НҮБ: Ойрын жилүүдэд дэлхийд хэт халах аюул нүүрлэнэ



9-р сарын 19 | 14 цаг 09 минут
378

Дэлхийн засгийн газрууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авах амлалтуудыг өгч байгаа юм. Гэсэн ч дэлхий аюултай түвшинд халах эрсдэл тун ойрхон байгааг НҮБ-аас мэдэгдлээ. НҮБ-ын мэргэжилтнүүд 100 гаруй орноос цаг уурын урьдчилсан мэдээллүүдийг хүлээн авч, дүгнэлт хийсэн бөгөөд  2030 он гэхэд дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг 45 хувиар бууруулах шаардлагатай байна гэлээ.

Хэрэв 45 хувиар бууруулаагүй тохиолдолд ойрын 10 жилд манай дэлхий, аж үйлдвэрлэлийн өмнөх үеэс 2.7 хэмээр дулаарна гэж үзэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрээр баталсан дүрмийн дагуу улс орнууд хүлэмжийн хийг бууруулах төлөвлөгөөгөө таван жил тутамд шинэчилж байх ёстой. Энэхүү хэлэлцээрт 191 улс оролцож байгаагийн 113 нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төлөвлөгөөгөө ирүүлээгүй байна. 

Энэ асуудалд яаралтай анхаарал хандуулж  арга хэмжээ авахгүй бол далайн түвшин дээшлэх, хар салхи дэгдэх, хэт халалт, ган гачигт гэх мэт байгалийн гамшиг тасрахгүй. Мөн байгалийн гамшигт өртөмтгий байдаг ядуу буурай орнууд хамгийн түрүүнд хүнд сорилтууд тулах болно гэж НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх эрдэмтдийн зөвлөлийн тайланд онцолжээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com