
Монголын өмнөд хэсгийг заадаг түүх, газарзүй, улс төрийн шинжтэй нэр томьёо.
“Өвөр Монгол” гэсэн нэр томьёо чухам хэдийд бий болсон тухай тодорхой мэдээ үгүй. Сурвалж бичгийн мэдээнээс үзвэл энэ нэр томьёо нь нийт монголчууд 3 үндсэн хэсэгт хуваагдсан үе буюу XVI зууны эцэс XVII зууны эхэн үед холбогдох бололтой.
Ямартай ч монголчууд Их Говийн өвөр талд нутаглагчдаа өвөрлөгчид буюу Өвөр Монгол гэж нэрлэдэг байжээ. Манжийн эрхшээлд орсны дараахь үеийн албан баримт бичигт “Өвөр Монгол” гэдэг нэр томьёо үзэгдэхгүй байгаагаас үзэхэд дээрх нэр томьёог энгийн ярианд хэрэглэдэг байсан бололтой. Харин үүнтэй төстэй “Ар 57 хошуу”, “Өвөр 49 хошуу” гэдэг нэр томьёо байжээ.
Манж нар Өвөр 49 хошууг “Дотоод засаг” гэдэг нэр томьёогоор илэрхийлдэг байснаа XIX зууны эхнээс “Дотоод засаг”-ийг “Дотоод Монгол” гэдэг нэр томьёогоор илэрхийлэх болов. Энэ үеэс эхлэн энэхүү “Дотоод Монгол” хэмээгч нь монголчуудын өөр зуураа хэрэглэдэг “Өвөр Монгол” гэдэг ойлголттой агуулгын хувьд бараг нийцэх болжээ. Тиймээс “Өвөр Монгол буюу Дотоод Монгол”, “Ар Монгол буюу Гадаад Монгол” хэмээн ямарваа нэгэн ялгаваргүйгээр хэрэглэх болсон бололтой.
“Өвөр Монгол” гэдэг нэр томьёо энгийн ярианд төдийгүй, албан харилцаанд идэвхтэй хэрэглэгдэх болсон нь XX зууны эхэн үед холбогдоно гэж үздэг.
1910-20-оод оны үеийн бичиг баримтад Өвөр Монгол (үүнийг бас хятад, орос зэрэг гадаад хэлнээс шууд орчуулан Дотоод Монгол гэсэн тохиолдол ч олон бий), Барга гэх мэтээр тусад нь бичсэнээс үзвэл тухайн үеийн Өвөр Монгол (Дотоод Монгол) гэдэг нь урьдын “Дотоод засаг (49 хошуу)”-ийн монголчуудыг л зааж байсан мэт санагдана.
Харин 1947 онд Өвөр Монголын өөртөө засах орон байгуулагдсанаар Өвөр Монгол хэмээх ойлголтод өөрчлөлт орж, урьдын “дотоод засаг 49 хошуу”-ны 43 хошуун дээр Алашаа, Эзнээ голын монголчуудаас гадна Цахар, Хөх хотын түмэд, Барга зэргийг шинээр багтаах болжээ.
Одоо БНХАУ дахь монголчуудын дийлэнх олонхи нь Өвөр Монголын өөртөө засах оронд оршин сууж байна. (Ц.Цэрэндорж)
Ашигласан ном зохиол
Зарлигаар тогтоосон гадаад монгол, хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир, Монгол бичгээс кирилл бичигт буулгаж, тайлбар хийсэн Цэрэндорж Ц., Эрдэнэболд Л., Баржав Д., Ганбат Н., УБ., 2007, 2009
Гонгор Д., Халх товчоон, УБ., 1970
Жамсран Л., Ар, Өвөр буюу Гадаад, Дотоод Монгол гэдгийн учир // “Арга билэг” сонин, 1990, №4
Ли Баовэн, Гадаад, дотоод Монгол гэдэг нэрийн үүсэн улирсан асуудалд // Түүх (МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг), боть VII, УБ., 2008, 109-116-р тал
Цэрэндорж Ц., Ар, өвөр, гадаад, дотоод Монгол хэмээх нэрийн тухай // Нүүдэлчдийн өв судлал, №10, УБ., 2010, 197-211-р тал
Эх сурвалж: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих