Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн шинийн нэгний өглөө зүг, мөр гаргах зурхай2022, 1 сар 20. 19:00

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн зүг, мөр гаргах албан ёсны тайлбарыг Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Өдрийн сонин” нийтэлж байна. Хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон жилийн ноён нурууг шинждэг аргын дагуу “Шороон үхэр”-ийн шинжээр дүрсэлбэл “Үхрийн толгой нь хөх, хөх ногт бурантагтай, цагаан ходоодтой, улаан омруу, хөх шийртэй, эвэр, чих, сүүл нь шар, ногоон зүсмийн үхэр амаа ангайж, сүүлээ зүүн тийш шарвасан байдалтай. Үхэр хариулаач нь хөх царайтай, шар дээлэн дээр ногоон бүс бүсэлсэн. Малгайныхаа баруун чихийг буулгаж, зүүнээ дээш сойсон, нэг гэзгээ зүүн чихнийхээ араар, нөгөөгөө баруун чихнийхээ урдуур унжуулсан, өвсөн сологтой бургасан шар шилбүүр барьсан, чадархаг идэр залуу, үхрийнхээ баруун талд нь хөл нүцгэн, алгуур тайван алхаж явна” хэмээн дүрслэгджээ. Энэхүү зураглалаас жилийн байцыг ажвал “Салхи ихтэй, навч цэцэг дэлгэрэн хий өвчин тархана

Гадаад иргэдийн оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэхэд бүрдүүлэх материалын жагсаалт2022, 1 сар 20. 18:40

Монгол Улсад албан болон хувийн хэргээр удаан хугацаагаар оршин сууж байсан гадаадын иргэн нутаг буцах тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газар болон хилийн боомтод уригч байгууллагын хүсэлт, оршин суух үнэмлэхийг паспортын хамт авчирч хасалт хийлгэнэ.

Хоёр хоногийн турш эзэнгүй ноход, муур устгалын ажлыг хийнэ2022, 1 сар 20. 18:29

2 ХОНОГИЙН ТУРШ ЭЗЭНГҮЙ НОХОД, МУУР УСТГАЛЫН АЖЛЫГ ХИЙНЭ Сүүлийн өдрүүдэд Баянзүрх дүүргийн хэмжээнд эзэнгүй ноход, муур ихэссэн. Үүнтэй холбогдуулан 1 дүгээр сарын 21,22-нд золбин нохой, муур устгалын ажлыг хийхээр боллоо

Б.Пүрэвдорж: Манай намын гишүүд ҮХЦ-д давхар дээлний асуудлаар хандсан нь улс төрийн хувьд хамгийн гутамшигтай зүйл2022, 1 сар 20. 18:20

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа. -Сүүлийн үед Ардчилсан намд болоод УИХ дахь Ардчилсан намын бүлэгт үүсээд байгаа асуудал иргэдийн дунд олон эргэлзээ төрүүлж байна. Тус намаас сонгогдсон гишүүний хувьд эдгээр асуудалд ямар байр суурьтай байна вэ? -Миний бие 2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр ажиллаж байна

Өрхийн эмнэлгийнхэн өндөр ачаалалтай ажиллаж байна2022, 1 сар 20. 18:00

Коронавирусний "омикрон" хувилбарын халдвар нэмэгдэхийн хэрээр нийслэлийн хэмжээнд Өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн ачаалал мөн өссөн. Хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг анхан шатны байгууллага бол өрхийн эрүүл мэндийн төв

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 102 гомдол, мэдээллийг шалгав2022, 1 сар 20. 17:20

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 1 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 37 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 102 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 535 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна

Б.Лхагважав: Улстөрчид алдаатай болдлогоороо инфляци хөөргөж, иргэдийнхээ халаасыг сэгсэрч байна2022, 1 сар 20. 17:10

Бизнесийн удирдлагын доктор Б.Лхагважавтай ярилцлаа. -Засгийн газрын зүгээс инфляци дэлхий дахины асуудал болчихсон, ганц манай үүрч яваа зовлон биш гэсэн мессэж өгөх гэж хичээж байна л даа. Эрүүл ухаанаар бодоод үзэхэд эрх баригчдын бодлогын алдаа инфляци хөөрөх гол шалтгаан болоод байна гэвэл та санал нийлэх үү? -Нийлнэ

АТГ: Улсын хэмжээнд 46807 албан тушаалтан ХАСХОМ-ээ шинэчлэн бүртгүүлнэ2022, 1 сар 20. 16:50

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.

