Малчид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүсэж, Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2021 оны 09 сарын 19-ний 20 цагаас 09 сарын 20-ны 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй
Дэлхийн засгийн газрууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авах амлалтуудыг өгч байгаа юм. Гэсэн ч дэлхий аюултай түвшинд халах эрсдэл тун ойрхон байгааг НҮБ-аас мэдэгдлээ
Дөчин дөрвөн хоёрын Монгол улсын их хаан (1475-1479). Мандуул нь Ажай тайжийн 3-р хөвгүүн бөгөөд 1475 онд Уйгудын Бэгэрсэн, Юншээбүгийн Исман (Исмаил) зэрэг хүмүүсийн дэмжлэгтэйгээр хаан ширээнд суужээ. Гэвч Бэгэрсэн тайш болж, үнэн хэрэгтээ төрийн эрхийг атгах болов. Мандуул хаан болсныхоо дараа Махагүргис хааны өсийг авахаар Түмэдийн Доголон тайжийг довтлон хороогоод, Түмэдийг эрхэндээ оруулжээ
Махны үнэ 200-500 төгрөгөөр буурчээ Хүнсний захуудад худалдаалагдаж буй үхрийн мах 300-400 төгрөгөөр, хонины мах 190-500 төгрөгөөр тус тус буурчээ. Статистик мэдээгээр хүнсний захуудаар үхрийн ястай махны дундаж үнэ кг нь 13.200 төгрөг байгаа бол хонины ястай мах кг нь 11.000 төгрөгийн үнэтэй байна. Махны үнэ “Хархорин, “Хүчит шонхор” захад хамгийн хямд үнэтэй
"Намрын ногоон өдрүүд" арга хэмжээ 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 23-ны өдрүүдэд "Төв цэнгэлдэх хүрээлэн"-д зохион байгуулагдаж байна
Засгийн газар “Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм”-ээ зөрчиж өнгөрсөн баасан гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Цахим үндэстэн” арга хэмжээ зохион байгуулж олон зуун залуусыг нэг дор цуглуулсан. Эрх баригчид хүссэн үедээ өөрсдийн тогтоосон дэглэмээ зөрчиж хууль дүрэм хүн бүрт эрх тэгш үйлчлэхгүй байгаа учир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрох ёстой гэдэг шүүмжлэл цахим орчинд өрнөж буй.
Сүүлийн 24 цагт халдварын 2777 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс Улаанбаатарт 1357, орон нутагт 1417 тохиолдол илэрч, 12 иргэн нас баржээ.
Энэ сарын 18-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 76, II тунд 304, нэмэлт сэргээх тунд 1629, нийт 2009 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувь байна
Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7302 рейсийн агаарын хөлөг өчигдөр 19:02 цагт 168 зорчигч 4557 кг тээштэй “Чингис хаан” нисэх буудалд газардлаа. Зорчигчдын 36 нь “Дрийм”, “Вайт хаус” зочид буудалд 38, нийт 74 зорчигчийг тусгаарлан ажиглалтад шилжүүллээ