Э.Бат-Үүл: Миний жилийн биш сарын орлого 1.2 сая



9-р сарын 22 | 9 цаг 30 минут
614

Ирэх аравдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн 28, Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгууль болно. Тодруулбал, 18 дугаар тойрогт  дөрвөн  нэр дэвшигч, 28 дугаар тойрогт арван  нэр дэвшигчийг Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/ бүртгэсэн. 

Тэгвэл нэр дэвшигчдийн ХОМ-ийг АТГ сайтдаа байршуулсан.

Тухайлбал, УИХ-ын нөхөн сонгуульд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Э.Бат-Үүл орон сууц, үл хөдлөх хөрөнгөгүй. Жилийн орлого 1.2 сая. 40 саяар үнэлэгдэх VOLKSWAGEN TOUAREG машин. 10 саяын таван адуу, 1.4 саяын хадгаламжтай. 34 саяын авлагатай, 20 саяын зээлтэй гэж мэдүүлсэн байв.

Тэгвэл түүнийг жилийн 1.2 саяын орлоготой хэмээсэнд олон иргэд бухимдсан.

Тэгвэл Э.Бат-Үүл үүнд тайлбар хийжээ. Тэрбээр “Миний сарын орлого 1 сая 200 мянган төгрөг гэж бөглөснийг Сонгуулийн ерөнхий хороо санаатайгаар жилийн орлого мэтээр тавьсан бололтой. 1 сая 200 мянга шүү” гэжээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com