Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна



10-р сарын 9 | 12 цаг 00 минут
717

2021 оны аравдугаар сарын 9-ний өдрийн 11 цагийн байдлаар Өвөрхангай, Төв, Дундговийн аймгийн зарим сумдын нутгаар, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар нойтон цас, цас орж орон шуурга шуурч байгаа бол, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар салхины хурд 15-19 м/с, зарим үед 24 м/с хүрч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байна.

Одоогоор Улаанбаатар-Говьсүмбэр чиглэлийн А0101 дугаартай авто замд цасан шуургатай, Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн А0301 дугаартай авто замд нойтон цас орж үзэгдэх орчин хязгаарлагдан цасан шуургатай байна.

Замын хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байгааг жолооч нарт анхааруулж байна. 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com