Өвөрхангайн Богдод 10 мм нойтон цас орж цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдав



10-р сарын 9 | 16 цаг 05 минут
540
2021 оны аравдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Дундговь аймгийн нутгийн хойд хэсгээр 0.8-5.0 мм цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 8-14 метр хүрч цасан шуурга 01:43-10:43 үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл, Төв аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0.0-6.0 мм цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 10-13 метр хүрч, цасан шуурга 01:17-04:00 минут үргэжлэн цаг агаарын аюултай үзэгдэл, Өвөрхангай аймгийн нутгийн хойд хэсгээр 1.0-10.0 мм цас орж, энэ үеэр салхины хурд секундэд 8-12 метр хүрч, цасан шуурга 01:26-15:05 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл тус тус ажиглагдав.
 
Нойтон цас: Өвөрхангай аймгийн нутгаар 0.4-10.0 мм нойтон цас орж, ялангуяа нутгийн өмнөд хэсгээр 6.0-10.0 мм нойтон цас орж, үүнээс хамгийн их нь Өвөрхангайн Богдод 10 мм нойтон цас орж цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдав.
 
 
 




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com