МАН-д шинэ жигүүр мэндэлжээ



2021 оны 9-р сарын 22 | 12 цаг 30 минут
1333

Эрх баригч МАН-д шинэ жигүүр мэндэлсэн байна. Ямар хүмүүс энэ жигүүрийг үүсгэн байгуулсан нь одоогоор нууц байгаа ч МАН-ын жирийн гишүүдийн анхаарлыг татах болжээ. Энэ намд өмнө нь олон жигүүр ургаж байв. Ө.Энхтүвшин, Т.Гантулга гээд олон хүн нам дотроо жигүүр байгуулж байсан. Тэр талаас нь харвал гайхаж цочоод байх зүйл биш. Харин энэ удаагийн жигүүр залуусын өндөр дэмжлэгтэй байгаа бөгөөд "МАН-ын шударга гишүүд, дэмжигчдийн холбоо" гэсэн нэрээр гарч ирэх сурагтай. Төрийн албаны хууль бус томилгоо, эдийн засгийн уналт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, шатахууны хомсдол зэрэгт жигүүрийнхэн шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд намынхаа удирдлагууд, Засгийн газрын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож, шударга ёсыг бэхжүүлэх тэмцэл хийхээр зэхэж байгаа ажээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2026 он, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Мэйл: galsansanjaan@gmail.com, otnews@gmail.com