Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Д.Сумъяабазар: Бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, уян хатан зохицуулалт хийх хэрэгтэй байна2021, 9 сар 24. 18:46

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Ирэх сарын 25-н гэхэд өвөлжилтөд шаардлагатай бодис, давс зэргийг нөөцөлнө -Шугам сүлжээний засвартай холбоотойгоор зарим өрхийн халуун ус ирээгүй байгаа. Энэ асуудал хэзээ шийдэгдэж, айлууд халуун устай болох вэ? Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр: -Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 57 орон сууцны барилга, дөрвөн сургууль, нэг цэцэрлэг халаалтаа аваагүй байна

Өвөр Халх2021, 9 сар 24. 17:00

Халх түмний нэг хэсэг, өнөөгийн Өвөр Монголыг бүрдүүлэгч угсаатны бүлгийн нэг.   XVI зууны эхэн хагаст Батмөнх даян хаан харьяат улс иргэнээ хөвгүүддээ өмч болгон хуваахад 5-р хөвгүүн Алчуболд, хөвгүүн Гэрсэнз нарт Халх түмнийг бүрдүүлж байсан 12 отгийг хуваан өгчээ. Алчуболдод өмч болон очсон 5 отгийг сурвалж бичигт “өврийн таван отог”, “дотрын таван отог”, “таван отог халх”, “таван нутаг халх” гэх зэргээр тэмдэглэсэн байдаг

Орон сууцны зогсоолоос автомашин хулгайлсан хэрэг гарчээ2021, 9 сар 24. 16:36

Энэ сарын 23-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах байрны гадна талын авто зогсоолоос автомашин алдагдсан байна" гэсэн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 17 настай Ш, Ч нарыг холбогдуулан шалгаж байна.

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 96.5 хувьтай байна2021, 9 сар 24. 16:35

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сайжруулсан шахмал түлшний 56 мянган тонны нөөцтэй байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!2021, 9 сар 24. 15:40

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Завханы нутаг, маргааш өдөр Хөвсгөлийн нутаг, Булганы хойд хэсгээр нойтон цас орно. Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө болон маргааш өдөртөө нутгийн зарим газраар хүчтэй салхи шуургатай, нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, хүйтрэх тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 09 сарын 24-ний 20 цагаас 09 сарын 25-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай 7-12 хэм, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 11-16 хэм, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүсэж 2-7 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ

Үндсэн мэргэшлийн элсэлтийн шалгалтын үйл ажиллагаанд явцын хяналт- шинжилгээ хийгдлээ2021, 9 сар 24. 15:35

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн дарга Ц.Эрдэмбилэг эмнэлгийн мэргэжилтний 2021-2022 оны хичээлийн жилийн төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтын үйл ажиллагаанд “Явцын хяналт-шинжилгээ хийх” ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамжийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр баталсан байна

Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох ерөнхий төлөвлөгөөний төсөлд иргэдээс санал авна2021, 9 сар 24. 15:35

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлыг тогтмол зохион байгуулж байгаа. Тэгвэл өнөөдөр тус хурал болж, өвөлжилтийн бэлтгэл, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө, “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар  мэдээлэл хийлээ

Ирэх сарын 1-нээс БНХАУ дахин хилээ хаана2021, 9 сар 24. 15:22

Ирэх сарын 1-нээс БНХАУ-д үндэсний шинжтэй баяр наадам болох гэж буйтай холбогдуулж, тодорхойгүй хугацаагаар хил хаах болсон байна. Жил бүр эл өдрүүдэд ийм зохицуулалт хийдэг бөгөөд ноднингийн хувьд гурав хоногийн турш хилээ хаажээ. Одоогоор хэд хоног хил хаалттай байх нь тодорхой болоогүй гэж Хилийн 0108 дугаар ангийн Штабын дарга, дэд хурандаа Н.Баяржаргал хэвлэлд өгсөн тодруулгадаа дурджээ. Хил хаалттай байх хугацаанд дотоодын хил хяналттын байгууллагууд бэлтгэл ажлаа хангах гэнэ

939,348 ширхэг хувьцаа арилжжээ2021, 9 сар 24. 14:54

2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 316,672,749.88 төгрөгийн үнийн дүн бүхий 939,348 ширхэг хувьцаа арилжигдсанаас 24 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ариг гал ” ХК (EER +13.56хувь) болон “Багануур” ХК (BAN +13.45 хувь)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Махимпекс” ХК (MMX -6.72хувь) болон “Дархан нэхий” ХК (NEH – 3.61хувь)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

О.Баасанхүү: Шатахууны хомсдолд орно гэдэг бол Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал2021, 9 сар 24. 14:35

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Манай улс сүүлийн өдрүүдэд шатахууны хомсдолд орчихоод байна. Та үүссэн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ? -Монгол Улс гаднаас шатах тослох материалаа авдаг

Торгуулийнхаа 50 хувийг Өршөөлд хамруулах зургаа хоногийн хугацаа үлдлээ2021, 9 сар 24. 14:10

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон тогтоол гарсан.

