
Аргентин улс ирэх сарын 1-нд хуурай газрын хилээ нээхээр болсны зэрэгцээ арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн гадаадын жуулчдад хилээ нээж, коронавирусний хязгаарлалтын дэглэмээ сулруулна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Карла Виссотти болон Засгийн газрын тэргүүн Хуан Манзур нар мягмар гарагт мэдэгджээ.
Түүнчлэн энэ сарын 24-өөс эхлэн албаны шугамаар эх орондоо ирсэн аргентинчууд болон гадаадын иргэд өөрийгөө тусгаарлах шаардлагагүй болохыг дурджээ. Мөн ирэх сарын 1-нээс эхлэн хөрш орнуудаас тус улсад ирж буй иргэдийг тусгаарлахгүйгээр хилээрээ нэвтрүүлэхийг зөвшөөрчээ.
Гадаадын жуулчдыг хилээрээ нэвтрэхийг зөвшөөрсөн шийдвэрийн хүрээнд тус улсад ирж буй жуулчид ирэхээсээ дор хаяж хоёр долоо хоногийн өмнө вакцинжуулалтад хамрагдсан байх шаардлагатай бөгөөд вакцины гэрчилгээгээ харуулах, тус улсад аялахаас 72 цагийн өмнө PCR шинжилгээ хийлгэсэн байх зэрэг олон шаардлагыг дагаж мөрдөх ёстойг анхааруулжээ.
Үүний зэрэгцээ вакцины гэрчилгээгүй жуулчид тус улсад ирсэн тохиолдолд долоо хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлаж, түргэвчилсэн болон PCR шинжилгээ хийлгэх ёстой талаар Аргентины эрүүл мэндийн салбарын удирдлагууд онцолжээ.
Аргентины нийт хүн амын 50 хувийг вакцинд бүрэн хамруулсны дараа дархлаажуулалтад хамрагдаагүй бусад иргэд коронавирусний түргэвчилсэн шинжилгээ хийлгэх шаардлагагүй болно хэмээн эрх баригчид мэдэгджээ.
Мөн олон нийтийн газар амны хаалт заавал зүүх шаардлагагүй бөгөөд нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох хүмүүсийн тоог хязгаарлахгүй талаар нэмж дурдсан байна. Мөн шөнийн цэнгээний газруудыг 50 хувийн дүүргэлттэй үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ.
“Манай улсын нийт хүн амын 43.7 хувь нь вакцинд бүрэн хамрагдаж, 63.4 хувь нь вакцины эхний тунгаа хийлгээд байна” гэж К.Виссотти мэдэгдлийнхээ үеэр дурджээ. Аргентинд халдварын тохиолдол анх илэрснээс хойш тус улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 5241394 болж, халдварын улмаас 114518 хүн нас баржээ.
Эх сурвалж: Montsame.mn
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
БНХАУ эдийн засгийн өсөлтийн зорилтоо 5%-д тогтоож, гангийн үйлдвэрлэлээ бууруулах амлалт өглөө
Тэрбумтны хүүгийн хуримын үдэшлэгт уригдсан зочдын нэг үдшийн гангараа
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих