Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын хэрэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр ирсэн байна. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2.1 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Тодруулбал Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл
Америкийн “Forbes” сэтгүүл энэ оны хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын салсан эхнэр, зохиолч Маккензи Скоттыг нэрлэлээ. Жагсаалтын хоёрдугаарт, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис орсон бол гуравдугаарт Европын Төв банкны тэргүүн, Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард бичигджээ. “General Motors” компанийн тэргүүн Мэрри Барра, Билл Гейтсийн гэргий асан Меланда нар эхний тавд багтсан байна. Германы Канцлер асан Ангела Меркель сүүлийн 11 жилд анх удаа дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад ороогүй болохыг онцолжээ
Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлийн хурал өнөөдөр цахимаар болж, ЗАОХ-дын дэд ерөнхийлөгч, БНХАУ-ын Үндэсний олимпын хороо /ҮОХ/-ны дэд ерөнхийлөгч Ян Шуан болон тус хороонд бүртгэлтэй ҮОХ-дын төлөөлөл цахимаар оролцов. Монголын талаас МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, наадмын Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Улаанбаатар спорт менежмент ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир болон Зохион байгуулах хорооны гишүүд оролцлоо. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ЗБХ-ны нарийн бичгийн дарга И.Баатархүү нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлсний дараа “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажлын явцын тайлан мэдээллийг сонсож, улмаар наадам зохиогдох хугацаа болон спортын төрлүүдийг эцэслэн баталлаа. Зүүн Азийн залуучуудын наадам спортын үндсэн 9-10 төрөлтэй байдаг. Үүн дээр Зохион байгуулах орноос 2-3 спортыг санал болгох боломжтой
Өнөө маргаашдаа баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна гэж Цаг уурын байгууллагаас мэдээлж буй.
Монголын 60 орчим иргэн самар түүж яваад ОХУ-ын хилийг давсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд байршсан
Өчигдөр /2021.12.07/ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Дэнжийн ** тоотод 32 настай эрэгтэй Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр болох 31 настай эмэгтэй О-той маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Тухайн үед хэргийг үйлдсэн байж болзошгүй иргэн Г нь төрсөн ахдаа “Манай эхнэр гэртээ нас барсан байна” гэж мэдэгдсэн байна. Одоогоор хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
“Одоо хийгдэж байгаа вакцин Ковид 19 өвчнийг үүсгэгч коронавирусийн шинэ төрлийн омикрон хувилбараас хамгаалахгүй” гэсэн яриа худал болох нь батлагдаж эхэлжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Майк Райаны мэдэгдсэнээр, одоо хийгдэж байгаа вакцин нь вирусийн одоо мэдэгдэж байгаа бүх хувилбараас үр дүнтэй хамгаалах бололцоо байгаа бөгөөд эхний үр дүн үүнийг харуулж байгаа гэнэ. Омикрон хувилбарын эсрэг “Файзер” вакцин хэрхэн үйлчилж байгааг судалсан туршилтын үр дүн ӨАБНУ-д гарсны дараа тэрээр дээрх мэдэгдлийг хийсэн байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Гашуун сухайт боомтын нөхцөл байдал хүндхэн байна. Ганц мод боомт дээр жолооч нар Ковид19-ийн шинжилгээ өгдөг. Сүүлийн хоёр удаагийн шинжилгээгээр гурав, гурван жолоочийн хариу эерэг гарсан
Хүн амын дунд 65 болон түүнээс дээш насныхны эзлэх хувь хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг Япон улсад Covid-19-ийн шалтгаант нас баралт өдөрт ердөө нэг бүртгэгдэж байна. Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд тус улсад бүртгэгдсэн нас баралт 6 байсан нь 2020 оны 7-р сараас хойших хамгийн бага дүн юм. Мөн 8-р сард өдөрт 25,000 хүрч байсан халдварын тохиолдол өдгөө 200-аас доош ороод байна
МАН-ын 30 дахь их хурал хоёр өдөр болж өндөрлөсөн. Энэ хурлаар Бага хурлын гишүүдээ сонгосон юм
Замын-Үүд, Эрээний хилийн боомтоор чингэлэг тээврээр ачаа бараа татан авах, гаргах ажлыг энэ долоо хоногт эхлүүлнэ гэж байсан. Тэгвэл өнөөдөр чингэлэг байршуулах талбай буюу хилийн 0 цэг дээр БНХАУ-ын талаас хоёр чингэлэг оруулсан байна. Ачаа тээвэрлэлтийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас тодруулсан юм.Тэрбээр "Үдээс өмнө БНХАУ-ын талаас дундын бүс
МАН-ын Их хурал ба давхар дээл УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөн сайд “давхар дээл”-тэй байх заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж ҮХЦ-д хандсан. Тэдний үзэж байгаагаар Үндсэн хуулийн 39.4-д “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.” хэмээн заасан нь 39.1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэнтэй зөрчилдөж байна гэж үзээд ҮХЦ-д хандсан. Цэцээс үндсэн хуулийн маргаан үүсгэх үндэслэлтэй гэж үзээд хүлээгээд авчихсан, хуралдааны тов оноос өмнө зарлагдах бололтой. Цаг хугацааны хувьд МАН-ын XXX Их хурал, ҮХЦ-д гаргасан “давхар дээл”-ийн маргаантай огтлолцож байх юм
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн хорооноос 2021 онд зохион байгуулах шүүгчийн сургалтын хөтөлбөрийг Үндсэн хуулийн эрх зүй, шүүгчийн ёс зүй, эрүү, иргэн, захиргааны эрх зүйн гэсэн таван чиглэлээр боловсруулж, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй зөвшилцөн баталсан. Хөтөлбөрийн дагуу Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 9-10, 13-14-ний өдрүүдэд танхимаар зохион байгуулна. Мөн нийслэл дэх дүүргүүдийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн сургалт 2021 оны 12 дугаар сарын 22-23, 27-28-ны өдрүүдэд танхимаар явагдана
Монголын хөрөнгийн биржийн мэдээлснээр Монгол Улсад арилжаалж буй хувьцаануудаас “Хэрлэн хивс” ХК-ийн хувьцаа өсөлтөөрөө тэргүүлжээ. Тус компани хувьцааны өсөлт 13.93 хувиар өссөн байна. Хоёрдугаарт “Багануур” ХК-ийн хувьцааны өсөлт 9.09 хувь хүрсэн бол гуравдугаарт “Жидакс” ХК хувьцааны өсөлт мөн 8.46 хувийн өсөлтийг үзүүлээд байгаа юм. Харин “Баянгол зочид буудал” компанийн хувьцаа 13.64 хувиар унажээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 310 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 196 нь Улаанбаатар хотод, 111 нь орон нутагт батлагджээ. Харин гурван тохиолдол зөөвөрлөгджээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1950 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4046 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7635 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл, Хөнгөн- 1558 Хүндэвтэр- 1947 Хүнд- 472 Маш хүнд 69 хүн байна.
Гүнж гүнжийнхээс анги, үлгэр үлгэрийнхээс эсрэг бодит нэгэн түүх дэлгэцийн бүтээл болжээ. “Хотулун гүнж
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа 2050“-д заасан Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв байгуулах ажлын хүрээнд улсын гуравдугаар төв эмнэлэг, улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын болон зүрхний эмгэг судлалын эмч нараас бүрдсэн Зүрх шилжүүлэн суулгах үндэсний багийг байгуулж байна.