Монгол Улс цахим виз олгож эхэллээ



10-р сарын 12 | 13 цаг 01 минут
873

Монгол Улсын визийг өмнө нь зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог байсан бол Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр визийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр олгох талаар тусгасан юм. Үүний дагуу Монгол Улс дэлхийн 36 орны иргэдэд жуулчин /K2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцох /K4/, дамжин өнгөрөх /K6/ ангиллын цахим визийг энэ сарын 1-ний өдрөөс олгож эхэллээ.

Цахим виз мэдүүлэх гадаадын иргэд нь https://evisa.mn/ системээр цахим визийн мэдүүлгийг үнэн, зөв бөглөн, төлбөрөө төлөх бөгөөд виз мэдүүлгийн баримт бичиг хянагдсаны үндсэн дээр ажлын гурав хоногт хариугаа авах боломжтой болж байна. Цахим виз нэвтэрснээр заавал цаг авах, дараалал хүлээх шаардлагагүйгээр дэлхийн хаанаас ч интернэт сүлжээнд холбогдон виз мэдүүлэх боломж бүрдлээ. Энэ нь иргэдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэхээс гадна Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах томоохон хөшүүрэг болох юм.

Одоогоор дэлхийн 80 орчим улс цахим визийн системийг нэвтрүүлээд байна.

Эх сурвалж: ГИХГ





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com