өвчлөл бол улирлын чанартай. Аравдугаар сараас дараа оныхоо дөрөв, тавдугаар сар хүртэл үргэлжилдэг онцлогтой өвчин. Халдварт өвчин, ялангуяа амьсгалын замын хурц халдварт өвчнөөс иргэдийг сэргийлэх ажил нэлээн далайцтай хийгдэж байна. Энэ нь дэлхий нийтэд “Ковид-19” вирус тархсантай холбоотой. Тиймээс иргэд өөрсдийгөө болон гэр бүлийнхээ гишүүдийг хамгаалах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Томуу, томуу төст өвчин вакцинжуулалтаар бүрэн урьдчилан сэргийлэгддэг өвчин.
-Томуу, томуу төст өвчин, “Ковид-19” вирусийг хэрхэн ялгах вэ?
-Томуу, томуу төст өвчин, “Ковид-19” вирусийн илрэх шинж тэмдэг хоорондоо төстэй. Бид “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалд байгаа учир амьсгалын замын халдварын шинж тэмдэг илрэх юм бол хамгийн түрүүнд коронавирус байх магадлалтай гэж үзэн сэрэмжтэй байх хэрэгтэй. Халдвар авсан байх магадлалтай учир эрүүл мэндийн байгууллагад хандаж, үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд халдвар судлалын асуумж судалгаагаар, зарим нэг клиник шинж тэмдгээр, мөн вирус судлалын үүсгэгч илрүүлэх лабораторийн шинжилгээгээр ялгааг баталж байгаа.
Амьсгалын замын халдварт өвчин халуурах, толгой өвдөх, нус гоожих, хоолой өвдөх, ханиах, үе мөч, бие өвдөх зэрэг нийтлэг шинж тэмдгээр илэрдэг. Дэлхийн эрдэмтэд амьсгалын замын өвчлөл 200 гаруй вирусээр үүсгэгдэж байна гэсэн судалгаа гаргасан байдаг. Харин манай улсад “Ковид-19” вирусээс гадна томуу, томуу төст өвчин зэрэг 20 гаруй төрлийн вирусийг тодорхойлж, судалдаг. Ямар төрлийн вирус болохыг тодорхойлохын тулд улсын хэмжээнд маш олон лабораторид сорьцын шинжилгээг долоо хоног бүр хийдэг. Өнөөдрийн байдлаар томуугийн вирус бүртгэгдээгүй. Сүүлийн жилүүдэд арванхоёр, нэгдүгээр сард томуугийн вирус бүртгэгдэж өвчлөл үүсгэж байгаа. “Ковид-19” вирусийн халдвар авсан байх магадлалтай хамгийн өвөрмөц шинж тэмдэг бол үнэр, амтны мэдрэхүй алдагдах явдал. Энэ шинж тэмдэг дэлхий дахинд батлагдсан.
-Томуу, томуу төст өвчнөөр өвдөж байгаа иргэдийн хэдэн хувь нь хүүхэд байна вэ?
-Томуу, томуу төст өвчнөөр бүх насны иргэд өвддөг ч 90 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг. Тиймээс бид хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний тархалт ямар байгааг түлхүү анхааран ажилладаг байсан. Харин “Ковид-19” халдварын тархалт насны ялгаагүй, нийтлэг байна. Түүнээс гадна вакцинжуулалтад хамрагдаагүй иргэд ихээр халдвар авч байна. Мөн томуу, томуу төст өвчин, “Ковид-19” вирусийн аль аль нь архаг хууч өвчин, зүрх судас, бусад эрхтний хавдартай иргэдэд хүндрэл үүсгэдэг тал бий. Ер нь амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн гол ажил бол дархлаагаа дэмжих, амин дэм баялаг, илчлэг ихтэй хоол хэрэглэх, халуун бүлээн шингэн уух, идэвхтэй хөдөлгөөн хийх, ажил, амралтаа зохицуулах юм. Түүнчлэн, орчны цэвэрлэгээ, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх, сургууль, цэцэрлэг, ажлын байранд агаар сэлгэлтийг хоёр цаг тутамд хийж, халдваргүйтгэлийг зохих журмын дагуу хийх хэрэгтэй.
-Амьсгалын замын өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ?
-Вакцинжуулалтад хамрагдах нь амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх сонгодог арга. Вакцины бүрэн тунд хамрагдах нь амьсгалын замын өвчлөлийн хүндрэлээс бүрэн сэргийлдэг гэдгийг иргэд мэдэж байгаа байх. Тиймээс зорилтот бүлгийн болон зохих насны иргэд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж хоёр хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулдаг.
Халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга бол амны хаалт зүүх. Иргэдийн дунд амны хаалт зүүх хэрэглээ сайн байгаа. Гэвч зөв зүүхгүй байна. Амны хаалтыг 2-3 цаг тутамд байнга сольж байх хэрэгтэй. Түүнээс олон цаг зүүвэл амны хаалт дээр өвчин үүсгэгч вирус сууж, эргээд халдвар тараах эрсдэл үүсгэдэг юм. Мөн гараа тогтмол угаах хэрэгтэй. Томуу, томуу төст өвчин, “Ковид-19” вирус зэрэг амьсгалын замын өвчлөл нь иргэдийн дунд агаар дусал болон хавьтлаар хурдан тархдаг. Тиймээс олон хүнтэй газраар аль болох явахгүй байх нь өвчний тархалтыг бууруулах ач холбогдолтой.
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих