Шуурхай мэдээ : Эрдэнэт үйлдвэр 240,000,000$ зээл авч өнөөдөр дансанд нь оржээ Уулын баяжуулах үйлдвэрийн захиралууд саяхан Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод айлчилсан талаар мэдээлэл хүргэсэн билээ.Уг айлчлалын зорилго нь өнөөдөр өдөр тодорхой боллоо.Өнөөдөр өдөр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дансанд 240,000,000$ орлого болон орж ирсэн байна. Энэ талаар мэдээллийг бид эрэн сурвалжилж байгаа бөгөөд чухам ямар зорилготой, юунд зарцуулах, хэнээс авсан зэргийг эргэн та бүхэнд мэдээлэх болно. Монгол Улс нь анх Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг зурсанаар анх энэ хэмжээний мөнгийг Монгол Улсын Сангийн яамны дансанд авч байсан үйл явдал 8 жилийн өмнө болж байсан
БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын /ХН/ Төв хорооны дөрөвдүгээр бүгд хурлаар одоогийн баримталж буй төрийн бодлогыг хянан нягталж, ирэх жилийн үйл хэргийн төлөвлөгөөний талаар хэлэлцэнэ гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ өнөөдөр мэдээлжээ. Энэ сарын сүүлээр бүгд хурал зохион байгуулах шийдвэрийг лхагва гарагт болсон ХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлаар гаргасан байна. Энэхүү хурлын үеэр ХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жөн Ун энэ онд гарсан эдийн засгийн хөгжил дэвшилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. “Эдийн засгийн тогтвортой менежмент, хөдөө аж ахуй, бүтээн байгуулалтын салбарт гарч буй ололт амжилт тэргүүтэй төрийн үйл хэрэгт “эерэг өөрчлөлтүүд” гарч байгаад баяртай байна
Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар 2021.12.02 Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 “...Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан...”, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэмт хэргийг бусадтай санаатай нэгдэж, зохион байгуулж оролцсон...”, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн...”, -шүүгдэгч Ш.Уртнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэмт хэргийг бусадтай санаатай нэгдэж гүйцэтгэгчээр оролцсон...”, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн...”, -шүүгдэгч Ш.Доржрагчаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт бусадтай санаатай нэгдэж гүйцэтгэгчээр оролцсон...”,-шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэгт бусадтай санаатай нэгдэж зохион байгуулагчаар оролцсон...” гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2102004520285 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч мөн оны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлаас 2015 онд шинэчлэн найруулж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “...Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа...” гэж шинэ бүлгийг нэмэлтээр суулгаж өгсөн
Японы эрх баригчид “омикрон” хувилбар илэрсэнтэй холбогдуулан коронавирусний вакцины хоёр ба нэмэлт гурав дахь тун хоорондын хугацааг богиносгож магадгүй тухай тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдэгдэв. “Гуравдугаар тунгаар дархлаажуулах тухайд бид энэ үйл явцыг хурдасгах боломжийг судална” гэж тэрбээр хэллээ. Японы Эрүүл мэндийн яамны шаардлагын дагуу хоёр, гурав дахь тунгийн хоорондох хугацаа одоо найман сар байгаа юм
Авлигатай тэмцэх газраас ажиллагаа явуулж НМХГ-ын Тамгын газрын дарга
Олон нийтийн амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх эрүүл, эко орчныг нэмэх зорилготой байгуулагдсан Туул голын дагуух Маршалын гүүрнээс БЗД-ийн 11-р хороо хүртэлх 7.2 км үргэлжлэх дугуйн замын ажил бүрэн дуусаж, ашиглалтад орлоо.
Эдийн засагч, судлаач, шинжлэх ухааны доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа. -Цар тахал үргэлжилсэн, гаднаас ерөнхийдөө тусгаарлагдсан хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Улс орны хэмжээнд, өрх гэрийн хувьд эдийн засаг ямар байдлаар өөрчлөгдөж байгааг та зурагласан болов уу? -Цар тахал эдийн засгийн хувьд манайхыг төдийгүй дэлхийг хоёр жил гаруй шалгалаа
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо цаг агаар тогтуун байна. 2021 оны 12 сарын 02-ны 20 цагаас 12 сарын 03-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгороор цас, Онон, Улз, Халх голын сав газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл байнга ирдэг, гэр орондоо байнга архидан согтуурдаг иргэдийн гэрийн хаягаар охид, эмэгтэйчүүд , хүүхдүүд дахин хүчирхийлэлд өртсөн эсэхийг биечлэн шалгах, шаардлагатай тохиолдолд газар дээр нь хариу арга хэмжээ авах нэг бүрчилсэн хяналтын бүртгэлийг зохион байгуулж байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт "Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүнийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 48 цагийн дотор бүртгүүлнэ" гэж заасан. Үүний дагуу гадаадын иргэнийг уригч, орон байраар хангасан иргэн, ахуйн нэгж байгууллагууд "E-Immigration" аппликейшн ашиглан гадаадын иргэнийг гар утсаараа хялбар аргаар бүртгүүлэх боломжтой. Гар утасны аппликэйшнаар гадаадын иргэнийг бүртгүүлэхдээ “E-Mongolia” нэвтрэх эрхээрээ нэвтэрч, аппликэйшний баруун доод буланд байрлах бүртгэлийн цэсийг сонгон гадаадын иргэний мэдээллийг үнэн, зөв бөглөж илгээснээр тухайн гадаадын иргэний бүртгэл баталгаажна
