Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга асан Д.Түмэндэмбэрэл Гэсэн ч энэ бүлэглэл ингээд зогсохгүй яг одоо ч дараагийн худалдан авалтаа хийхээр улайран зүтгэж буй талаар эх сурвалжууд хэлж байна. МЭЕГ-ын дарга Б.Ганзориг Учир юу вэ гэвэл өөрсдийн утсан хүүхэлдэй болох Увс аймгийн гаралтай Ганзориг гэгчийг ковидын тухай хуулиар түрий барин Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар томилуулж, Энэтхэг улсын мөнөөх үйлдвэртэйгээ дахин гэрээ байгуулж мөнгөө шилжүүлэх гэж байна. Энэ бүлэглэлийг удирдан зааварчилгаа өгч буй жинхэнэ эзэн нь Глобал бизнес линк ХХК-г үүсгэн байгуулагч Заяатын Батсүх гэж хүн бий. Глобал бизнес линк ХХК-г үүсгэн байгуулагч З
Манай компани нь “Хэрэглээг хялбаршуулж, амьдралын чанарыг сайжруулна” уриан дор ус хийгээд зуурахад бэлэн хаашаа ч тээвэрлэх боломжтой “Хуурай бетон, Зуурмагийн хуурай хольц” бүтээгдэхүүнүүдийг анх удаа эх орондоо үйлдвэрлэж барилгын салбарт нэгэн шинэ хуудас нээн ажиллаж байна. Цар тахлын хүнд хэцүү цаг үеийг хамт туулах багыг бүрдүүлж үйлдвэрлэлээ ашиглалтад оруулж чадсан нь бидний хувьд маш их хичээл зүтгэл, зориг, нэгдмэл зорилго, шаргуу хөдөлмөр байлаа. Энэ бүтээгдэхүүн нь мөн л амьдралын бодит хэрэглээнээс урган гарсан тул хэрэглэгчид үр ашгыг нь амархан мэдэрч, богино хугацаанд танигдаж, олон хэрэглэгчидтэй болоод байна
“Салбарын цахим шилжилт” хэлэлцүүлгийн хүрээнд “Ухаалаг хот” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн модератороор Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр ажиллав
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хуралдааны эхэнд “Хөгжлийн үүд” жишиг орон сууцны бүс байгуулах техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ болон барилгажилтын төслийн талаар хэлэлцэв. “Хөгжлийн үүд” жишиг суурьшлын бүсийн барилгажилтын төслийг дэмжлээ Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд шинэ суурьшлын бүсийг нийт таван газарт байгуулахаар төлөвлөж буй
Нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний найман сарын байдлаар 2.2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 460 тэрбум төгрөг буюу 26.8%-иар өссөн байна
Г.Гантөмөрийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газраас дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн Г.Гантөмөрийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийн талаар шүүхийн шийдвэрийг илтэд гуйвуулсан мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нийтлэгдэж буйтай холбогдуулан шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар олон нийтэд дараах дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Г.Гантөмөрийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох, “Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 131 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Стандарт хэмжил зүйн газрын даргын албан тушаалд эргүүлэн томилж, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх” шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. Гурван шатны шүүхээр уг маргаан хэлэлцэгдэн шийдвэрлэгдэх явцад дараах үйл баримтууд тогтоогдож, шүүхүүд дараах үндэслэлээр Г.Гантөмөрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. 1. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т заасныг баримтлан, “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх үндэслэлээр Г.Гантөмөрийг Стандарт хэмжил зүйн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн, Г.Гантөмөр нь маргаан бүхий 131 дүгээр тогтоол гарах үед 60 нас буюу “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, харин төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байсан, талууд уг үйл баримттай маргаагүй байна. Г.Гантөмөр нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “..
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн мэдээллээ хийлээ
Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдал болон орон нутагт илрэх халдварын тоо буурахгүй, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны А/1013 дугаар тушаалаар 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 09 дүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоогоод байгаа.
НӨАТ-ын урамшууллын 2021 оны есдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг есдүгээр сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн, гэр бүлд зориулсан "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (www.moh.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх. Шинэ коронавирусний өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх. Олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх. Салхивчаа нээж, агаар салхи оруулж байх. Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулж байх нь амьсгалын замын өвчний халдварлалтаас сэргийлэх сайн талтай. Хувийн ариун цэврийг сайн сахих