
Ашигт малтмал газрын тосны газраа шатахууны үнэ, нөөцийн асуудлаар дараах мэдээллийг өгч байна. /2021.09.21/
2021 оны есдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 26 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 46, Аи-92 автобензин 16, дизелийн түлш 30, ТС-1 онгоцны түлш 8 хоногийн нөөцтэй байна.
Шатахууны импортын талаар: 2021 оны есдүгээр сарын 13-19-ний өдрүүдэд Сүхбаатар боомтоор А-80 автобензин 2,468 тн, Аи-92 автобензин 4,186 тн, дизелийн түлш 19,061 тн, ТС-1 377 тонн, шингэрүүлсэн шатдаг хий 1 тн, бусад бүтээгдэхүүн 3,964 тн, нийт 30,057 тн, Эрээнцав боомтоор А-80 автобензин 61 тн, Аи-92 автобензин 61 тонн, дизелийн түлш 240 тн, нийт 362 тн, Боршоо боомтоор Аи-92 автобензин 446 тн, дизелийн түлш 327 тн, нийт 772 тн, Цагааннуур боомтоор А-80 автобензин 56 тн, Аи-92 автобензин 589 тн, дизелийн түлш 524 тн, нийт 1,170 тн, Замын-Үүд боомтоор Аи-92 автобензин 1,637 тн, бусад бүтээгдэхүүн 304 тн, нийт 1,941 тн, Монгол Улсад нийт 34,302 тн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирээд байна.
Шатахууны хил үнэ болон жижиглэн борлуулалтын үнийн талаар: Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ аажим өссөнтэй уялдан шатахууны импортын хил үнэ 2021 оны нэгдүгээр сард хамгийн оргил үе буюу 445-595 ам.доллар/тн байсан бол 2021 оны есдүгээр сард шатахууны хил үнэ 669-819 ам.доллар болж 37-50 хувь хүртэл өсөөд байна. Үүнийг дагаад шатахууны жижиглэн борлуулалтын үнэ дээр тодорхой хэмжээний өсөлт явагдсан.
2021 оны есдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиглэнгийн борлуулалтын дундаж үнэ: А-80 автобензин -2028 төгрөг, Аи-92 автобензин - 2053 төгрөг, Аи-95 автобензин 2628 төгрөг, дизелийн түлш - 2515 төгрөг тус тус байна.
Шатахууны нөөц, үлдэгдлийн талаар: Засгийн газрын 2019 оны 409 дүгээр тогтоолын дагуу шатахуун импортлогч 22 аж ахуйн нэгжүүд 133,0 мянган тонн-оос багагүй хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг бүрдүүлж байна.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн талаар: Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 537.60-552.39 доллар буюу баррель нь 70.46-75.67 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.
2021 оны есдүгээр сарын 21-ний өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны хаалтын үнэ 74.46 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 70.72 ам.доллар/баррель ханштайгаар худалдаалагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 1.21 хувь, “WTI” төрлийн газрын тос 0.11 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
“Comezrbank” олон улсын арилжааны банкны шинжээчид ОПЕК газрын тосны олборлолтыг нэмэгдүүлсэн ч дэлхийн зах зээл дээрх нийлүүлэлт нь эрэлтийг гүйцэхгүй байгааг “The Wall Street Journal” сэтгүүлд мэдээлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч газрыг тосны үнийг буулгахын тулд олборлолтоо нэмэгдүүлэхийг ОПЕК-т уриалсан байна. Мөн тус улсын шинжээчид 2021 оны сүүлээр 1 баррелль газрын тос 75 ам.долларт хүрэх хэдий ч 2022 онд 70 ам.доллар орчим болох төлөвтэй гэсэн таамаглал гаргасан байна. Харин “Goldman Sachs”-аас 2021 онд брент төрлийн газрын тосны үнэ 80 ам.долларт хүрэх болохыг сануулсаар байгаа юм.
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10
Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29
Сэтгэгдэл бичих