Групп тогтоолгосон 341 хүнийг цагдаагийн байгууллага шалгаж байна



10-р сарын 12 | 16 цаг 05 минут
934

Хөдөлмөрийн чадвар алдалтад хяналт, шалгалт хийх хамтарсан аян явуулж байгаа аж. Энэ хүрээнд групп тогтоолгосон 60,000 хүнийг шалгахаас одоогоор 19,000-ыг нь шалгасан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудсанд бичжээ.

Тэрбээр "Шалгалтын явцын мэдээллийн тайлантай танилцахад:

  • Цуцалсан 120,
  • Дахин шалгахаар шийдсэн 2,200,
  • Цагдаад шалгуулж байгаа 341,
  • Хувь хугацаа заалт өөрчлөхөөр болсон 267 тус тус байна.

Урд өмнө алдаа дутагдал гарч байсан. Одоо бид засах нь чухал.

Групп тогтоолтын зарчмыг шинэчилнэ.Урт хугацаат нөхцөлт буюу эрүүл мэндийн үзлэг, нөхөн сэргээх эмчилгээ зэрэгт цаг тухай бүрд хамрагдаж байх, хамрагдахгүй бол харин тэтгэмж олголт зогсдог байх олон улсын туршлагыг нэвтрүүлнэ" гэв.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com