09 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орж, сэрүүхэн байна. 2021 оны 09 сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй
2021.09.21-ний өдөр Монгол Улсын хамгийн анхны ухаалаг гар утас “Hulan 21 Plus”-ийн албан ёсны нээлт боллоо. “Эхлэл брэнд” ХХК-ийн хамт олон, хөрөнгө оруулагчид, бизнесийн хамтрагчид эх орондоо технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилго дор нэгдэж Дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц хүчин чадал, үзүүлэлттэй “Hulan 21 Plus” ухаалаг гар утсыг бүтээжээ. - “Hulan 21 Plus” Монгол Улсын хөгжлийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нэмлээ - “Эхлэл брэнд” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Батзаяа: Нээлтийн ажиллагаа их сайхан боллоо
Сүүлийн хоёр жилийн хугацаанд хичээл сургалтынхаа нийт агуулгын 70 орчим хувийг зайнаас эзэмшсэн учир сурагчид тодорхой хэмжээний хоцрогдолд орсон. Хоцрогдлыг үнэлэхдээ эхний ээлжинд багш нараас судалгаа авсан юм. Тэд сурагчид нийтлэг байдлаар ямар хичээлийн ямар агуулга дээр хоцрогдсон болохыг тодорхойлсон
Ийм хүнд үеийн Засгийн газарт Г.Ёндон шиг сайд ёстой хэрэггүй юм байна. Энэ нөхрийг “Монголросцветмет”-ээр хүүхдийнхээ төлбөрийг төлүүлээд баригдахад л явуулах ёстой байв
Үндэсний геологийн албанаас улс орны хөгжлийн бодлогод нийцүүлэн геологийн суурь болон сэдэвчилсэн судалгааны мэдээллүүдийг орчин үеийн техник технологи ашиглан боловсруулах цогц ажлын хүрээнд “Мэдээллийн аюулгүй байдал: Гео-мэдээллийн хэрэглээ” сэдэвт цахим хэлэлцүүлгийг энэ сарын 24-нд зохион байгуулах гэж байна. Уг хэлэлцүүлэгт Архивын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Мэдээллийн аюулгүй байдлын газар, Үндэсний хөгжлийн газар зэрэг төрийн байгууллагууд оролцон мэдээллийн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалт, өмчлөл, мэдээллийн аюулгүй байдлын талаарх төрийн бодлого, үйлчилгээг танилцуулах юм. Уг хэлэлцүүлгээр геологийн суурь болон сэдэвчилсэн судалгааны мэдээллийн үнэ цэнэ, баталгаагүй мэдээллийн хор уршгийн талаарх ойлголтуудыг өгөхөөрөө ач холбогдолтой. Хэлэлцүүлгийн үеэр “Гео мэдээллийн цахимжилт” үзэсгэлэн болох бөгөөд Үндэсний геологийн алба, Ашигт малтмал газрын тосны газар, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар зэрэг байгууллагуудад ашиглагдаж буй цахим системүүдийг танилцуулна
Уринш боловсруулалтад зориулж ургамал хамгааллын бодисын захиалга авч, дэмжлэгээр олгож байгаа тул тариалан эрхлэгчид та бүхэн захиалгын хүсэлтээ ирүүлнэ үү.
Виртуал хөрөнгийн хуультай болсноор эрсдэл буурч, энэ салбараас ахиухан ашиг хийх боломжтой мэт төөрөгдөл иргэдийн дунд тархаад байна. Мөн хуультай болох сургаар иргэдийн виртуал хөрөнгийн салбарт итгэх итгэл нэмэгдэж бүх хөрөнгөөрөө койн худалдаж авсан тохиолдол ч гарч байна
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, МУГТ Э.Содномпилжээд 120 сая, түүний дасгалжуулагч Д.Баттулга нарт 60 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтоол батлав.
Манай улсын шатахууны гол нийлүүлэгч ОХУ-ын үйлдвэр засвартай байгаа учир нийлүүлэлт буурсан ч шатахуун тасалдахгүй, 28 хоногийн нөөцтэй гэсэн мэдээллийг АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр энэ сарын 14-нд нийтэд мэдээлсэн. Гэвч түүний энэ мэдэгдлээс зургаахан хоногийн дараа буюу энэ сарын 20-ны даваа гарагт нийслэлийн шатахуун түгээх станцууд АИ-92 авто бензиний борлуулалтаа зогсоолоо
Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг УУХҮ-ийн сайд Г.Ендон танилцуулж байна: -Шатахууны хомсдолын талаар өнөөдөр хэлэлцлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг Засгийн газрын хэвлэлийн ажилтан О.Бямбагэрэл танилцууллаа. Тэрбээр "Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж байна. -Коронавирус халдвар, цар тахлын нөхцөл байдал /Авч хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцуулгыг Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан./ -УОК, Эрүүл мэндийн байгууллагууд болон бусад чиг үүргийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллахыг Ерөнхий сайд даалгасан. Мөн хүүхэд, жирэмсэн эхчүүдэд онцгой анхаарах үүрэг өгсөн. -Маш сайн судалгаанд үндэслэн, үе шаттайгаагаар зарим ААН-үүдийн үйл ажиллагааг нээхийг Ерөнхий сайд үүрэг болгосон. -Нью нормал буюу цар тахлын үеийн шинэ стратеги танилцуулах үүргийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. -Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-ын мэдээлэл зөрсөн талаар тухайн хоёр байгууллагын төлөөлөл уулзан ДЭМБ буруу тооцоолол хийсэн тул залруулга гаргахаа илэрхийлсэн
Эрх баригч МАН-д шинэ жигүүр мэндэлсэн байна. Ямар хүмүүс энэ жигүүрийг үүсгэн байгуулсан нь одоогоор нууц байгаа ч МАН-ын жирийн гишүүдийн анхаарлыг татах болжээ
Аргентин улс ирэх сарын 1-нд хуурай газрын хилээ нээхээр болсны зэрэгцээ арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн гадаадын жуулчдад хилээ нээж, коронавирусний хязгаарлалтын дэглэмээ сулруулна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Карла Виссотти болон Засгийн газрын тэргүүн Хуан Манзур нар мягмар гарагт мэдэгджээ. Түүнчлэн энэ сарын 24-өөс эхлэн албаны шугамаар эх орондоо ирсэн аргентинчууд болон гадаадын иргэд өөрийгөө тусгаарлах шаардлагагүй болохыг дурджээ. Мөн ирэх сарын 1-нээс эхлэн хөрш орнуудаас тус улсад ирж буй иргэдийг тусгаарлахгүйгээр хилээрээ нэвтрүүлэхийг зөвшөөрчээ. Гадаадын жуулчдыг хилээрээ нэвтрэхийг зөвшөөрсөн шийдвэрийн хүрээнд тус улсад ирж буй жуулчид ирэхээсээ дор хаяж хоёр долоо хоногийн өмнө вакцинжуулалтад хамрагдсан байх шаардлагатай бөгөөд вакцины гэрчилгээгээ харуулах, тус улсад аялахаас 72 цагийн өмнө PCR шинжилгээ хийлгэсэн байх зэрэг олон шаардлагыг дагаж мөрдөх ёстойг анхааруулжээ. Үүний зэрэгцээ вакцины гэрчилгээгүй жуулчид тус улсад ирсэн тохиолдолд долоо хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлаж, түргэвчилсэн болон PCR шинжилгээ хийлгэх ёстой талаар Аргентины эрүүл мэндийн салбарын удирдлагууд онцолжээ
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.09.22/ цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 3416 тохиолдол батлагдсан байна. Үүнээс нийслэлд 1896 тохиолдол, орон нутагт 1518 тохиолдол бүртгэгджээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын сайд Ч.Номингийн жуулчны баазад МАН-ын бүлгийн гишүүдийг цуглуулаад “Нэг жилийнхээ ойг үзмээр байна, та бүхний хүссэн бүхнийг биелүүлье” хэмээн тулгасан гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Таамаглахад хүссэн албан тушаал, тендер, ЖДҮ гээд юу эсийг амласан бол доо
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын газар нутаг 2015 оны сүүлчийн өдөр АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын өгсөн лицензээр “Шинэ шивээ” компанид олгосон. “Шинэ шивээ” компани уг лицензийг “Эйкүсора” хэмээх толгой компанидаа шилжүүлсэн байдаг.Анх олгохдоо л тус сумаас гадна Сүмбэр сумын газар нутаг, мөн Шивээ овоогийн ордыг бүхэлд нь, төмөр замын хамгаалалтын зурвасыг хэсэгчлэн энэ лицензэд хамруулсан нь өнөөг хүртэл хэл ам таталсаар байна
Коронавируст халдварын эсрэг нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдсан бөгөөд 10 мянга гаруй иргэн Синофарм, 100 мянга гаруй иргэн Файзер, 27 мянга гаруй иргэн АстраЗенека вакциныг нэмэлт тунгаараа сонгожээ. Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт гурав дахь тунгийн вакциныг хариу арга хэмжээний багийн ажилтан, алба хаагчид болоод 55-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдэд наймдугаар сараас хийж эхэлсэн. Харин 18-аас дээш насны иргэдэд энэ сарын 13-наас Синофарм болон "Файзер"-ын вакциныг хувь хүний сонголтод үндэслэн хийж байна. Олон улсад Америк, Англи, Арабын Нэгдсэн Эмират Улс, Израил, Сингапур зэрэг орон нэмэлт тунгийн вакциныг иргэддээ хийж байгаа аж. Коронавируст халдвар хөнгөн хэлбэрээр туссан иргэд эдгэрснээсээ хойш нэг сарын дараа, хүндэвтэр туссан иргэд эмчийн зааврын дагуу нэмэлт тундаа хамрагдах боломжтой
Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог
Ирэх аравдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн 28, Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгууль болно. Тодруулбал, 18 дугаар тойрогт дөрвөн нэр дэвшигч, 28 дугаар тойрогт арван нэр дэвшигчийг Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/ бүртгэсэн. Тэгвэл нэр дэвшигчдийн ХОМ-ийг АТГ сайтдаа байршуулсан. Тухайлбал, УИХ-ын нөхөн сонгуульд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Э.Бат-Үүл орон сууц, үл хөдлөх хөрөнгөгүй
Монгол улсын таван хүний гурав нь "Дарга" буюу түшмэл болчихлоо. "Дарга" болох хүсэлээр мэрмэлэл одоо "Дон" болж хувирлаа. Дарга болох дон нь Төр засгийн бүх шатны орон тоог элдэв арга тайлбараар нэмэх хөшүүрэг болон хувирчээ.