
УГТЭ-ийн судсан дотуурх оношилгоо, эмчилгээний тасгийн тархины судсан дотуурх мэс заслын эмч АУ-ны магистр, кл.профессор, тэргүүлэх зэргийн эмч Н.Баатаржантай ярилцлаа. Тэрээр Монгол улсад тархины судсан дотуурх мэс заслыг нутагшуулж багаараа өнгөрсөн хугацаанд 1500 орчим иргэнд энэ төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай үзүүлсэн байна.
Сайн байн уу? Судсан дотуурх мэс заслын онцлогийн талаар яриагаа эхлүүлье.
-Сайн, сайн байна уу. Энэ өдрийн мэнд хүргэе. Судсан дотуурх мэс заслыг энгийн үгээр тайлбарлавал хүний биед шарх сорви үүсгэхгүйгээр судсан дотуур мэс засал хийнэ гэсэн үг. Үүнийгээ дагаад эмнэлэгт хэвтэх ор хоног болон хөдөлмөрийн чадвар алдалт бага байдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл өнөөдөр мэс засалд орсон өвчтөнг маргааш нь биеийн байдлыг ажиглаад нөгөөдөр нь эмнэлгээс гаргадаг. Гаднаас нь харахад ямар ч шарх сорви байхгүй. Тухайн эмчлүүлэгчийн гоо сайханд нөлөөлдөггүй, зовиур багатай, зэрэг давуу талтай. УГТЭ-т ангиографийн оношилгоо, эмчилгээний тасаг нь 2005 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төв болон өргөжиж Монгол Улсын хэмжээнд тархи болон зүрхний чиглэлээр судсан дотуурх оношилгоо, эмчилгээг хийж байна.
-Судас маш нарийхан шүү дээ. Түүний дотор мэс засал хийнэ гэхээр маш нарийн мэдрэмж шаардах юм шиг...
-Тэр үнэн.
Тархины судас нь бусад эрхтний цусан хангамжаас өөр онцлогтой байдаг ба нэг миллиметр ч хүрэхгүй диаметртэй судсан дотор мэс засал хийх шаардлага гардаг. Тийм учраас эмч нараас маш өндөр мэдрэмж, мэдлэг, дадлага шаарддаг. Чимхлүүр ажил ихтэй хүнд ажилбар юм.
-Тархины судасны гаралтай өвчнүүдийн шалтгааны талаар мэдээлэл өгнө үү? Уг мэс заслыг Монголдоо нэвтрүүлснээр гарсан үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Тархины судасны эмгэгүүдийн дийлэнх нь төрөлхийн шалтгаантай байдаг л даа. Гэмтлийн болон олдмол шалтгаантай цөөн тохиолдол ирдэг. Тухайн иргэн өөрөө мэдэхгүй байж байгаад л гэнэт харвалт өгөөд, шинжилгээ өгч байж л оношлогддог. Энэ төрлийн эмгэгийг нээлттэй мэс заслаар болон судсан дотуурх мэс заслын аргаар эмчилдэг.
Манай баг Монголдоо анхдагч болж зургаан жилийн өмнө тархины судсан дотуурх мэс заслыг эмнэлэгтээ нэвтрүүлсэн бөгөөд энэ төрлийн мэс заслыг нутагшуулснаар гадаад руу урсах мөнгөн урсгалыг бууруулж, ард иргэдэд энэ төрлийн эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгож, эдийн засгийн хэмнэлт үүсгэх боломжийг бүрэн нээсэн.
Бид өнөөдөр УГТЭ-ийн удирдлагын багийн сайн менежментийн хүчинд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэж байгаа өндөр үзүүлэлттэй сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг хэрэглэж байна. Хүний нөөц нь чадвартай, тоног төхөөрөмжийн хувьд гадаадын өндөр хөгжилтэй орнуудтай адилхан тул иргэд гадаад орныг зорих ямар ч шаардлагагүй болж байгаа юм. Мэс заслын үр дүн ч маш сайн байгаа.
-Өдөрт танай баг хэчнээн хүнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ? Ачаалал хэр их байдаг вэ?
- Монгол улсын хэмжээнд тархины судсан дотуурх мэс заслыг зөвхөн манай эмнэлэгт л хийж байна. Тархи нугасны судсан дотуурх оношилгоо болон мэс заслыг УГТЭ дээр өнөөдөр улсын хэмжээнд 3 -4 эмч хийдэг бөгөөд ачаалал маш ихтэй болж байна.
