Токиод өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо буурчээ



9-р сарын 20 | 14 цаг 48 минут
388

Японы нийслэл Токио хотод сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 565 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 502 тохиолдлоор буурсан үзүүлэлт гэж тус хотын засаг захиргаанаас ням гарагт мэдээлжээ.

Мөн өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо сүүлийн дөрвөн өдөр дарааллан 1000-аас доогуур түвшинд бүртгэгджээ.

Түүнчлэн энэ сарын 13-19-ний хооронд өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын дундаж тоо 815.3 байсан нь өмнөх долоо хоногт өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын дундажтай харьцуулахад 41.1 хувиар буурсан үзүүлэлт юм.

Токиогийн холбогдох албаны хүмүүсийн мэдээлж буйгаар, бямба гарагт халдварын хүнд хэлбэрээр өвдсөн хүмүүсийн тоо 177 байсан бол ням гарагт ийм тохиолдлын тоо зургаагаар буурч, 171 болжээ.

Эх сурвалж: Montsame





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com