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!2021, 9 сар 24. 13:46

9 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин өмнөх өдрийнхөөс 5 см орчим буурсан хэдий ч зарим голууд үертэй хэвээр байна.

ОХУ-аас шатахуун “авчрахаар” хэн хэн явсан вэ?2021, 9 сар 24. 13:08

Манай улсад шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор шат шатандаа түргэн аваад байгаа. Энэ хүрээнд ОХУ-ын “Роснефть” болон манай улсын импортлогч аж ахуйн нэгж хоорондын уулзалтыг энэ сарын 21-25-нд Москва хотноо товлоод буй

С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон2021, 9 сар 24. 12:39

Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө” ТББ-аас ХӨСҮТ-тэй хамтран аймаг, дүүргийн ДОХ, Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх цогц сургалтыг энэ сарын 20,21-ний өдрүүдэд зохион байгуулсан. Сургалтын үеэр Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ДОХ, Бэлгийн замаар халдах өвчний тандалт хариуцсан мэргэжилтэн С.Азжаргалтай ярилцлаа. -Танай аймаг сүрьеэгийн эрт илрүүлэг тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ? -Коронавирусийн цар тахал дэгдээгүй байх үед бид сүрьеэгийн эрт илрүүлгийг зохион байгуулах, хавьтлыг илрүүлэх, тусгаарлах, шинжилгээ хийх тал дээр маш сайн анхаарч ажилладаг байсан

ЭМЯ: Өнгөрсөн хоногт шинээр 2,612 хүн COVID-19-өөр өвчилж, 12 хүн энджээ2021, 9 сар 24. 11:55

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,612 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 289,929 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,292 нь нийслэл хотод, 1,320 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 5,844 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 12 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1,098 хүн эндээд байна

Орон нутгийн салбаруудын элеваторт улаанбуудай хадгалуулах тариалан эрхлэгчдийн хүсэлтийг хүлээн авна2021, 9 сар 24. 11:53

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Булган, Угтаал, Хархорин, Хөтөл, Сэлэнгэ, Дархан салбаруудын Элеваторт хүнсний улаанбуудай хадгалуулахаар сонирхож буй тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч байна.

Сергей Диордица: КОВИД-19-ийг бүрэн устгах боломжгүй ч эндэгдэл, хохирлыг таслан зогсоож болно2021, 9 сар 24. 11:20

Сергей Диордица: КОВИД-19-ийг бүрэн устгах боломжгүй ч эндэгдэл, хохирлыг таслан зогсоож болно Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулж байна. ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица "Монгол Улс хүн амынхаа 65-аас дээш хувийг вакцинжуулалтад хамруулсан. Түүнчлэн дархлаа дэмжих тунг давхар эхлүүлээд явж байгаа билээ

Цэц Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэнэ2021, 9 сар 24. 11:05

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Үндсэн хуулийн цэцэд хандаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт, тухайлбал, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний бүрэн эрхийн хугацаа, томилох, сонгох журам, Шүүхийн Сахилгын хорооны бүрэлдэхүүн, тус хорооны хуралдаан, шийдвэрийн талаархи зохицуулалт болон Улсын дээд шүүх, давж заалдах, анхан шатны шүүхийн бүрэн эрхтэй холбоотой зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай хүсэлтийг ирүүлсэн. Уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар өнөөдөр 09.30 цагаас хэлэлцэх юм. Сануулахад, Шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог механизмаас Ерөнхийлөгч татгалзаж, энэ эрх Их хуралд очно

Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз2021, 9 сар 24. 10:43

Монголын утга зохиолд хөдөө орон нутагтаа туурвиж, уран бүтээл, нутаг усаараа овоглуулж алдаршсан яруу найрагч, зохиолч цөөнгүй бий. Тухайлбал, “Эрээн цав”-ын Д.Нямсүрэн, “Хатанбулаг”-ийн Со.Чулуун, “Ховд”-ын Ж.Буяндалай гээд дурдаж болно

Тусгай багажаар Хөвсгөл нуурт живсэн автомашин, техникийн байршлыг тогтоож байна2021, 9 сар 24. 10:32

ОБЕГ, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядтай  хамтран Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх техникийн сургалт зохион байгуулж байна. Хоёр улсын алба хаагчид Хөвсгөл нуурт хамтарсан гүний шумбалт хийж,  тусгай зориулалтын багаж ашиглан нуурын ёроолд живсэн автомашин техникийн байршлыг тогтоож байгаа юм.

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com