
Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө” ТББ-аас ХӨСҮТ-тэй хамтран улсын хэмжээнд тархвар судлаач, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх зорилгоор цогц сургалтуудыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтын хувьд Ковид-19 цар тахлын үед халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах, халдварын тархалтын үе шатны үнэлгээ хийх аргачлал, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварыг тандах, бүртгэх мэдээлэх, үе шат бүрт тохирсон хариу арга хэмжээг зохион байгуулах, халдвартай өвчтөнг тусгаарлах, эмнэлгийн зохион байгуулалт, эрэмбэлэн ангилалтыг сайжруулах зэрэг олон талын онол, практикийн мэдлэг, мэдээлэл олгож байгаагаараа онцлог юм.
Сургалт нь “Халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах” сэдвийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг сахин 21 аймаг, есөн дүүргийн тархвар судлаач, мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Сургагч багш нар болон оролцогчдын зүгээс сургалтанд эмч нараас гадна хариуцан ажилладаг албаны мэргэжилтнүүдийг хамруулсан нь аймаг, дүүргийн мэргэжилтнүүдэд бодит үр өгөөжөө өгсөн, тулгамдаж буй асуудлуудаас нь шийдвэрлэхэд бодит дэмжлэг болох ёстой хэмээн үзэж байгаагаа энэ үеэр илэрхийллээ.
ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын тасгийн тархвар судлаач эмч Б.Болормаа: Дүүрэг, сумын эмнэлгүүдэд Ковид-19 халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдол гарах үед тасаг, орыг хэрхэн зөв зохион байгуулах, халдварын сэргийлэлт, хяналтыг дэглэмийг хэрхэн зөв баримтлах талаар эмч мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө. Орон нутагт эмнэлгийн байр нь дутагдалтай байдаг учир халдварын сэргийлэлтийн асуудал маш их яригдана.Энэ үед орц, гарцаа хэрхэн зөв шийдэх, хог хаягдлын асуудлаа зөв шийдэх нь чухал. Тиймээс өнөөдрийн сургалт ковидын үед тархвар судлаач эмч нарт мэдлэг, мэдээлэл олгох, мэдэхгүй буруу хийж байгаа ажлаа залруулах, орон нутагтаа очиж үндэсний төвийн ажилтай уялдуулан ажиллах зэрэг олон талыг мэдлэг, мэдээлэл өгч байгаагаар онцлогтой болж байна.
ХӨСҮТ-ийн СТСА-ийн тархвар судлаач М.Цолмон: Өнөөдрийн сургалтаар КОВИД-19 цар тахлын үеийн халдварын сэргийлэлт, хяналт, эрүүл мэндийн ажилтан халдвараас өөрийгөө хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийлээ. Уг сургалтад бүх аймаг, дүүргийн Эрүүл мэндийн газар болон эмнэлгийн тархвар судлаач болон асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байгаа учраас бүгд ойлголтоо нэгтгэх боломж гарч байна. ХӨСҮТ-ийн зүгээс бодлогын түвшинд аймаг, дүүргүүдтэй хэрхэн уялдаа холбоогоо сайжруулах, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх тал дээр тэдний санаа бодлыг сонсох, олон талын мэдээлэл солилцох зэрэг өндөр ач холбогдолтой болж байна. Цар тахлын улмаас орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд танхимын сургалтууд хийгдээгүй байсан. Тиймээс энэ удаагийн нүүр тулсан сургалтаас эмч, мэргэжилтнүүд хэрэгтэй мэдээ, мэдээллээ олж авсан хэмээн найдаж байна.
Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-ын тэргүүн, Клиникийн Профессор М.Тунсаг: Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ сүрьеэгийн төслийн тусламжтайгаар 21 аймаг, есөн дүүргийн ДОХ, сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх хоёр өдрийн сургалтыг зохион байгуулсан. Харин энэ ХӨСҮТ тэр дундаа Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой тасаг болон Сүрьеэгийн тандалт судлалын эмч нартай хамтран сүрьеэ болон Коив-19 цар тахлын үеийн халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах, ор дэлгэх, өвчтөнг тусгаарлах эмнэлгийн зохион байгуулалт, эрэмбэлэн ангилалтыг хэрхэн зөв хийж ажиллах талаар сургагч багш бэлдэх сургалтыг халдвар, хамгааллын дэглэмийг маш сайн баримтлан амжилттай зохион байгууллаа. Ингэснээр Ковидын халдварын үеийн халдварын сэргийлэлт, хяналт хөдөө орон нутагт илүү сайжирна гэж харж байна. Мөн Эрүүл мэндийн сайдын шийдвэр, бодлогын бичиг баримтын хүрээнд сургалтад суусан сургагч эмч нараар дамжуулан, халдварын сэргийлэлт, хяналтын ажил алслагдмал хөдөө орон нутагт хэрэгжих боломж бүрдэх юм.
Сургагч багш нарт гэрчилгээ олгогдоно. Цаашид ч аймаг, сум, бригадын түвшинд эмч, мэргэжилтнүүдээ чадвахжуулах тал дээр илүү анхаарна.
Төв аймгийн Эрүүл мэндийн газрын тархвар судлаач эмч Х.Алтан-Очир: Миний хувьд халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр сургалтад аймгийн ЭМГ-ыг төлөөлөн оролцож байна. Ковидын халдвар бүртгэгдсэнээс хойш эрүүл мэндийн салбар тэр дундаа эмнэлгийн байгууллагууд маш тусгай нөхцөлд ажиллаж байна. Манай аймгийн хувьд Улаанбаатар хоттой ойрхон, маш олон сумтай учраас халдварын тохиолдол нэлээдгүй бүртгэгдэж байна. Сургалтаар халдварын үед эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ямар арга хэмжээ авах, өөрсдийгөө халдвараас хэрхэн сэргийлж ажиллах, цаашид авах хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн үр өгөөжтэй сургалт болж байна. Сургалтын зохион байгуулж буй ХӨСҮТ, Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-ны хамт олон талархал илэрхийлье.
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгэм, эрүүл мэндийн хэлтсийн ДОХ, БЗДХ-ын тандалт сэргийлэлт хариуцсан мэргэжилтэн С.Азжаргал: Энэ удаагийн сургалт маш их онцлогтой болж байна. Учир нь эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт тэр болгон хийгддэггүй. Ихэнхдээ орон нутгийн салбарын эмч нарт сургалт хийгддэг байсан. Энэ удаа бол эмч, мэргэжилтнүүдийг хамтатган сургалт хийснээр бүгд нэгдсэн нэг ойлголттой болж байна. Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүд Ковид-19 халдварын үед халдварын сэргийлэлт, хяналтыг ХӨСҮТ-д хэрхэн хийж байгаа талаар бодит мэдээлэл авснаар орон нутагт энэ талын ажлыг цаашид илүү сайжруулах боломж бүрдэж байна гэж харж байна.
“Халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах” сургалтаар,
- ХӨСҮТ-ийн ЭТҮХХ-ын тасгийн эрхлэгч Б.Соёлмаа “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын өнөөгийн байдал”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг тандах, бүртгэх мэдээлэх”
- ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тухай ойлголт, өнөөгийн нөхцөл байдлын танилцуулга”, “КОВИД-19 тархалтын үе шатны үнэлгээ хийх, үнэлгээ хийх үзүүлэлт, шалгуур”, “Сум орон нутгийн түвшинд КОВИД-19 тандалт хийх арга зүй, тандалтын тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх”
- ЭТҮХХ-ын тасгийн тархвар судлаач, зөвлөх зэргийн эмч М.Цолмон “КОВИД-19 тархалтын үе шат бүрт тохирсон хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах”, “КОВИД-19 үеийн халдварын сэргийлэлт, хяналт, ЭМА-ны өвчлөлийн өнөөгийн байдал”
- ХӨСҮТ-ийн ЧА-ны тархвар судлаач С.Оюунгэрэл “КОВИД-19 өвчтөнг тусгаарлах эмнэлгийн зохион байгуулалт, эрэмбэлэн ангилалт”, “ЭМБ-ын хог хаягдлын менежмент”сэдвүүдээр мэдээлэл өгч, хэлэлцүүлгүүд хийгдлээ.

















Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих