Тэтгэвэр авагчдын тоо 5.5 хувиар өсчээ



9-р сарын 18 | 13 цаг 00 минут
648

Нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний найман  сарын байдлаар 2.2 их наяд төгрөг  болж өмнөх оны мөн үеэс 460  тэрбум төгрөг буюу 26.8%-иар өссөн байна. Харин тус сангийн зарлага мөн 2.2 их наяд болж өмнөх оны мөн үеэс 191 тэрбум төгрөг буюу 9.4%-иар  өсчээ.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчийн тоо 458 мянга болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 мянган (3.6%) хүнээр өссөн байна.

Энэ өсөлтөд жил бүр тэтгэврийн насны ахмадуудын тоо өсөж байгаатай уялдаад өндөр насны тэтгэвэр авагчдын тоо 5.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com