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Хууль зүйн байнгын хороо 2021 оны арван нэгдүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцэж, нэр дэвшигч бүрээр санал хураалт явуулсан бөгөөд Наранчулууны Отгончимэг, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг, Ренчиндоржийн Онончимэг, Навагчамбын Баасанжав, Дашпунцагийн Эрдэнэчимэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Улсын Их Хурлын 2021 оны арван нэгдүгээр сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд Наранчулууны Отгончимэг, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг, Ренчиндоржийн Онончимэг, Навагчамбын Баасанжав нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилсон бол Дашпунцагийн Эрдэнэчимэгийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.7 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшигчийг Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилно.” гэж, 77.8 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр дэвшигчийг Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилохоос татгалзсан бол ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчдээс дараагийн хамгийн олон санал авсан хүнийг энэ хуулийн 77.4.5-д заасны дагуу Улсын Их Хуралд нэр дэвшүүлнэ.” гэж заасныг баримтлан Дорждамбын Зүмбэрэллхамыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2021 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 108 дүгээр зүйл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 77 дугаар зүйл, Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 13 дугаар зүйлийн 13.5, 13.6 дахь хэсэгт заасны дагуу санал хураалт явуулсан бөгөөд нэр дэвшигч Дорждамбын Зүмбэрэллхамыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Хууль зүйн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Д.Ганбат, Н.Алтанхуяг нар асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн асуултад нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам, ажлын хэсгийн гишүүн О.Мөнхсайхан нар хариулт өглөө
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНЭУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр төр, засгийн өндөр түвшний хүмүүстэй уулзалт хийж, газрын тосны үйлдвэрийн хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, Монгол Цахиурын хөндийг байгуулахад хамтран ажиллах, “Болливуд”-ын киноны зураг авалтыг Монголд хийх, коксжсон нүүрсээ Энэтхэгт экспортлох зэрэг асуудлуудыг хөндөж ярилцлаа. Энэхүү айлчлал нь 2010 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тус улсад айлчилснаас хойш парламентын тэргүүний түвшинд 11 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм
Засгийн газрын хуралдаанаас өчигдөр Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмыг шинэчиллээ. Уг журмыг 2012 оноос хойш шинэчилээгүй байсан юм. Журамд Иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах хүсэлтээ хэрхэн цахимаар гаргах, хүсэлтийг хянан шийдвэрлэх, олгох, хяналт тавих; Төрд байгаа иргэний мэдээллийг үндэслэн үйлчилгээг үзүүлэх, арилжааны банк дахь дансаар дамжуулан шууд гүйлгээ хийх; Байнгын асаргаа шаардлагатай иргэний тэтгэмжийн хугацааг тогтооход эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан өвчин гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлтийг баримтлан асаргааны хугацааг тогтоох; Байнгын асаргаа шаардлагатай иргэдийн асаргаа сувилгааг сайжруулах, эрүүл мэнд, бусад эрх ашгийг хамгаалах зорилгоор асарч байгаа иргэний хариуцлагыг нэмэгдүүлэх; Хуульд заасны дагуу захиргааны мэдээлэл болон асуулгын арга хослуулсан аргачлалын дагуу өрхийн амьжиргааны түвшний үнэлгээнд үндэслэн тэтгэвэр, тэтгэмж олгох зохицуулалтыг тусгажээ. Мөн “Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопед, тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ”-ийг шинэчилсэн тухай ХНХ-ийн сайд А.Ариунзаяа мэдэллээ. Жишиг үнийн жагсаалтад Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэл засал, харилцаа, мэдрэхүйг хөгжүүлэх туслах хэрэглэгдэхүүн болон стресс тайлах хэрэгслүүд, бүрэн хараагүй, сонсголгүй хүний хамгийн түгээмэл хэрэглэгддэг харилцаа холбооны туслах хэрэгсэл ухаалаг гар утас, бионик эрхтний сэлбэг, засвар үйлчилгээ гэсэн төрлүүдийг шинээр оруулжээ. Түүнчлэн зөвхөн дотоодын протезийн үйлдвэрлэл гэх хязгаарлалтыг ч цуцалжээ.
Хүүгийн гэрт албаны том хүмүүс дүүрчээ. Хөдөөний гэмгүй хоёр ард юу болоод байгааг ойлгож ядан сууна
БНСУ-д суралцдаг охиныг сургуулийнх нь хүүхдүүд ялгаварлан гадуурхаж, дээрэлхсэн хэрэг гарсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Мэдээллийн дагуу Гадаад харилцааны яам холбогдох албан тушаалтнуудаас тодруулга авч, дараах мэдээллийг гаргажээ. БНСУ-ын телевизийн MBC агентлагийн сувгаар 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн оройн 20:00 цагаас эхлэн гарсан Монгол Улсын иргэн, Янгсан хотын Янгсан нэр бүхий дунд сургуулийн нэгдүгээр анги буюу манай улсын боловсролын системээр бол долдугаар ангийн сурагчийг сургуулийх нь үе тэнгийн хүүхдүүд зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон балмад хэргийн тухай гарсан мэдээллийн мөрөөр ажиллаж, түүний оршин суудаг Янгсан хотын Цагдаагийн газар болон түүний ээж С-тэй холбогдлоо. БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй арванхоёрдугаар сарын 2-ны өглөө 08:00 цагт холбогдож нөхцөл байдлыг тодруулав. Үүнд: Энэ хэрэг нь 2021 оны долдугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт 2021 оны долдугаар сарын 4-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ. Сэжигтэн дөрвөн хүүхэд байсан ба түүний хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир аравдугаар сарын 1-нд тэдгээр хоёр хүүхдийн хэргийг хаасан
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болдод Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав.