Сөүл-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлгөөр 168 зорчигч эх орондоо ирлээ



9-р сарын 19 | 9 цаг 07 минут
169

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7302 рейсийн агаарын хөлөг өчигдөр 19:02 цагт 168 зорчигч 4557 кг тээштэй Чингис хаан нисэх буудалд газардлаа.

Зорчигчдын 36 нь Дрийм”, Вайт хаус зочид буудалд 38, нийт 74 зорчигчийг тусгаарлан ажиглалтад шилжүүллээ. Түүнчлэн коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 80, дагаж гарсан хүүхэд 14, нийт 94 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлээд байна.

Нийт 87 хүнээс ХӨСҮТ-ийн 6 хүний бүрэлдэхүүнтэй баг PCR шинжилгээ авсан бөгөөд нийт 7 алба хаагч, хоёр тээврийн хэрэгсэлтэй ажиллав гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com