Тусгай багажаар Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байршлыг тогтоож байна



2021 оны 9-р сарын 24 | 10 цаг 32 минут
304

ОБЕГ, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай  хамтран Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх техникийн сургалт зохион байгуулж байна. Хоёр улсын алба хаагчид Хөвсгөл нуурт хамтарсан гүний шумбалт хийж,  тусгай зориулалтын багаж ашиглан нуурын ёроолд живсэн автомашин техникийн байршлыг тогтоож байгаа юм.

Хөвсгөл нуурт зохион байгуулж буй энэхүү сургалт дадлага энэ сарын 27-ыг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Г.Дүгэр





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2026 он, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Мэйл: galsansanjaan@gmail.com, otnews@gmail.com