Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

ЭЕШ-ыг таблетаар авах туршилт хийлээ2022, 1 сар 17. 18:07

Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд www.exam.edu.mn системийг ашиглан ЭЕШ-ын 10 хичээлийн жишиг даалгаврыг таблет-д суурилсан турших шалгалтыг энэ сарын 15-ны өдөр Мөрөн хотод зохион байгуулжээ. Турших шалгалтад тус аймгийн 12-р ангийн 293 суралцагчид оролцож, шалгалтын үр дүнг шууд харах, шалгуулагч ямар цаг хугацаанд даалгавар гүйцэтгэсэн, аль асуулт дээр алдсан зэргийг харж дүгнэлт гаргах боломжтойгоороо онцлог болсон байна

Угаарын хийн хордлого хэрхэн үүсдэг вэ2022, 1 сар 17. 18:00

Хүний цусны улаан эсийн гемоглобин гадна амьсгалаар орж ирсэн цэвэр хүчилтөрөгчийг тээвэрлэж эд эрхтэнд хүргэснээр бид амьсгалж амьдарч, зүрх цохилж, эрүүл явдаг.   Гэтэл угаарын хий гэгч хороор амьсгалахаар цусанд орж нөгөө сайхан хүчилтөрөгчтэй маш хурдан нэгдэж, carboxyhemoglobin (COHb) Карбоксигемоглобин гээчийг үүсэж гемоглобиноор тээвэрлэгдэн эд эсэд хүрэх цэвэр агаар хүчилтөрөгчийг хэмжээг эрс багасгаж оронд нь бөөн нүүрсний хий бүхий цус биеээр эргэлдэнэ.   Нэгэнт биеэр нүүрсний хий эргэлдэхээр бие организм хүчилтөрөгчийн дутагдалд орно. Угаарын хий агаарт 100-200 м/м3 болоход хурц хордлого үүснэ

Өнгөрсөн амралтын өдрүүдээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 137 зөрчил илрүүлэв2022, 1 сар 17. 17:40

Энэ сарын 15, 16-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 490 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 377 мэдээлэл хүлээн авч шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж бэртсэний 7 нь нийслэлд, 6 нь орон нутагт бүртгэгджээ

ШӨХТГ-ын байцаагч нарт гаргасан гомдлыг хангахгүй орхилоо2022, 1 сар 17. 17:18

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэлийн хуудсаар иргэн Р.Батсайхан, Г.Базаррагчаа нарт холбогдуулан “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн буюу тээврийн үйлчилгээний үнийн хөөрөгдөл үүсгэж, өрсөлдөөний хууль тогтоомж зөрчсөн” гэсэн үндэслэлээр тус тус 2 сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого Р.Батсайханаас 25 сая, Э.Базаррагчаагаас 26 сая төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдсэн байна.  

МАН-ын удирдах зөвлөл БОАЖ-ын сайдад Б.Бат-Эрдэнийг томилохоор хэлэлцэж байна2022, 1 сар 17. 16:11

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо цахимаар хуралдаж байна. Хуралдаанаар БОАЖ-ын сайд нэр дэвших хүний асуудлыг хэлэлцэж байгаа аж. Тодруулбал, БОАЖ-ын сайдад ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн байна

Утаанаас болж “Таван толгой түлш” ХХК захирал М.Ганбаатар ажлаас чөлөөлөгдөх ёстой юу2022, 1 сар 17. 16:09

Өнөөдөр Засгийн газрын шийдвэр гарч БОАЖ-ын сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг ажилдаа хайнга хандаж утааны эсрэг дорвитой арга хэмжээ авч чадаагүй тул ажлаас нь чөлөөлөв.  Үүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт агаарын бохирдол хариуцсан дарга нарт хариуцлага тооцохыг даалгасан.

Уушгины багтаамж шалгах тест2022, 1 сар 17. 16:00

Уушгины багтаамж шалгах тест

Өмгөөлөгч Б.Баасанцогтын гомдлыг Дээд шүүх хангахгүй шийдвэрлэв2022, 1 сар 17. 15:56

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Б.Баасанцогтын гомдолтой, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох маргааныг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ. Б.Баасанцогт нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар тогтоолоор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх маргааныг 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд “..

2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс татна2022, 1 сар 17. 15:40

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл гүйлгээнээс татахаар болжээ. Учир нь тус онд үйлдвэрлэгдсэн 20 мянгатын дэвсгэртэд олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг хуурамчаар үйлдэх тохиолдлууд гарч байжээ

Д.Ихбаяр, Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцохоор болжээ2022, 1 сар 17. 15:31

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж ажилдаа хариуцлагагүй хандсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр болсон.Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон байна. Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцохоор болсон байна

БНХАУ-ын экспорт, импортын хэмжээ анх удаа 6 их наяд ам.долларыг давлаа2022, 1 сар 17. 14:45

Өнгөрсөн онд БНХАУ-ын экспорт, импортын нийт хэмжээ өмнөх оныхоос 21.4 хувиар өсч, анх удаагаа 6 их наяд ам.долларын босгыг давлаа.   БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Ли Куйвэн өнгөрсөн оны гадаад худалдааны нөхцөл байдлыг танилцуулав. Гаалийн статистик мэдээллээр, 2021 онд тус улсын гадаад худалдааны нийт хэмжээ 39.1 их наяд юаньд /6.05 их наяд ам.доллар/ хүрч, өмнөх 2020 оноос 21.4 хувиар өссөн байна.   "Тайлант хугацаанд гадаад худалдааны салбарт тодорхойгүй, тогтворгүй хүчин зүйлүүд их тулгарсан. Мөн Хятадын эдийн засгийн хөгжилд эрэлт, нийлүүлэлтийн шок, хүлээлтээс сул байх зэрэг олон асуудлууд тулгарч байлаа" гэж Ли Куйвэн хэлэв.   Мөн тэрбээр, “энэ онд мөн бид үргэлжлүүлээд олон саадтай тулгарах болно

БОАЖ-ын яамыг З.Мэндсайхан түр хариуцан ажиллана2022, 1 сар 17. 14:17

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, үүрэгт ажилдаа хариуцлага хандсан гэх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр болсон

Өвөлжилтийн байдал тогтвортой, өвс, тэжээлийн хангамж хангалттай байна2022, 1 сар 17. 14:05

Манай улс 70 гаруй сая толгой мал тоолуулсан. Жил бүрийн өвөл хаварт малчдын нөхцөл байдал хүндэрдэг

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com