
XVI зууны эхэн хагаст Батмөнх даян хаан харьяат улс иргэнээ хөвгүүддээ өмч болгон хуваахад 5-р хөвгүүн Алчуболд, хөвгүүн Гэрсэнз нарт Халх түмнийг бүрдүүлж байсан 12 отгийг хуваан өгчээ. Алчуболдод өмч болон очсон 5 отгийг сурвалж бичигт “өврийн таван отог”, “дотрын таван отог”, “таван отог халх”, “таван нутаг халх” гэх зэргээр тэмдэглэсэн байдаг. Энэхүү “таван отог халх” гэдэг нь Жарууд, Баарин, Хонгирад, Баяд, Үжээд (Үжрээд) эдгээр болно.
Алчуболдын хөвгүүн Хургачи Хасар ноёны таван хөвгүүн нь Өвөр Халхын 5 отгийг өмчлөн авчээ. Хургачи Хасарын хөвгүүн Убаши үйзэн Жаруудыг, Субухай дархан Баариныг, Убан Буйма догшин Хонгирадыг, Сонин дайчин Баяудыг, Шууган зоригт хун баатар Үжээдийг тус тус захирах болжээ.
Хожим нь “таван отог Халх” Манжид эзлэгдсэний дараа Жаруудыг 2 хошуу, Баариныг мөн 2 хошуу болгон Зуу удын чуулганд оруулжээ. Харин Хонгирад нь Баарин хошуунд хавсаргаж захирагдан, Баяд, Үжээдийн зарим нь Бээжинд суух дотоод найман хошуунд багтаж, зарим нь Жарууд, Баарин гэх мэт бусад монгол хошуунд тарсан байна.
Тухайн үед монголчууд “Арын 7 отог Халх буюу Халхын 7 хошуу”, “Өврийн 5 отог Халх” хэмээх нэрийг хэрэглэж, бие биеэс нь ялгаварлаж байжээ.
1620-1630-аад оны үед “Өврийн таван отог халх” Манжийн захиргаанд орсноор “таван отог Халх” хэмээх ойлголт бүдгэрчээ. Урьд, хожид Манжийн захиргаанд орсон халхчуудыг манж сурвалжуудад “хуучин халх”, “дотоод халх”, “гадаад халх” гэх мэтээр ялгаварлан нэрлэж байжээ. Тухайлбал, “хуучин халх” гэдэг нэрээр “Өврийн 5 отог Халх”-ыг нэрлэдэг байжээ. Тэдний заримыг Бээжинд суух Монгол 8 хошуунд оруулснаас хойш “дотоод монгол” хэмээн нэрлэх болсон аж. Гэвч энд “өврийн 5 отог Халх” бүгдээрээ багтсан биш, түүний зарим нь дотоод засгийн 49 хошуунд багтсан юм.
Түүхийн сурвалж бичигт XVI-XVII зууны хэрэг явдалтай холбогдуулан Өвөр Халх хэмээх нэр томьёог хэрэглэхгүй байхыг бодоход, “Өвөр Халх” гэдэг нь хожмын судлаачдын өгсөн нэр томьёо байж ч мэдэх юм. (Ц.Цэрэндорж)
Ашигласан ном зохиол
Зарлигаар тогтоосон гадаад монгол, хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир, Монгол бичгээс кирилл бичигт буулгаж, тайлбар хийсэн Цэрэндорж Ц., Эрдэнэболд Л., Баржав Д., Ганбат Н., УБ., 2007, 2009
Монголын нууц товчоо (худам монгол бичгээр монгол бичиг, утга судлалын үүднээс Шанжмятавын Гаадамбын төсөөлөн нягталж сийрүүлсэн сийрүүлгэ эх, тайлбар), УБ., 1990
Гонгор Д., Халх товчоон, УБ., 1970
Нацагдорж Ш., Халхын түүх, УБ., 1963
Нямбуу Х., Монголын угсаатны зүйн удиртгал: Угсаатны бүрэлдхүүн, гарвал зүй, УБ., 1992
Цэрэндорж Ц., Ар, өвөр, гадаад, дотоод Монгол хэмээх нэрийн тухай // Нүүдэлчдийн өв судлал, №10, УБ., 2010, 197-211-р тал
Владимирцов Б.Я., Где пять халхаских поколений // Доклад АН СССР, Л. 1930
Үндсэн мэдээлэл:
| Адил утгатай үг | Өврийн таван отог, дотрын таван отог, таван отог Халх, таван нутаг халх, Хуучин Халх |
| Хамаа бүхий үг | Халх түмэн, Ар Халх, Дотоод засаг |
| Төрөл | овог аймаг |
| Цаг үе | XVI зуун-орчин үе |
| Салбар, чиглэл | түүх |
| Үндэслэн байгуулагч | Алчуболд |
| Угсаа | монгол |
| Бүс нутаг | БНХАУ-ын ӨМӨЗО |
| Үүсч байгуулагдсан он цаг | XVI зуун |
| Салаа салбарууд | Жарууд, Баарин, Хонгирад, Баяд, Үжээд |
Эх сурвалж: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих