Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг батламжиллаа2021, 12 сар 6. 22:37

МАН-ын 30 дугаар их хурал өнөөдөр “Улаанбаатар палас”-ын танхимд боллоо. Хуралдааны үеэр тус намын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонгохыг төлөөлөгчдийн олонх дэмжиж, батламжлав. Хурлын үеэр МАН-ын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан түүнийг нэр дэвшүүлэх санал гаргасан бөгөөд 1450 төлөөлөгчийн 99.7 хувь нь дэмжив.

Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр хаслаа2021, 12 сар 6. 22:13

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр буюу 2021 оны 12-р сарын 06-ны өдөр МБӨ-нд боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. 1. МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав. 2. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасав. 3. Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7-р бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан: Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан /2021 оны 12-р сарын 04-нд Ардчилсан намын нэрэ

УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг улсаас ирээд гэрийн тусгаарлалтад оров2021, 12 сар 6. 16:19

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар айлчлалаа өндөрлөж, эх орондоо ирээд УОК-оос баримталж буй хорио цээрийн дэглэмийн дагуу гэрийн тусгаарлалтад орсон байна. Тэрбээр МАН-ын 30-р их хурал болон бусад төлөвлөсөн арга хэмжээндээ цахимаар оролцох юм. Түүнтэй хамт айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд мөн тусгаарлалтын дэглэмийг мөрдөж эхэлжээ

Д.Амарбаясгалан: Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг шат шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй2021, 12 сар 6. 16:11

МАН-ын 30 дугаар их хурал үргэлжилж байна. Үдээс өмнө МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого” сэдэвт илтгэлээ Их хурлын төлөөлөгчдөд танилцуулсан бол Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Шинэ зуун дэвшилтэт бодлого” сэдвийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Ерөнхий нарийн бичгийн дарга энэ  дөрвөн жил улс төрийн өрнүүн үйл явдал арвин, намын дотоодод өөрчлөлт, шинэчлэлт оргилсон, өмнөө тавьсан зорилгоо бүрэн биелүүлсэн цаг хугацаа байлаа хэмээн онцлоод “Өмнөх ээлжит Их хурлаас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай сайн биелүүлсний зэрэгцээ цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн олон төрлийн ажлыг хамтын хүчээр хийж гүйцэтгэлээ

Эрүүгийн 397 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ2021, 12 сар 6. 16:00

 Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 230 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 430 даалгавар бичгээр өгчээ.   Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 9 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 15 шаардлага тус тус бичиж хүргүүлсэн байна.   Түүнчлэн мөрдөн байцаалтын 2741 хэрэгт хяналт тавьж, 397 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна

Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн2021, 12 сар 6. 15:57

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ. 2021 оны 12 сарын 06-ны 20 цагаас 12 сарын 07-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй

"Нарны сүүдэр" уран сайхны кино нээлтээ хийнэ2021, 12 сар 6. 15:40

НҮБ-ын санаачилгаар дэлхийн 180 улс орон жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 1997 оноос эхлэн энэ аяныг НҮБ-ын Хүн Амын Сан (НҮБХАС),  төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж ирсэн.

Манай муу хоёр хөрш үүнээс өөр юу хийх вэ2021, 12 сар 6. 15:27

Бид Орос, Хятадыг мөнхийн хөршөө гэж хөл хөс болж, аргадангуй, бишрэнгүй харцаар ширтэцгээдэг. Тахлын эдийн засаг гурав дахь жил рүүгээ орох гэж буй энэ хүнд цагт ингэж сүйд болдог хөршүүд маань жинхэнэ царай, цаад бодлогоо харуулж байна

Э.Одбаяр: ОХУ Эгийн голын УЦС баригдвал байгал нуур орчмын сав газар гэмтэж, ан амьтан хорогдох эрсдэлтэй гэж үзэж байна лээ2021, 12 сар 6. 14:50

Оросын Холбооны Улс руу хийх Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал болон цаг үеийн асуудлаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяртай ярилцлаа. -Ерөнхийлөгчийн гадаад бодлогын гол зорилтуудаас яриагаа эхэлье. Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдээс онцолбол? -Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацаанд гадаад харилцааны чиглэлээр авч хэрэгжүүлэх олон чухал арга хэмжээнүүд төлөвлөсөн

Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт эхний 428 хүүхэд шалгарлаа2021, 12 сар 6. 14:20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал нар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны монголын ирээдүй - 2100 оюутан” хөтөлбөрийг санаачлан ажиллана” гэсэн заалт хэрэгжиж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний ЭЕШ-ын онооны дунджаар тэргүүлсэн иргэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзлоо хангаж байгаа. Ажлын хэсэг Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн сангаас боловсруулан гаргасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэл, аймгийн боловсролын газраар хянуулан баталгаажуулсны эцэст өнөөдөр эхний 428 шилдэг хүүхдийг зарлаж байна

Манжуур хот оршин суугчдаа PCR шинжилгээнд хамруулж байна2021, 12 сар 6. 13:54

ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотод өнгөрсөн сарын 27-ноос “Covid-19”-ийн дотоодын халдвар бүртгэгдсэнээс өнөөг хүртэл нийт зургаан удаагийн PCR шинжилгээг тус хотын бүх оршин суугчид хийжээ. Өмнөх таван удаагийн шинжилгээгээр халдварын 305 тохиолдол илэрсэн бол зургаа дахь удаагийн PCR шинжилгээгээр халдварын 17 тохиолдол батлагдсан байна. Тэгвэл энэ сарын 4-ний өдрийн 08:00 цагаас Манжуур хот долоо дахь удаагийн PCR шинжилгээгээ хийж эхэлсэн талаар CCTV мэдээллээ. Цар тахлыг хумьж дарахын тулд Манжуур хот шат шатны зохицуулалтыг хийж, бүх иргэнийг оношилгоо шинжилгээнд хамруулан, явуулын станцуудыг хотхон хороололд байрлуулан ажиллаж байгаа юм байна

АТГ: 73 сая төгрөгийн хахууль авсан албан тушаалтнуудын үйлдлийг илрүүллээ2021, 12 сар 6. 13:25

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтан Б, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын албан тушаалтан Ж, иргэн Э нарт холбогдох хахуулийн үйлдлийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгаж байна.

Б.Мөнхтуяа чөлөөт нислэг хийлээ2021, 12 сар 6. 13:09

My voice шоу-ны тайзан дээр I-р шатанд Антигонаг гайхамшигтай дуулсан тэрээр энэ удаад чөлөөтэй дүүлэн нисчихлээ. Стиль имиж, дуулалт, жүжиглэлт нь дуугаа бүрэн илэрхийлж чадлаа

"Нэткапитал" ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д. Сүндийд гурван жилийн ял оноолоо2021, 12 сар 6. 12:50

“Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн ял оноосон байна.  Тэрбээр 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эхнэрээ зодож, хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдсон

Эрчим хүчний дэд бүтцийн төвлөрлийг сарниах Surge WATT-ийн нээлттэй захиалга эхэлнэ2021, 12 сар 6. 12:40

Эрчим хүчний дэд бүтцийн төвлөрлийг сарниах Surge WATT-ийн нээлттэй захиалга 12-р сарын 8-ны лхагва гарагт 11:40-өөс эхэлнэSurge төслийн үүсгэн байгуулагчид өөрсдрийн нүүрсний дулааны цахилгаан станцаас гарч буй эрчим хүчийг токенжуулан блокчэйнд холбосноор цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчээс хэрэглэгчид нээлттэй арилжаалах платформыг бүрдүүлэхээр зорьж байгаа. Энэхүү цахилгаан эрчим хүчний арилжааг гүйцэтгэхэд ашиглагдах хөвөгч үнэтэй WATT токены урьдчилсан захиалга (pre-sale) 11-р сарын дундуур явагдаж амжилттай биелсэн бөгөөд биржид бүртгүүлэхийн өмнөх олон нийтийн нээлттэй захиалга (ICO) ирэх лхагва гарагт зохион байгуулагдах гэж байна

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com