ГОТОВДОРЖИЙН ЦАГААНЦООЖ /ХОВД АЙМАГ/ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ.
32 жил шүүхэд ажиллах хугацаандаа анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалыг хашиж байгаад шууд Улсын дээд шүүхэд нутаг усны ханыг түшиж тухайн үеийн Ерөнхийлөгч томилсон гэж нийгмээрээ ярьдаг нь нууц биш бөгөөд хуулийн салбарынхан түүнийг ийнхүү “цахилгаан шат”-аар албан тушаалд томилогдсонд таатай ханддаггүй.
Өдгөө тэтгэврийн насанд суух дөхсөн ч дахин албан тушаал горилж байгаа нь залуу үедээ залгамж халаагаа тавьж өгөх дургүй нэгэн гэлтэй. Тэрбээр Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдож албан тушаалаа түдгэлзүүлсэн анхны 14 шүүгч нарын нэг юм.
Өдгөө шүүхийн сахилгын хорооны гишүүний албан тушаалд дэвшиж байгаа нь тийм ч зохимжтой биш гэж олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж, шүүхийн шинэчлэлийн зорилго, шүүхийн хараат бус бие даасан байдлыг хангах, шүүгчийг шилж сонгох, мэргэшүүлэх, шүүгчдэд хариуцлага тооцох ажлыг гүйцэтгэхэд зохимжгүй гэсэн нийгмийн дийлэнх массын хандлага байна.
ЭНХБАТЫН ЗОРИГТБААТАР. /ХЭНТИЙ АЙМАГ/ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ.
17 дахь жилдээ ажиллаж байгаа нэгэн. Хэнтийн фракц түүнийг шүүхийн ерөнхий зөвлөлд сойсон байх магадлалтай.
Учир нь Тэрбээр Улсын аварга Э.Оюунболдын хэргийг 2020 оны 07 сарын 21 өдөр шийдвэрлэх бүрэлдэхүүнийг даргалж, 2 жилээр эрхийг нь хасах шийдвэрийг 1 жил болгон өөрчилж байв. Үүнийг нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдаж шүүх эдлэх ёсгүй эрхийг эдэлж, ашигтай шийдвэрийг гаргасан гэж тухайн үед хуульчид хэвлэл мэдээллээр нэг бус удаа ярилцлага өгч байв.
Гэтэл саяхан Хувьтөгөлдөрийн Идэр, З.Болдбаатар шүүгч нар өмгөөлөгч Б.Баасанцогт нар хамтран ёс зүйгүй үйлдэл гаргаж нийгмээрээ жигшин зэвүүцэж, хонгилоор хилс хэрэг тохдог талаар мэдээлэл намдаагүй байна. Дээрх шүүгч нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ёс зүйн хорооноос шүүгчийн албан тушаалаас огцруулж шийдвэрлэсэн.
Дээрх шүүгч нарын зүгээс захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцэж дахин хэлэлцүүлэхээр буцааж ёс зүйн хорооны шийдвэрийг хүчингүй болгосон нэгэн.
Шүүх засаглалын ялзралыг нийгэмд утгаар харуулсан авилга, хээл хахуул, танил талаар хүн хэлмэгдүүлдэг нь ойлгомжтой байсаар байхад ёс зүйгүй шүүгч нарыг авч үлдэх гэж зүтгэж байгаа энэ этгээд өнөөдөр шүүхийн шинэчлэлийг дорвитой хийх итгэл үнэмшил, шударгаар шүүгчийг шилж сонгож, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх ажлыг хийхэд тохирох хүн мөн үү гэдэг нийгмийн дургүйцэлтэй тулгарч байна.
ОСОРДЭЛЭГ ЖАНЧИВНЯМБУУ. БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ.
13 дахь жилд шүүхэд ажиллаж байгаа. Тэрбээр 60,0 тэрбум буюу Сандуй нарын хэргийг шийдвэрлэхдээ хуулийг илтэд буруу хэрэглэж, улс төрчдийн захиалгаар яллаж, эрх чөлөөг нь олон сараар хязгаарласан шийдвэрийг санаатай гаргасан гэлцдэг нь түүний гаргасан шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн нь батлагдах мэт. Шүүх засаглал өнгөрсөн хугацаанд улс төрөөс хэтэрхий хараат байсны уршгаар шүүх засаглалын нэр хүнд унаж, шударга ёс нийгэмд ус агаар мэт үгүйлэгдэж, улмаар шүүхийн шинэчлэлийн зорилго, хараат бус байдал, бие даасан байдлыг хангах чиг үүрэгт тохирохгүй, шүүхийн системдээ нэр хүнд таарууухан нэгэн гэх эргэлзээ олон нийтэд байгааг нь нуух юун
БАТСҮРЭНГИЙН УНДРАХ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ
30 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэрбээр элдэв хэл аманд орж байгаагүй, шүүх засаглалын хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах ажлыг хийж шалгуур хангасан нэгэн гэж дүгнэгддэг бөгөөд ямар нэгэн улс төрч, улс төрийн намд нэр холбогдоогүй гэлцдэг.
ДОРЖГОЧООГИЙН БААТАРХҮҮ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭД 10 дахь жилдээ ажиллаж байна.
Тэрбээр шүүхийн салбартаа харьцангуй нэр хүндтэй, шинэ залуу үеийн төлөөлөл бөгөөд шүүхийн шинэчлэл зорилго зорилтыг хэрэгжүүлээд явах ирээдүйтэй гэж дүгнэх боломжтой төдийгүй нэр цэвэр, элдэв улс төрч, улс төрийн намын нөлөөлөлд ордоггүй нэгэн. Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байсан ажлын туршлагатай нэгэн юм.
НАМДАГСҮРЭНГИЙН БАТЧИМЭГ. СОНГИНО-ХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮГЧ
14 дэх жилдээ ажиллаж байгаа. Тэрбээр шүүхийн салбартаа нэр хүндтэй, шинэ залуу үеийн төлөөлөл бөгөөд шүүхийн шинэчлэл зорилго зорилтыг хэрэгжүүлээд явах ирээдүйтэй гэж дүгнэх боломжтой төдийгүй нэр цэвэр элдэв улс төрч, улс төрийн намын нөлөөлөлд орооцолдоогүй нэр холбогдоогүй нэгэн юм.
САЙНБАЯРЫН БАЗАРХАНД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ .
22 дахт жилдээ ажиллаж байгаа. Тэрбээр шүүхийн салбартаа харьцангуй нэр хүндтэй, дунд үеийн төлөөлөл. Шүүхийн шинэчлэл зорилго зорилтыг хэрэгжүүлэх үйл хэрэгт оролцох боломжтой төдийгүй нэр цэвэр элдэв улс төрч, улс төрийн намын нөлөөлөлд орооцолдоогүй. Ажлын туршлага мэдлэг сайтай нэгэн гэж дүгнэгдэж байна.
Эх сурвалж: https://www.facebook.com/AguuMongolchuud1234679
Сэтгэгдэл бичих