ОХУ-ын Төрийн Думын сонгуулийн эцсийн дүн 



9-р сарын 21 | 14 цаг 45 минут
1362

ОХУ-ын СЕХ Төрийн Думын сонгуулийн саналын хуудсыг  100 хувь эцэслэн  тоолсон байна

Ингэснээр Төрийн Думын сонгуулийн эцсийн дүн гарч байна. Үүнийг ОХУ-ын СЕХ -ны вэбсайтад нийтэлсэн тоо баримт нотолж байна.

Эцсийн тооллогын дараа Нэгдсэн Орос нам олонхийн саналаар ялаад байгаа юм. 
Тухайлбал, Нэгдсэн Орос нам сонгуульд 49.82 хувийн санал авч ялалт байгуулж байна.  Хоёрдугаарт 18.93 хувийн санал авсан ОХУ -ын Коммунист нам оржээ. Үүний дараа ОХУ -ын Либерал ардчилсан нам 7.55 хувь,  Шударга Орос - Эх орончид - Үнэний төлөө нам 7.46 хувь, Шинэ хүмүүс  нам 5.32 хувийн санал авсан нь тодорхой болоод байна. 

Сануулахад  ОХУ-ын Төрийн Думын сонгууль гурван өдөр үргэлжилж өндөрлөж байна. Санал хураалт холимог системээр явагдсан бөгөөд парламентын доод танхимын шинэ бүрэлдэхүүний тэн хагасыг нэг мандаттай тойргоос, үлдсэн хагасыг намын жагсаалтаар сонгосон юм. 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com