
Ойрадын түүхэн сурвалжийг үндсэлбэл Эсэн хааны ач Хамаг тайш XV зууны 80-аад оны сүүлчээр Цоросын дотроос албат таслан аваад, түүнийгээ Өөлд гэжээ. Ийнхүү өөлдүүд Ойрадын нэг аймаг болж түүхийн тавцан дээр гарч иржээ.
Гэвч Ойрадын ноёдын эрх мэдэл, харьяат ардаа булаацалдсан тэмцэл даамжран 1490-ээд оны дундуур Өөлд, Цорос хоёр хоорондоо дайтжээ. Тэдний дотоодын зөрчлийг Турфаны уйгурууд далимдуулан XVI зууны босгон дээр Өөлдийг дайлсан бололтой. Тэдгээр өөлдүүдийн ихэнх нь баруун тийш нүүдэллэн холджээ.
Өөлд эмэгтэй. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум. Зургийг Гомжобав. 1938 он. (ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Баримт мэдээллийн төв.)
Өөлд нь Дөрвөн Ойрадын доторх том аймаг учир нийт Ойрадыг “Өөлд” хэмээн нэрлэх явдал байв. Галдан бошогтын тэмцэл дарагдсаны дараа, манжууд түүний жанжин Равдан, Данжила нарыг дагуулж 3 хошуу зохион байгуулж, Халхын нутагт суулгажээ.
1730-аад оны үед тэднийг түр зуур Халх голын орчим нүүлгэн шилжүүлсэн бөгөөд Зүүнгарын хаант улсыг байлдан эзэлсний дараа Манж нар Өөлдийн гурван хошууг Халхын нутагт буцаан нүүлгэж, 1761 онд Сайн ноён аймагт хавсарган захируулжээ.
Равдангийн хоёрдугаар хөвгүүн Сэвдэнванбуугийн угсааныхны захирсан хошууг Манжийн эрхшээлийн үед Өөлдийн өмнөд хошуу, Олноо өргөгдсөн Монгол улсын үед Бишрэлт засгийн хошуу хэмээн нэрлэж байсан агаад одоогийн Архангай аймгийн Өлзийт сум бүхэлдээ, Өгийнуур сумын зарим хэсэг нь энэхүү хошуунд багтаж байв.
Өөлд айл. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум. Зургийг Гомжобав. 1938 он. (ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Баримт мэдээллийн төв.)
Харин Данжилагийн үр хойчсын захирсан хошууг Манжийн эрхшээлийн үед Өөлд бэйсийн хошуу, Олноо өргөгдсөн Монгол улсын үед Сүжигт засгийн хошуу хэмээн нэрлэдэг байжээ. Одоогийн Архангай аймгийн Хотонт сумын зарим хэсэг нь энэхүү хошуунд багтаж байв.
Түүнчлэн Равдангийн ахмад хөвгүүн жүн ван Цэрэнванбуугийн харьяат 1 хошуу байсан агаад 1728 онд Цэрэнванбуу нас барсанд түүний дүү Сэвдэнванбуу Цэрэнванбуугийн хөвгүүн Дамбийг түүний төрсөн хүүхэд бус хэмээн дарагдуулаад өөрөө ахынхаа хэргэмийг залгамжилжээ. Тиймээс 2 хошууг нэгтгэж, Сэвдэнванбууд захируулжээ. Хожим хэргийн үнэн учир олдож, Дамбийгийн хошууг дахин байгуулжээ. Гэвч 1763 онд Дамбий Пунцагийг хилсээр гүтгэж мэдүүлсэн тул Дамбийг хэргэм зэргээс нь ховхолж, Бээжинд хорионд суулгаад, түүний харьяат нарыг Ховдод нүүлгэн суулгажээ. Ийнхүү Ховдын Өөлд хошуу байгуулагджээ. Уг хошуунд угсаа залгамжлах ноён тавьсангүй, харин бүгдийн дарга томилон тэднийг захируулжээ. Энэ хошууны нутаг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум юм.
Өөлд эрэгтэйн хувцас (Н.Амгалангийнхаар)
Эдгээрээс гадна Манжийн эрхшээлийн үед Хөлөнбуйрт өөлдийн 1 хошуу байсан нь мөн л Галдан бошогтын албат байсан ажээ. Түүнчлэн Зүүнгар улсыг мөхөөсний дараа тэдний үлдэгдлийг манж нар Хармөрөн мужид нүүлгэн аваачиж, Өөлд хошуу байгуулжээ. Тус хошуу зөвхөн өөлд бус, Ойрадын олон овог аймгийн хүмүүсээс бүрэлдсэн хэдий ч Хармөрний Өөлд хошуу хэмээн нэрлэгдэх болжээ. (Ц.Цэрэндорж)
Өөлд эмэгтэйн хувцас (Н.Амгалангийнхаар)
Ашигласан ном зохиол
Зарлигаар тогтоосон гадаад монгол, хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир, Монгол бичгээс кирилл бичигт буулгаж, тайлбар хийсэн Цэрэндорж Ц., Эрдэнэболд Л., Баржав Д., Ганбат Н., УБ., 2007, 2009
Өөлдийн ноёдын уг эх, Монгол бичгээс хөрвүүлж, тайлбар, галиг, үгийн хэлхээ хийсэн Цэрэндорж Ц., УБ., 2010
Монгол улсын түүх, гутгаар боть, УБ., 2003
Монгол Улсын угсаатны зүй, II боть (Ойрадын угсаатны зүй), УБ., 1996
Очир А., Монголын ойрадуудын түүхийн товч, УБ., 1992
Очир А., Дисан Т., Монгол улсын өөлдүүд, УБ., 1999
Цэвээн Ж., Дархад, Хөвсгөл нуурын урианхай, Дөрвөд, Хотон, Баяд, Өөлд, Мянгад, Захчин, Торгууд, Хошууд, Цахар, Дарьганга, Алтайн урианхай, Хасаг, Хамниганы гарал үүсэл байдлын өгүүлэл, УБ., 1934 // Цэвээн Ж., Түүвэр зохиолууд, эмхэтгэсэн Идшинноров С., I, II дэвтэр, УБ., 2000
Oka Hiroki, Hobudo oorudoki-no seiritsu-Kenryuki nakaba-ni okeru zasaguki-ni kansuru ikkousatsu (Ока Хироки, Ховдын өөлд хошуу байгуулагдсан нь - Тэнгэрийн тэтгэсний дунд үеийн засаг хошууны тухай) // “Matsumura Jun sensei koki kinen ‘Shindaishi ronsou’”, Kyuuko shoin, Tokyo, 1994
Дэлгэрүүлж үзэх ном зохиол
Далай Ч., Ойрад монголын түүх, 1-р боть, УБ., 2002
Очир А., Монголчуудын гарал, нэршил, УБ., 2008
Цэрэндорж Ц., Зохиогч нь үл мэдэгдэх “Дөрвөн Ойрадын түүх /тууж/”-ийн эх бичиг судлалын зарим асуудал // Nomadic Studies, № 10, УБ., 2005, 77-80-р тал
Үндсэн мэдээлэл:
| Адил утгатай үг | Ойрад |
| Хамаа бүхий үг | Ойрад, Зүүнгар улс |
| Төрөл | овог аймаг |
| Цаг үе | Дундад зуун-орчин үе |
| Салбар, чиглэл | түүх |
| Угсаа | монгол |
| Бүс нутаг | Монгол улс, БНХАУ |
Эх сурвалж: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих