Үрийн улаанбуудай худалдах, худалдан авах гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалт
Хүнсний улаанбуудай худалдах, худалдан авах гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалт
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Маргааш өдөр Өвөрхангай, Дундговийн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө Увс, Завхан, Хөвсгөлийн нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 11 сарын 19-ний 20 цагаас 11 сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.09 цагт эхэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.5, 82.2.7-д заасны дагуу Хууль зүйн байнгын хороо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зөвхөн яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй байхад тухайн ажиллагааны оролцогч тал болох хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг хязгаарлаж, орхигдуулан хуульчилсан нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд харшилж байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлттэй нийцүүлж, шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь гомдол гаргах эрхтэй байх зохицуулалтыг тусган хуулийн төслийг боловсруулсан гэлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах тухай горимын санал дэмжигдсэн тул хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Дараа нь Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав. Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 16,17-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн төслийг зүйл тус бүрээр хэлэлцжээ. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн ажилтан, ажил олгогч, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын зөвлөмж, тооцоо, судалгаанд үндэслэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэж Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн гэлээ. Хуулийн төслийн үйлчлэх хүрээ, зохицуулах харилцааг тодорхой болгож, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцид нийцүүлэн зуучлуулагчаас аливаа төлбөр хураамж авахгүй байхаар тусгажээ. Мөн тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхой болгож, Төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор урьдчилан баталгаа олгох асуудлыг хассан байна. Зуучлуулагчид хохирол учруулсан тохиолдолд хохирлыг барагдуулах санхүүгийн чадамжтай байлгах зорилгоор зуучлагч компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг “300 сая” төгрөг болгон нэмэгдүүлж, гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын монгол ажилтны хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусган, гадаад улсад хөдөлмөр эрхэлж байх хугацаанд эрсдэл учирсан тохиолдолд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд хөрөнгө хуваарилахаар тусгасан байна. Монгол ажилтны ур чадварыг сайжруулах, дотоодын хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах зорилгоор гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлсэн ажил олгогч гадаад ажилтны 30-аас доошгүй хувьтай тэнцэх бүртгэлтэй ажилгүй иргэнийг дагалдан сургах гэрээ байгуулан ажиллуулах, зарим салбарт гадаадад ажиллах ажилтан зуучлах үйл ажиллагаанд Засгийн газраас хязгаарлалт тогтоож болохоор зохицуулжээ. Цахим засаглалыг нэвтрүүлэх зорилттой уялдуулан тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийн үйлчилгээг цахим систем ашиглан үзүүлэх зэрэг зохицуулалтыг шинээр тус тус тусгасан байна. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар хуулийн төсөл батлагдсанаар ажлын байрны орон тоо нэмэгдэх талаар, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа тус хуулийн төсөл нь мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуультай хэрхэн уялдаж байгаа талаар, Монгол Улсын иргэн гадаадад эзэмшсэн мэргэжил, ур чадвараа хэрхэн тогтоолгох талаар, УИХ-ын гишүүн П.Анужин гадаад ажилтнаас сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэцийн эмгэгийн үзлэг, оношлогоо авах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан эсэх талаар асуулт, асууж хариулт авчээ. Ажлын хэсгээс Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 42 санал, найруулгын шинжтэй 3 санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 2 саналыг тус тус гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг боловсролын салбарт гадаадын чадварлаг багш нар маш их хэрэгтэй байдаг
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо өнөөдөр Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр байгууллагын үйл ажиллагаа,бүтэц бүрэлдэхүүн болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, байгууллагын цахимжилттай холбоотой хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар дэд сайдад танилцуулав
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулбал сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар явуулна гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. “КОВИД-19” цар тахлын улмаас хичээл сургалтын үйл ажиллагаа хоёр хичээлийн жил дараалан доголдсон. Харин 2021-2022 оны хичээлийн жилийг хосолмол байдлаар эхлүүлэх шийдвэр гарч өнөөдрийг хүртэл үргэлжилж байна
бага насны хүүхдүүдийг вакцинжуулж эхлээд байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль”-ийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас асуулт асууж, хариулт авлаа.
Цастай зэрэгцэн нийслэлчүүдийн хувьд замын халтиргаа гулгаа, автомашины түгжрэл үүсдэг. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газрынхан үүрээс эхлэн хотын замуудад халтиргаа үүсэхээс сэргийлж, зориулалтын бодис болон давс цацаж эхэлжээ. Өнөөдөр нийт 29 тонн давс, бодис цацаж буй юм. Нийслэлийн хэмжээнд зориулалтын бодисын нөөцийн хэмжээ 2253.5 тонн байгаа бол 583 тонн давс нөөцөлжээ
Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Оргил ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд Н.Лхагвадоржийг томилогдохоор аймгийн МАН-ын хурлаасаа дэмжигдээд байгаа.
Сугалаа, урамшуулал хонжвор нэрээр мөнгө угаах үйлдэл гарч байгаа эсэхийг шалгахаар болсон байна. Тухайлбал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хэрэглэгчийн мэдээллийн төвийн утсанд сугалаа хонжворын гомдол ,мэдээлэл удаа дараа ирүүлээд байгаа аж