Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

“ХАНШ НЭЭХ ӨДӨР”-ИЙН УТГА УЧИР2024, 4 сар 3. 16:12

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 4-нд ханш нээх өдөр тохионо. Энэ өдөр ханш нээж ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлдөг учиртай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай.  Тиймээс монголчууд энэ өдөр буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн эрүүл саруул эд баялгаар арвин, эрүүл саруул байна гэж бэлэгшээдэг аж. Монголчууд ханш нээх өдөр мал болон ичээнээсээ гарсан амьтдын байр байдал, өвс ургамал, тухайн өдрийн цаг агаарын байдлаар хаваршилт, зуншлага ямар байхыг шинжин тодорхойлж иржээ. Тухайлбал, Ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үздэг

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар нэр төрөө сэргээлэхээр шүүхэд хандсан ч хүлээн аваагүй тул ХЗДХ-ийн сайдад ханджээ2024, 4 сар 3. 14:08

  С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг Улсын дээд шүүхээс дахин хянуулахаар буцаасан байдаг. Улмаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дахин явагдаж, хэргийг нь прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосноор суллагдсан юм. Тэгвэл тэд нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан ч шүүх хүлээн аваагүй байгаа гэж тэдний өмгөөлөгч мэдэгдлээ. Тиймээс өнөөдөр уг асуудлаар ХЗДХ-ийн сайдад хандсан байна.

Тавантолгой түлш компани ур чадварыг чухалчилж байна2024, 4 сар 3. 13:56

Алдарт дуучин Тейлор Свифт ам.долларын тэрбумтан болсон тухай Forbes хэвлэлд онцолжээ. Сүллийн нэг жилийн хугацаанд түүний хөрөнгө 1 тэрбум ам.долларыг давсан байна

Тейлор Свифт тэрбумтан боллоо2024, 4 сар 3. 13:52

Алдарт дуучин Тейлор Свифт ам.долларын тэрбумтан болсон тухай Forbes хэвлэлд онцолжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд түүний хөрөнгө 1 тэрбум ам.долларыг давсан байна. Forbes сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад шинээр орж ирсэн Тейлор Свифтийн дэлхийн таван тивийг доргиосон «Eras Tour» аялан тоглолт 1 тэрбум ам.долларын орлого олсон аялан тоглолтоор тодорч, дээд амжилт тогтоосон юм. 34 настай од бүсгүй зөвхөн дуу, тоглолтоороо ийм их хэмжээний мөнгө олсон анхны жүжигчин болж байна. Калифорнийн технологийн дээд сургуулийн эрдэмтэд Лос Анжелес хотод болсон концертын үеэр Свифт Тейлорын 70 мянган шүтэн бишрэгч бага хэмжээний газар хөдлөлттэй дүйцэхүйц газрын чичирхийллийг үүсгэсэн гэж онцолжээ.

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com