Ж.Батсуурийг чуулганы танхимд согтуу орж ирлээ хэмээн шүүмжлэв



10-р сарын 9 | 18 цаг 00 минут
7813

УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсов.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Зам тээврийн дэд сайд хийх ажилгүй байна. Улсын онцгой комиссын өмнөөс салхинд унасан айлд гэр өгнө, сайн малчин тараагаад явж байдаг. Яасан ч их шатахуунтай юм. Аймгийн намын хорооны дарга хашчихсан явж байдаг. Үүний оронд Дарханы зам дээр зогсож байвал дээр биш үү. Шатахуун, нүүрс  тээврийн гацаа дээр дэд сайд очоод зогсож байвал хийчих боломжтой юм биш үү. Та бүхэн мөнгөний аман дээр сууж байгаагийн хувьд ингэж хаацайлж болохгүй” хэмээн шүүмжлэв.

Хариуд нь Л.Халтар сайд “шийдэл гараад явж байна. Зарим нь юм болгон дээр КОВИД ярилаа гэж шүүмжлэх байх. Бид аль болох тулгарч байгаа асуудлыг хурдан шуурхай шийдэхийн төлөө ажиллаж байгаа” гэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь УИХ-ын даргад зэмлүүлээд амжлаа. Учир нь тэрбээр үг хэлэх зөвшөөрөл хүсэхдээ кнопоо дарж чадахгүй байсан аж.

Ийм асуудал өмнө нь Ж.Батсуурь гишүүн дээр хэд хэдэн удаа гарсан тул УИХ-ын дарга Г.Занданшатар “Та согтуу юм уу. Чуулганы танхимд эрүүл орж ирж байгаарай. Хоёр гурван удаа кноп оо дарж чадахгүй тохиолдол гарлаа. Тэгээд хэлэлцэж буй асуудлаас өөр зүйл ярина” хэмээн уурлав.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com