Хүнсний захуудад худалдаалагдаж буй үхрийн мах 300-400 төгрөгөөр, хонины мах 190-500 төгрөгөөр тус тус буурчээ.
Статистик мэдээгээр хүнсний захуудаар үхрийн ястай махны дундаж үнэ кг нь 13.200 төгрөг байгаа бол хонины ястай мах кг нь 11.000 төгрөгийн үнэтэй байна. Махны үнэ “Хархорин, “Хүчит шонхор” захад хамгийн хямд үнэтэй. Харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй байна. Жишээлбэл “Хархорин” захад хонины ястай мах 8500 төгрөг байгаа бол Саруул захад 14.500 төгрөгөөр худалдаалж байна. Шинэ ургацын ногоо гарсантай холбогдуулан ногооны үнэ мөн буурсан байна. Тухайлбал төмс кг нь 900, лууван 2320, хүрэн манжин 2479, сонгино 2508 төгрөгийн үнэтэй байгаа юм.
Г.Дугар
Сэтгэгдэл бичих