
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын газар нутаг 2015 оны сүүлчийн өдөр АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын өгсөн лицензээр “Шинэ шивээ” компанид олгосон. “Шинэ шивээ” компани уг лицензийг “Эйкүсора” хэмээх толгой компанидаа шилжүүлсэн байдаг.
Анх олгохдоо л тус сумаас гадна Сүмбэр сумын газар нутаг, мөн Шивээ овоогийн ордыг бүхэлд нь, төмөр замын хамгаалалтын зурвасыг хэсэгчлэн энэ лицензэд хамруулсан нь өнөөг хүртэл хэл ам таталсаар байна. Хамгийн гол нь үүнээс болж дээрх сумдын иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдчихөөд байгаа юм.
Иймээс Шивээговь сумынхан ч өнөөг хүртэл эрхийнхээ төлөө тэмцэж буй юм. Харамсалтай нь ямар нэг үр дүнд хүрч чадахгүй, “хад” мөргөсөөр байгаа ажээ.
Энэ хооронд тус сумын нэр бүхий албан тушаалтнууд ч “Эйкүсора” компанид хууль зөрчиж үйлчилсэн явдал гарсан байна.
“Эйкүсора” компани 2018 онд БОАЖЯ-аар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай болжээ. Ингэхийн тулд лицензтэй талбай дахь орон нутгийн иргэд дэмжсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ үнэлгээг хийлгэхэд нэмэр болох саналыг Шивээговь сумын II багийн иргэд гаргаж, БОАЖЯ түүнийг нь үндэслэх шаардлага тулгарсан гэсэн үг.
Тэгвэл тухайн үед Шивээговь сумын II багийн Иргэдийн нийтийн хурлын даргыг түр орлон гүйцэтгэгч Ч.Амарсанаа, тус багийн Засаг дарга С.Отгонбаатар нар яагаад ч юм “Эйкүсора” ХХК-ийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээнйи тайланг дэмжсэн байна. Тодруулбал, 2018 оны наймдугаар сарын 22-ны өдөр “Эйкүсора” ХХК-ийн “Өехий цагааны хүрэн нүүрсний ордыг ашиглах” төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг дэмжсэн “Тайлан хэлэлцэх тухай” Шивээговь сумын II багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолыг үйлдсэн байна.
Ингэхдээ 2018 оны наймдугаар сарын 10-ны өдрөөр огноолсон хурлын тэмдэглэлийг үйлджээ. Уг тэмдэглэлд “...Тэргүүлэгч М.Мөнхжаргал, Г.Хишгээ, Ж.Өлзийжаргал, II багийн Засаг дарга С.Отгонбаатар, “Грийнлэнд Прайндли” ХХК-ийн захирал П.Оюунбат, Байгаль орчын мэргэжилтэн Б.Уянга, “Эйкүсора” ХХК-ийн захирал Д.Ганхолбоо нарын ирцтэй эхлэн 15 цаг 30 минутад дуусгав” гэжээ. Үүгээр тус багийн нутаг дэвсгэрт байрлах MV-020423 дугаартай Өехийн цагаан нэртэй талбайд хэрэгжих “Нүүрсний ордыг ашиглах” төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцсэн хэмээгээд талууд танилцуулга, асуулт хариулт “өрнүүлсээр” хуралдааныг дуусгажээ. Ингээд “...Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр сумын нутагт байрлах MV-020423 дугаартай Өехийн цагаан нэртэй талбайд хэрэгжих “Нүүрсний ордыг ашиглах” төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлантай танилцаж, цаашид уг үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулахыг дэмжиж Иргэдийн нийтийн хурлын тогтоолыг гаргахаар шийдвэрлэв” гэжээ.
Гэтэл үүнийг Шивээговь сумын ИТХ-аас хууль бус гэж үзээд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст 2019 оны тавдугаар сарын 1-ний өдөр 1/86 тоот албан бичгээр гомдол мэдүүлсэн байна. Уг гомдолд “... “Эйкүсора” компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-020423, MV-020420 дугаартай лицензийн талбай нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт харьяалагдаж байгаа билээ. Тус компанийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг 2018 оны наймдугаар сард Шивээговь сумын II багийн Иргэдийн нийтийн хурлын даргын түр орлон гүйцэтгэгч Ч.Амарсанаа нэртэй санал дээр үндэслэн БОАЖЯ хийсэн тухай мэдээллийг 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Говьсүмбэр аймгийн Иргэний танхимд зохион байгуулагдсан хэлэлцүүлгийн үеэр Байгаль орчны ахлах байцаагч н.Шижир-Эрдэнэ өгсөн. 2018 оны наймдугаар сард Шивээговь сумын II багийн Иргэдийн нийтийн хурлын дарга томилогдоогүй байсан. Мөн II багийн Засаг дарга С.Отгонбаатар нь ээлжийн амралттай байсан бөгөөд иргэн Ч.Амарсанаа нь хуурамч бичиг баримт үйлдэн, төрийн тамга ашиглаж “Эйкүсора” ХХК-д илтэд үйлчилсэн үйлдлийг гаргасан байх магадлалтай. Үүнээс үүдэж “Эйкүсора” ХХК Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрийг ухаж эхэлсэн. Мөн ирэх жилээс Шивээговь сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа эхлэх нөхцөл байдал үүсээд байна. Иймд Шивээговь сумын иргэн Чулууны Амарсанааг хуулийн дагуу шалгаж арга хэмжээ авч өгнө үү” гэсэн байна.
Энэ дагуу Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийнхан шалгалтыг явуулж, тус даргын түр орлон гүйцэтгэгч, ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Баярзолбоо 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр Шивээговь сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнбатын нэр дээр хариу мэдэгдсэн албан бичиг илгээжээ.
Түүндээ “...Танаас ирүүлсэн 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 1/86 дугаартай албан бичгийг хүлээн авч, гэмт хэргийн талаарх 289 дугаартай бүртгэлд оруулан шалгаад материалыг 2019 оны тавдугаар сарын 7-ны өдөр харьяаллын дагуу АТГ-т шилжүүлэх саналтай аймгийн прокурорын газарт шилжүүлсэн болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
Мөн Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Д.Мөнгөнцэцэг 2019 оны тавдугаар сарын 15-ны өдөр “...289 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгуулахаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу 2019 оны тавдугаар сарын 9-ний өдөр шилжүүлсэн болохыг мэдэгдье” гэсэн 1/495 дугаартай албан бичгийг Шивээговь сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбатад илгээсэн байна.
Үргэлжлэл бий...
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих