Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Үерийн аюулаас сэрэмжлүүлж банйа2021, 9 сар 20. 16:38

9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см буурсан хэдий ч зарим голууд үертэй хэвээр байна. Тухайлбал: Орхон, Сэлэнгэ, Бэлтэс, Үүр, Идэр, Байдраг, Чонохарайх, Хэрлэн, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-40 см, ус судлалын Орхон-Орхон /Сэлэнгэ/, Халх-Баянхошуу харуул орчимд үерийн аюултай түвшинг 20-25 см давсан байдалтай байна

"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц2021, 9 сар 20. 16:20

"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц Ноён Бондгор ковид тусаад Гуравдугаар эмнэлэгт очоод сэхээнд 20 хоног эмчлүүлж сэхээнээсээ гарсан байна

Л.Оюун-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ нар ойн медалиудаа “худалджээ”2021, 9 сар 20. 16:00

Хуулиа сахьчихдаг оронд бол 3 жил хүртэлх хугацаагаар төмөр торны цаана суух болзол хангачихаад буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нарын хийрхэл хэтэрч, 100 жилийн ойн медалиудаа заруулсан гэх факт илэрч, сошиалд шуугиан тариад эхэллээ.  

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ2021, 9 сар 20. 15:30

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар салхитай байна. 2021 оны 09 сарын 20-ны 20 цагаас 09 сарын 21-ний 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно. Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ

Токиод өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо буурчээ2021, 9 сар 20. 14:48

Японы нийслэл Токио хотод сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 565 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 502 тохиолдлоор буурсан үзүүлэлт гэж тус хотын засаг захиргаанаас ням гарагт мэдээлжээ.

Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв2021, 9 сар 20. 14:06

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 9 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 88 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 544 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлэв

Хөтөл салбарт камержуулалтын ажил гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна2021, 9 сар 20. 13:46

Хөтөл салбарт камержуулалтын ажил гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна

Толгой шүтэх үү, бяр шүтэх үү2021, 9 сар 20. 12:56

Монголчууд солонгос кино их үздэг. Солонгос цувралуудад нэг санаа их тод гардгийг анзаарч үздэг нь харин хэд бол

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?2021, 9 сар 20. 12:43

2021 оны 9 дүгээр сарын 20-ноос 9 дүгээр сарын 27-ныг хүртэлх7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, сэрүүснэ. Хур тунадас: 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс, Сэлэнгийн сав газраар, 22-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд Халх голын сав газраар, 27-нд Алтайн уулархаг нутгаар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Салхи:  24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд секундэд 6-11 метр.   Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 14-19  хэм дулаан байна

Хатгалгаа өвчний шинж тэмдгийг гэрийн нөхцөлд хэрхэн таньж, эмчлэх вэ2021, 9 сар 20. 12:30

Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа энэ үед урьдчилан сэргийлэх зөвлөмж, өвчний шинж тэмдгийг таних арга, эмчилгээний төрлүүдээс эцэг эхчүүд маань мэдэж авах нь тун чухал юм.   Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ удаад хатгалгаа өвчний тухай ерөнхий ойлголт, урьдчилан сэргийлэх дадал хэвшил, уг өвчнөөр өвчилсөн эсэхийг гэрийн нөхцөлд таних арга, хүүхдийн амьсгалын тоог хэрхэн зөв тоолох зэргийг тус зөвлөмжөөр дамжуулан хүргэж байна.   ХАТГАЛГАА ГЭЖ ЮУ ВЭ   Ихэвчлэн ханиад томуу хүрсний дараа буюу даарсны улмаас хүний биеийн дархлаа суларч, амьсгалын замд байх хэвийн болон эмгэг бичил биетээр уушгины эд үрэвсэхийг хатгалгаа өвчин гэнэ.   ХҮҮХДЭЭ ХАТГАЛГАА ӨВЧНӨӨС ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ   • Хүүхэд төрсний дараа нэг цагийн дотор ангир уургийг амлуулах нь тун чухал. Ангир уураг нь ханиад томуу, хатгалгаа өвчнөөс хамгаалдаг бодис агуулдаг, байгалиас заяасан вакцин юм. • Хүүхдээ зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, хоёр нас хүртэл хөхүүлэхийн зэрэгцээ насанд нь тохирсон шим тэжээл бүхий нэмэгдэл хоолоор хооллоорой.   ХАТГАЛГААГААР ӨВЧЛӨХ ЭРСДЛҮҮД:   • Бага насны хүүхдийн дархлаа бүрэлдэж гүйцээгүй байдаг тул өвчлөх эрсдэлтэй байдаг. • Хүүхдийг хэт бэгнэж, гадна орчноос байнга тусгаарласнаар биеийн дасан зохицол нь алдагдаж амархан даарч бээрэх, олны дунд орох болон цэцэрлэгт явах үедээ өвчлөх эрсдэл өндөр байна. • Ангир уургаа амлаагүй, эхийн сүүгээр хооллоогүй хүүхэд өвчлөлд өртөмтгий байх нь элбэг.   ХҮҮХДЭЭ ХАТГАЛГАА ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ   • Товлолын дагуу вакцинуудыг хүүхэддээ тогтмол хийлгэж байх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдлийг бууруулдаг

©2026 он, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Мэйл: galsansanjaan@gmail.com, otnews@gmail.com