22 хүртэлх насны боксын Ази тивийн аварга шалгаруулах өнөөдөр эхэлнэ2022, 1 сар 20. 16:40

Узбекистаны нийслэл Ташкент хотод 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн өнөөдөр эхэлнэ.

Ковидын үзлэг хийх амбулаторийн тоог 12 болгож нэмэгдүүллээ2022, 1 сар 20. 16:26

Нийслэлийн долоон дүүргийн 12 амбулаторид ковидын үзлэг хийхээр зохион байгуулалт хийлээ. Тодруулбал, энэхүү амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлэх бөгөөд рентген шинжилгээ өгөх боломжтой юм

Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн2022, 1 сар 20. 16:16

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 21, 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хагаст цас орохыг анхааруулж байна. 2022 оны 01 сарын 20-ны 20 цагаас 01 сарын 21-ний 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи: Ихэнх нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр  шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм,  өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг зарлалаа2022, 1 сар 20. 15:45

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ “Богд” банктай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. Тодруулбал, сарын 1.3-1.5 хувийн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шуурхай олгох юм

Их Британи албан ёсоор "Ковид-19"-ыг халлаа2022, 1 сар 20. 15:35

Их Британы ард иргэдийн дунд Засгийн газрынхаа ковидын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн өрнөж үр дүнгээ өгөв. 

Сүүлийн таван жилд 9134 явган зорчигч автомашинд мөргүүлжээ2022, 1 сар 20. 15:20

 Сүүлийн таван жилийн хугацаанд автомашинд мөргүүлсний улмаас 709 хүн амиа алдаж, 9134 хүн гэмтжээ.   ТЦА-наас мэдээлснээр 2021 онд зам тээврийн ослын улмаас гэмтсэн 2475 хүний 1095 буюу 44.2 хувь нь явган зорчигч байгаа юм. Үүнээс нийслэлд, 875 буюу 79.1 хувь, орон нутагт 220 буюу 20.1 хувь эзэлж байна

Продюсер С.Чулуунтогтохын "Сайн аав" УСК энэ өдөр нээлтээ хийж байжээ2022, 1 сар 20. 15:10

5 жилийн өмнө энэ өдөр миний анхны продюсерласан САЙН ААВ МУСК нээлтээ хийж байжээ. Өдөр нь тэнгисийн их танхимд, орой нь хүннү моллд 2 танхим дүүрэн зочидтой нээж байлаа гэж

Маргаашийн бөхийн барилдаан цуцлагджээ2022, 1 сар 20. 14:55

Маргааш буюу 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Бөхийн өргөөнд Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдах товтой байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан талаар Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.  Тус мэдэгдэлд "Маргааш буюу 2022 оны 01-р сарын 21-ний өдөр болохоор товлогдсон байсан Манба дацан хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан тодорхой шалтгааны улмаас цуцлагдсаныг мэдэгдэж байна" гэжээ. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт зохион байгуулагдахаар товлогдсон бөхийн барилдаан мөн цуцлагдсан юм. Учир нь барилдах эрхээ 11 сараар  даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар ирсэн ч бөхчүүд эсэргүүцсэн юм

Хөгжлийн банк чанаргүй зээлийн эздийг зарлалаа2022, 1 сар 20. 14:37

Монгол Улсын Хөгжлийн банкнаас банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байна. 

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com