
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын газар нутгийг АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд ашигт малтмалын хоёр лицензээр “Шинэ шивээ” ХХК-д олгочихсон. Тэр лицензэд үүнээс гадна Шивээ Овоогийн орд газар бүхэлдээ, төмөр замын хамгаалалтын зурвас хэсэгчлэн мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэд, аж ахуйн нэгжийн өмчлөл, эзэмшлийн газрууд орчихсон байдаг.
“Шинэ шивээ” ХХК-ийнхан лицензүүдээ 2016 оны дөрөвдүгээр сард өөрийн толгой компани болох “Эйкүсора”-д шилжүүлсэн. Тэрхүү “Эйкүсора” ХХК-ийн эзэмшигч Хонгконгийн компани байдаг. Ингээд дээрх хоёр лицензийг цаасан дээр Хонгконгийн компани эзэмшдэг болчихож байгаа юм. Гэхдээ Монголд төлөөлөөд яваад байдаг нэг нөхөр бий.
Мэдээж хэрэг газар нутгаа хашуулсан сум орон нутгийнхан дуугүй суугаагүй байна. Шивээговь сумын удирдлагууд, иргэд нь мөн ч их явжээ.
Шивээговь сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбат 2018 оны аравдугаар сарын 31-нд “Эйкүсора” ХХК-д Ашигт малтмалын ашиглалтын лицензээс газар хасуулах тухай 1/231 тоот албан бичиг хүргүүлжээ. Түүндээ “...Танай компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-20424, MV-20420 дугартай лицензийн талбай нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаа билээ. Дээрх ашиглалтын лиценз бүхий талбайд Шивээговь сумын төв бүхэлдээ буюу 2217 иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, 62 иргэний өвөлжөө, хаваржааны зориулалттай газар, 131 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмших эрхийн гэрчилгээтэй газар тус тус давхцалтай байна.
Мөн тус сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагад шинээр газар олгохтой холбоотой газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах саналтай газрууд нь ашиглалтын лицензтэй талбайд бүхэлдээ хамрагдаж байна. Шивээговь сум 3494 оршин суугчтай. Өөрийн гэсэн нутаг дэвсгэртэй. Хуулиар харьяалуулсан тусгайлсан чиг үүрэгтэй. Сумын нутаг дэвсгэр нь бүхэлдээ лицензийн талбайд хамаарч байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуулийг зөрчсөнөөс гадна иргэдийн Үндсэн хуулиар олгосон үндсэн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болоод байна. Иймд хавсралтад нэр дурдсан нэр бүхий иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ашиглах, эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрууд, цаашид сумын Дунд болон Урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдах газруудыг ашигт малтмалын лицензийн талбайгаас хасалт хийлгэж хамтран ажиллана уу” гэжээ.
Үүнд “Эйкүсора” ХХК-ийн захирал Д.Ганхолбоо 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 19/09 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн байна.
Гэвч тэрхүү хариу бичгээр Шивээговь сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ИТХ-аараа дамжуулан тавьсан хүсэлтэд тодорхой хариу өгөөгүй байна. Тиймээс Шивээговь сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбат дахин 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Хариу хүргүүлэх тухай 2/04 тоот албан бичиг илгээжээ.
Уг хариу бичигт “...Танай 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 19/09 тоот албан бичигтэй танилцлаа. Сумын ИТХ-аас 2018 оны аравдугаар сарын 31-ний өдөр 1/231 албан тоот “Ашигт малтмалын талбайгаас хасалт хийлгэх тухай” хүсэлтийг хавсралтуудын хамт хүргүүлсэн билээ. Сумын ИТХ-аас Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх үүднээс танай компанид удаа дараа хандахад ямар нэг хариу өгөөгүй байсаар 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр албан бичгийг ирүүллээ. Манай хүсэлтэд дурдагдсан газрууд болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд цаашид нэмэлтээр оруулах газруудыг бүхэлд нь хасалт хийлгэх шаардлагатай тул хасалт хийлгэхээр төлөвлөж буй газруудын саналыг яаралтай ирүүлж хамтран ажиллахыг хүсье” гэжээ.
Шивээговь сумынхан ингэж гадаадад эзэмшилтэй компаниас газар нутгаа гуйсаар байгаа юм.
Үргэлжлэл бий...
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ11 сар 21. 20:00
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Сэтгэгдэл бичих