Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хэнтий, Дорнодын хойд хэсгийн газар тариалангын бүс нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ. Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Маргааш өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2021 оны 09 сарын 23-ны 20 цагаас 09 сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр 9-14 градус, Туул Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2-7 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 5-10 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна
Засгийг улстай нь залилах Финтек луйврыг Л.Оюун-Эрдэнэ нээчихсэн юм биш байгаа Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн бүрийн хуулиар хамгаалагдсан хувь хүний нууц, аюулгүй байдалд заналхийлж болох гаднын оффшор компанийн асар их мөнгөн дүн бүхий хөрөнгө оруулалттай бизнесийг Монгол Улсын Засгийн газар, Харилцаа, холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын шууд дэмжлэгтэйгээр хэсэг залуу оруулж ирснээ хэд хоногийн өмнө нийгмийг талцуулан, олныг бухимдуулан байж сүр дуулиантай хийсэн “Цахим үндэстэн-2021” шоугаар дамжуулан зарлан тунхаглав. Энэ бол ноцтой аюул гэдгийг Монгол Улсын тагнуул, хууль хүчний тусгай байгууллагууд анхааралдаа авсан гэдэгт итгэж байна. Дэлхий даяар дижитал технологийн эринд шилжиж, түүний үр шимийг хүртэж байгаа
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар шатахууны хомсдолын асуудал хэлэлцэж, ойрын хугацаанд БНХАУ-аас шатахуун авахаар болсон талаар мэдээлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. Төрийн тэргүүний үгийг бүрнээр нь хүргэе.
Монголын өмнөд хэсгийг заадаг түүх, газарзүй, улс төрийн шинжтэй нэр томьёо.
Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө” ТББ-аас ХӨСҮТ-тэй хамтран улсын хэмжээнд тархвар судлаач, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх зорилгоор цогц сургалтуудыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтын хувьд Ковид-19 цар тахлын үед халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах, халдварын тархалтын үе шатны үнэлгээ хийх аргачлал, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварыг тандах, бүртгэх мэдээлэх, үе шат бүрт тохирсон хариу арга хэмжээг зохион байгуулах, халдвартай өвчтөнг тусгаарлах, эмнэлгийн зохион байгуулалт, эрэмбэлэн ангилалтыг сайжруулах зэрэг олон талын онол, практикийн мэдлэг, мэдээлэл олгож байгаагаараа онцлог юм. Сургалт нь “Халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах” сэдвийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг сахин 21 аймаг, есөн дүүргийн тархвар судлаач, мэргэжилтнүүд хамрагдаж байна. Сургагч багш нар болон оролцогчдын зүгээс сургалтанд эмч нараас гадна хариуцан ажилладаг албаны мэргэжилтнүүдийг хамруулсан нь аймаг, дүүргийн мэргэжилтнүүдэд бодит үр өгөөжөө өгсөн, тулгамдаж буй асуудлуудаас нь шийдвэрлэхэд бодит дэмжлэг болох ёстой хэмээн үзэж байгаагаа энэ үеэр илэрхийллээ. ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын тасгийн тархвар судлаач эмч Б.Болормаа: Дүүрэг, сумын эмнэлгүүдэд Ковид-19 халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдол гарах үед тасаг, орыг хэрхэн зөв зохион байгуулах, халдварын сэргийлэлт, хяналтыг дэглэмийг хэрхэн зөв баримтлах талаар эмч мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө. Орон нутагт эмнэлгийн байр нь дутагдалтай байдаг учир халдварын сэргийлэлтийн асуудал маш их яригдана.Энэ үед орц, гарцаа хэрхэн зөв шийдэх, хог хаягдлын асуудлаа зөв шийдэх нь чухал
Сонгуулийн ерөнхий хороо 2021 оны есдүгээр сарын 23-ны өдөр хуралдаж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 61.1-д заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн сонгогчдын тоонд үндэслэн УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн саналын хуудасны тоо, загварыг баталж, батлагдсан тоо, загвараар хэвлүүлэхээр шийдвэрлэв.
Нүүрсний экспортын боомтууд дахь халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авахаар Засгийн газраас шийдвэрлээд байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 11, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгсөн. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 53.1-т “Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд мэдээлнэ” хэмээн заасан
УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, цар тахал нэмэгдсэн, шатахуун хомсдох эрсдэл үүссэн зэрэг өнөөгийн тулгамдсан нөхцөл байдалд арга хэмжээ авах шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж байгаагаа УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэв. Тус бүлгийн дарга Д.Ганбат, "УИХ дахь АН-ын бүлэг өнөөгийн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрх баригчдаас хариуцлага нэхэж байна. УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөө, маргаашгүй яаралтай хуралдуулж, үүссэн нөхцөл байдлын талаар арга хэмжээ авах, хэлэлцэх шаардлага үүслээ
“Ковид-19” халдварын цар тахалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийх үүргийг холбогдох албаныханд өгсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудад хөөстэй угаалга, цэвэрлэгээ хийж байна
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар шатахууны хомсдолын асуудал хэлэлцэж, ойрын хугацаанд БНХАУ-аас шатахуун авахаар болсон талаар мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр ээлжит бусаар дахин хуралдах нь
АНУ-ын зүүн хойд хэсгийн Шинэ Английн бүсэд орших “Franklin, Stone” амьтны хүрээлэнгийн ажилтнууд коронавирусний халдварт өртөмтгий амьтдыг вакцинжуулж эхэлжээ. "Амьтны хүрээлэнд амьтдын дунд “COVID-19”-ийн халдварын тохиолдол гараагүй ч вакцинжуулалт нь вируст өртөмтгий амьтдыг хамгаалах чухал арга хэмжээ юм" гэж Шинэ Английн амьтны хүрээлэнгийн малын ахлах эмч Крис Бонар ярьсан байна. Вакциныг эхний ээлжинд коронавирусний халдвар авах өндөр эрсдэлтэй амьтад болох сармагчин, муур, кунья овгийн хөхтөн, махчин амьтдад хийнэ. Амьтдыг вакцинжуулахад гэрийн тэжээвэр амьтан, малын эм, вакцины дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болох Америкийн “Zoetis” компанийн вакциныг хэрэглэх аж. “Zoetis” вакциныг дөрвөн долоо хоногийн зайтай хоёр тунгаар хийдэг байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Нийслэлийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барилаа. Энэ үеэр Хотын дарга “Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу тогтоолын төслийг хууль, дүрмийн хүрээнд боловсруулан, өргөн мэдүүлж байна. Үүнд Нийслэлийн 2020 оны шуудын төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай саналыг боловсруулж, өргөн барьж байгаа юм
АТГ-аас УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярыг БНХАУ-ын иргэнийн залилаж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татсан байдаг. Улмаар түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа билээ. Тэгвэл прокурорын байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж Кёкүшюзан Д.Батбаярыг залилангийн гэмт хэргээс гадна мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Кёкүшюзан Д.Батбаяр нь бусадтай бүлэглэн БНХАУ-ын иргэнийг залилж, их хэмжээний хохирол учруулсан, мөн төрд их хэмжээний хохирол учруулж, мөнгө угаасан гэх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ сарын 09-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн
Монголчууд шатахууны хомсдолд ороод хоёр, гурав хонолоо. Жолооч нар замын нэгдүгээр эгнээг шатахуун түгээгүүрт оочирлодог газар болгоод байна. Тэгвэл эл байдлыг УИХ-ын дарга асан З.Энхболд дүгнэж, твиттертээ жиргэжээ. Тэрбээр “Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон нэг хүн живсэн тухай дуудлагыг есдүгээр сарын 02-ны өдрийн 20:25 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Л /44 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Есдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн “Орхонтуулын бэлчир” гэдэг газраас зүүн зүгт Баруунбүрэн сумын “Зараагийн хөндий” гэдэг газар хүртэл 70 км-т завиар урсаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:42 цагт түр зогсоосон байна
ЭМЯ-наас коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хүргэж байна.
Ард түмнээсээ чи аль эрт татгалзсан шүү дээ, Оюун-Эрдэнэ ээ. Аль долдугаар сард сөхөрч туйлдсан эмч, сувилагчид руугаа дайрч байхдаа л чи ард түмнээсээ татгалзсан шүү дээ, Оюун-Эрдэнэ ээ. Улсын наадмаа хүртэл сэтгэлээ эзгүйрүүлэн өнжсөн байтлаа Хүй долоон худагт наадамдаж, бичлэгийг нь МҮОНТВ-д хүртэл хэдэн арван саяар заруулж байхдаа ч чи ард түмнээсээ татгалзсан байсан