Хан-Уул дүүргийн 10-р хорооны “Амин-тус” өрхийн эрүүл мэндийн төвийн Их эмч Б.Ариунзаяа "Коронавируст халдвар (КОВИД-19 )-ын SARS-CoV-2 вирусийн "омикрон" хувилбарын гэрийн хяналт, эмчилгээ" сэдвээр зөвлөгөө мэдээлэл өгч байна.
Саяхан пуужин харвасантай холбогдуулан АНУ-аас тогтоосон хоригийн хариуд БНАСАУ "илүү шийдэмгий" арга хэмжээ авахаас өөр аргагүй болно гэж тус улсын Гадаад хэргийн яам анхааруулжээ. "Хэрэв АНУ ийм сөргөлдөөнтэй байр суурь баримталсаар байвал БНАСАУ "илүү хүчтэй, илүү шийдэмгий хариу арга хэмжээ" авахаас өөр аргагүй болно" гэж Умард Солонгосын гадаад бодлогын байгууллага мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжилсан байна. Мэдэгдэлд мөн пуужингийн туршилтыг "өөрийгөө батлан хамгаалах эрхэд" үндэслэн явуулсан гэж дурджээ. Лхагва гарагт АНУ-ын Сангийн яам БНАСАУ-ын зургаан иргэнийг үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхэд оролцож байна гэж үзэж байгаа хүмүүсийн жагсаалтад оруулжээ
Цусны даралт ихсэлтийн шалтгаануудын нэг нь цусан дах холестерин, триглицеридын хэмжээ их байх юм.
2022.01.13.-ны өдөр Инчон буудлын эзэнд сэжигтэн яллагдагчийг баривчлан хорих тушаал гарлаа. Тодруулбал 2021.08.19-ны өдөр Инчон хотын буудалд ажиллаж байсан Монгол эмэгтэй буудлын эзэний бэлгийн хүчирхийллийг эсэргүүцэж зодуулсан ноцтой хэрэг гарсан талаар бид таньд хүргэж байсан
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын цагдан хорих 2 дугаар хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг 2022 оны 01 дүгээр сарын 13 -ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дүүргийн прокурор, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нарыг мэтгэлцүүлж хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар /өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй / гэх үндэслэлээр цагдан хорих 2 дугаар хугацааг 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэлээ.
Төрийн бус байгууллага хэд байдаг вэ. Статистик мэдээллээр бол 2020 оны байдлаар 23614 байжээ
Цар тахлын улмаас үхрийн махны экспорт сүүлийн хоёр жилд зогссон. Харин 2020 онд 40,5 тн, 2021 онд 22,3 тн ямаа, хонь, адууны мах экспортолсон байна. Статистик мэдээнээс харахад 2021 онд нэг кг махны гаалийн үнэ 6300-8100 төгрөг байгаа бөгөөд энэ нь худалдагч, худалдан авагч талуудын хооронд хийсэн гэрээ, хэлцлийн үнэ юм
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн, жавартай байна. 2022 оны 01-р сарын 14-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Цас орохгүй
БНАСАУ зүүн зүгт ямар ангиллынх нь тодорхойгүй пуужин харвалаа гэж БНСУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдээлэв. Японы эргийн хамгаалалтын алба мөн Умард Солонгос баллистик байж магадгүй пуужин Япон тэнгис рүү харвалаа гэж мэдээлсэн байна. Пуужингийн хэлтэрхийтэй дайралдвал ойртохгүй байхыг тус алба Япон тэнгист байгаа хөлөг онгоцуудад анхааруулжээ. БНАСАУ он гарснаас хойш гурав дахь удаагаа пуужин харваж байгаа юм
"Насны хишиг"-ийн олголт өчигд өр хийгдсэн болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Цагаан cap, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан "Насны хишиг"-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа олгодог
УИХ-ын өнөөдрийн /2022.01.14/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Сүүлийн үед Төрийн ордонд халдварын тархалт өндөр байна
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж нэр дэвшигч Н.Онон, Д.Жавзандорж нарыг дэмжлээ
Назарбаевын охин газарзүйн байршлын улмаас гэнэт сошиал хаягаа устгажээНазарбаевын охин газарзүйн байршлын улмаас гэнэт сошиал хаягаа устгажээ Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын бага охин Алия Инстаграм түүнийг АНЭУ-д байгаа гэж тогтоосны дараа сошиал хуудсаа гэнэт устгажээ. Энэ тухай Znak бичжээ. Одоо түүний instagram болон Facebook хуудсанд хандахыг оролдох үед хэрэглэгчид "Магадгүй эзэмшигч нь контентыг устгасан эсвэл түүнд хандах хандалтыг хязгаарласан", "Та буруу холбоос ашигласан эсвэл хуудсыг устгасан байж магадгүй" гэсэн мессежүүдийг хардаг. Алия Казахстанд болсон үймээний талаар гэр бүлийнхээ анхны гишүүн болсны дараахан энэ явдал болжээ