Өнөөдөр 2022.01.13-н БНСУ-д 13 настай Монгол охиныг 6-н цагийн турш бүлэглэж зодсон Солонгос 4 охиныг яллах шүүх хурал амжилттай боллоо. 2021.11.27-нд Ульсан хотын прокурорын зүгээс яллагдагч 2 охиныг насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ялаас чөлөөлж, үлдсэн 2 охиныг эцэг эхийн хяналтад байлгах ял шийтгэлийг төлөвлөсөн байсан
Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол улсын харцага О.Хангай түрүүлж Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол улсын гарди М.Бадарч үзүүрлэж МУ-ын харцага Бат-Өлзий,Цэвэлсодном нар шөвгөрлөө
Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн В.Удвалтай ярилцлаа. -АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ХЭСЭГ ХҮМҮҮСЭЭС БОЛООД ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧИЛНӨ ГЭДЭГ БАЙЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛ- -Ардчилсан үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Тус Үндсэн хууль өмнө нь батлагдаж байсан Үндсэн хуулиудаас юугаараа онцлог вэ? -Хүн төрөлхтний түүхэнд ардчилсан Үндсэн хууль, ардчилсан бус Үндсэн хууль хэмээн Үндсэн хуулиудын мөн чанартай холбоотой асуудлуудыг нэлээд хөндөж тавьдаг л даа
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-нд Замын-Үүд боомтоор Эрээн хотоос 60 чингэлэг ачаа, бараа бүтээгдэхүүнийг татан авжээ. Өчигдөр хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1,000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан юм.
Дэлхийн далайнуудын дундаж температур өнгөрөгч 2021 онд түүхэн дээд үзүүлэлтэд хүрснийг эрдэмтэд тогтоожээ. Олон улсын цаг уур судлаач эрдэмтдийн баг дэлхийн далайнуудын дундаж температур өнгөрөгч 2021 онд хэмжиж эхэлснээс хойших түүхэн дээд үзүүлэлттэй байсныг тогтоожээ. Шалтгааныг нь тэд дэлхийн дулааралтай холбож тайлбарласан байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргааш нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 15-наас нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. 2022 оны 01 сарын 13-ны 20 цагаас 2022 оны 01 сарын 14-ний 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи: Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 32-37 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас суурин доторх болон хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурдыг алсаас хэмжих багаж ашиглан, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Өдөртөө дунджаар 20-30 жолооч зөвшөөрөгдсөн хурд хэтрүүлсний улмаас торгуулж байгаа аж
Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Д.Ихбаяр агаарын бохирдол нэмэгдсэн шалтгааныг тайлбарлахдаа “Сайжруулсан түлшний үнэ хямд байгаагаас иргэд их түлж байна” гэж ярьсан. Тэрбээр олон нийтийг бухимдуулсан үг хэлснийхээ хариуд уучлалт гуйсан боловч ярилцлагын маань бүтнээр нь үзвэл хэлэх гэсэн санааг ойлгоно. Миний хэлсэн өгүүлбэрийг ярьсан мэдээллээс салгачихаар буруу ойлголт төрүүлж, ард иргэдийг бухимдуулсан гэж хэвлэл мэдээллийн байгууллагыг буруутгасан.
Ардчилсан Үндсэн хуулийн эцэг Б.Чимид агсны ЭШЛЭЛ ҮГС Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдөр тохиож байна. Монголчууд Үндсэн хуулиа хүндэтгэж “Эцэг хууль” хэмээн нэрлэдэг нь төрт ёсоо хэзээнээс дээдэлж хүндэлж ирсэн ард түмний соёл хандлага юм. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан ба эхний гурван хууль намч хандлага, марксист үзэл суртлыг баримталж байв
Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, төрт ёс, түүх соёл, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн судалгааг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах зарлиг гаргасан юм. Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит МУИС-ийн Хууль зүйн сургуулийг түшиглэн байгуулсан хүрээлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцлоо. 30 жилийн өмнөх энэ өдөр ард түмний төлөөлөл болсон БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсан түүхтэй. Шинэ Үндсэн хуулийг боловсруулах, батлах үйл явцад 1,2 сая сонгогчийн 75 орчим хувь буюу 900 мянга гаруй хүн шууд оролцсон юм
Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлах, сахин хамгаалах үйлсэд 20 гаруй жил идэвх, санаачилгатай ажиллаж, Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч дарга, гишүүнээр 26 жил ажиллан Үндсэн хуулийн цэцийг Монгол Улсад үүсгэн бий болгох, төлөвшүүлэхэд мэдлэг, боловсрол хичээл зүтгэлээ зориулж, Үндсэн хууль судлал, Монгол Улсын хууль, эрх зүйн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэх үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан, гавьяат хуульч НАВААНПЭРЭНЛЭЙН ЖАНЦАН-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн Эрдэнэтийн Уурхайчид багийн тоглогч Т.Санчир өчигдөр болж өнгөрсөн Тэнүүн Өлзий, Эрдэнэтийн уурхайчид багийн хооронд болсон тоглолтын дараа багийн тоглогчоо өшиглөх гэсэн үйлдлийг гаргаад амжсан.
Нийгмийн даатгалын асуудлаар лавлагаа, тодорхойлолт, мэдээлэл болон зөвлөгөө авах
Дүрслэх урлагийн сургуулийн багш нарын төлөөлөл өнөөдөр БШУЯ-ны үүдэнд тус сургуулийн захирал Д.Уранчимэгийг огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Тэдний тавьсан шаардлага хэр үндэслэлтэй болох, тус академийн талаар уран бүтээлчид өөрсдийн байр сууриа илэрхийллээ. МУЭ-ийн гишүүн, Урлагийн гавъяат зүтгэлтэн, зураач С.Дагвадорж: -1990-ээд оноос хойш зураач, уран бүтээлчид маань Дүрслэх урлагийн академитай болохыг маш их хүсч байсан