Жилдээ бид 250-300 орчим мэс заслын тусламж үйлчилгээг ард иргэддээ үзүүлж байна.
Тархины судасны эмгэгтэй эмчлүүлэгчдийн хувьд нээлттэй мэс заслаас татгалзаж, судсан дотуурх мэс заслыг түлхүү хийлгэхийг эрмэлздэг болсон. Дэлхий нийтийн чиг хандлага ч яг энэ төрлийн мэс засал руу чиглэдэг болсон. Энэ нь дэлхийн анагаах ухаанд өндөр нарийн технологийн дэвшил хурдацтай нэвтэрч байгаатай холбоотой. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад тархины судасны гаралтай эмгэгүүдийн 80-аас дээш хувийг судсан дотуурх мэс заслын аргаар эмчилж байна.
Манай эмнэлэгт тархины судсан дотуурх мэс засал эмчилгээ хийж эхэлснээр Монголдоо эмчлэх боломжгүй, гадагшаа явж эмчлүүлдэг 7-8 төрлийн өвчнийг өөрсдөө хийж бүрэн нутагшуулсан бөгөөд өдөрт дунджаар 2-3 мэс заслыг хийдэг.
Мэс заслын хүлээгдэл ч их үүсч байна. Өвчтөний биеийн байдлаас шалтгаалан мэс засал хийх хугацаа харилцан адилгүй байдаг. Манай эмнэлэгт дээрх мэс заслыг гадаадын анагаах ухаан өндөр хөгжсөн орнуудын стандарт, удирдамж, технологийн дагуу ижил түвшинд хийгдэж байгаа.
- УГТЭ нь сургалт эрхлэгч байгууллагын хувьд боловсон хүчин бэлтгэх, ачаалал төвлөрлийг бууруулах хүрээнд ямар ажлуудыг хийж байна вэ?
-Ер нь боловсон хүчний дутагдлаас болоод энэ төрлийн мэс заслын хөгжил бага зэрэг удаашралтай байна. Тархины судсан дотуурх мэс заслыг мэдрэлийн мэс заслаас салгаж ойлгох ямар ч боломжгүй. Иймээс бид мэдрэлийн мэс заслын тасагтай УНТЭ, УХТЭ дээр хүний нөөцийг бэлтгэх ажлыг эхлүүлээд байна. Эхний ээлжинд эмч нар өвчтөний оношилгоог хэрхэн зөв тавих, оношийг зөв уншиж эхлэхээс ажил эхэлдэг бөгөөд үүний дараагаас судсан дотуурх мэс заслуудад дадлагажуулж сургахаар сургалтын хөтөлбөрөө боловсруулсан байгаа.
-Энэ төрлийн мэс заслыг Эрүүл мэндийн даатгалаараа хийлгэх боломжтой юу?
-Монголд энэ төрлийн мэс засал нь өндөр өртөгтэй мэс заслын төрөлд багтдаг бөгөөд дундаж өртөг нь 50-60 сая төгрөг байдаг. ЭМДЕГ-ын Гуравдугаар тогтоол батлагдсанаар өндөр өртөгтэй мэс заслыг ЭМДС-гаас санхүүжүүлэх боломж бүрдсэн. Энэ тогтоолын ачаар тархины өндөр өртөгтэй судсан дотуурх мэс заслыг иргэдэд эдийн засгийн дарамт багатай болон заримд нь үнэгүй хийлгэх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл бага насны хүүхэд, өндөр настан, групп тогтоолгосон иргэн болон тархинд цус харваад яаралтайгаар ирсэн иргэдэд дээрх мэс заслыг үнэ төлбөргүй хийж байна. Харин ажил хөдөлмөр эрхэлдэг цөөн тооны хүмүүс тодорхой хувийн хөнгөлөлттэй үнээр мэс заслыг хийлгэх боломжтой болсон. Тэгэхээр ард иргэдэд ирэх санхүүгийн ачаалал маш багассан. Үүний үр дүнд дээрх мэс заслын эмчилгээг хийлгэх гээд зорьж ирэх хүмүүс ч ихэсч байна.
-Баярлалаа.
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10
Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29
Сэтгэгдэл бичих