Шуурхай мэдээ:
Шүүх  -аас   хүртэл

Хайлтын үр дүн

Халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо2 сар 14. 16:58

НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо

Уриалга: Амны хаалтаа зүүцгээе2 сар 14. 16:08

Уриалга: Амны хаалтаа зүүцгээе. Коронавирусийн вирус агаар дуслын замаар халдаж байгаа учраас халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлчүүдийг амны хаалтыг өдөр тутмын хэрэглээ болгож хэвших, амны хаалтаа зөв хэрэглэснээр өөрийгөө болон өрөөлийг эрслээс хамгаална

Шинэ коронавирусын халдвараас сэргийлж, нийт ард иргэдэд хүргэх зөвлөмж2 сар 14. 16:06

БНХАУ-ын Ухань хотод дэгдсэн шинэ коронавирусын (“2019-nCoV) халдвар дэлхийн олон оронд бүртгэгдэж, ДЭМБ-аас “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” үүссэнийг зарлан сэрэмжлүүлсэн. Шинэ коронавирусын халдвар, уушгины хатгалгаа өвчин нь хурдацтай тархаж байгаа бөгөөд манай оронд уг халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч тус улстай хил залгаа орны хувьд халдвар орж ирэх өндөр эрсдэлтэй байна. Иймд иргэн, гэр бүлд зориулсан халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. Нийт ард, иргэдэд өгөх зөвлөмж: Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх. Шинэ коронавирусын өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх /ялангуяа БНХАУ/. Олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх. Салхивчаа нээж, агаар салхи оруулж байх

УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХ2 сар 14. 16:04

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүх бол Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, Монголчуудын бэлгэдэл юм. * Улаанбаатарын үндэс суурь Хүрээ буюу Өргөөний тухай түүхэн сударч 1649 оноос тэмдэглэж эхэлсэн байдаг.  * Нүүдэлч удмын их төвлөрөл Алтан тэвшийн хөндийд суурьштлаа хориод удаа нүүдэллэж 1778 онд Туулын хөндийд төвхнөсөн гэдэг. * 1926 онд Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон сүндэрлэсэн нь Улаанбаатар хотыг чимсэн хамгийн том барилга байгууламж байжээ. Түүнээс өмнө одоогийн "Улаанбаатар" зочид буудлын хавьд хоёр давхар цувраа гурван байшин байсан нь Засгийн газар, Намын хороо, Эвлэлийн хороо байв.  * Энэ үед их хотын жолоо атгасан анхны дарга гучин хоёрхон настай Моононгийн Баяр байлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан2 сар 14. 16:01

2019-01-02 08:00:11 Сайнбуянгийн Амарсайхан нь 1973 онд Нийслэлийн Налайх дүүрэгт төрсөн. 1981-1991 онд тус дүүрэгт бага, дунд сургуулиа дүүргэж улмаар АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институтийг 1996 онд, Соут Вест Их сургуулийг 2000 онд тус тус төгссөн

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо2 сар 14. 15:59

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Байгаль орчинд ээлтэй бүрэн автоматчилагдсан шинэ технологи бүхий авто зогсоол байгуулах төслийн танилцуулгыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хүргэлээ. Төхөөрөмж бүхий автоматчилагдсан авто зогсоолын хамгийн том давуу тал нь эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологи бүхий хотын өнгө үзэмж, оршин суугчдын тав тух, эрүүл аюулгүй, ногоон орчин хосолсон шийдэл байх аж

Нур-султан хотын нэрэмжит гудамжтай болно2 сар 14. 15:57

2020-02-14 11:56:25 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаевтай уулзлаа. Уулзалтад Казахстан Улсын Элчин сайдын яамны элчин зөвлөх Айдар Абишев болон Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Улаанбаатар хотын ЗАА-ны Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм нар байлцав. Элчин сайд Жалгас Адилбаев хүлээн авч уулзсанд нийслэлийн Засаг даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллахад бэлэн байгаагаа дуулгалаа

Монгол Улсын хөдөлмөрийн баатруудын төлөөлөл Хотын даргатай уулзлаа2 сар 14. 15:54

2020-02-14 13:36:11 Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр  Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудын холбооны төлөөлөл болох  барилгын цэрэг, цахилгаан инженерлэл, спортын салбараас төрөн гарсан Хөдөлмөрийн баатар Д.Түмэн, Д.Сэдбазар, З.Ойдов нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хөдөлмөрийн баатруудын зүгээс Улс орныхоо хөгжил, бүтээн байгуулалтанд өндөр амжилт гарган ажиллаж, төр түмэндээ үлгэр дуурайлал болсон баатруудын ажил амьдралын баялаг туршлагыг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор оюутан залуус, олон нийтэд хандсан зөвлөх, сургах үйлчилгээ бүхий сургалтын төслийг хэрэгжүүлэх саналтай байгаагаа Хотын даргад илэрхийллээ. Хотын дарга С.Амарсайхан “Улс эх орны хөгжил дэвшилд оюун санаа, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээрээ үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсан, шалгарсан манлайлагчид болох Хөдөлмөрийн баатрууд та бүхэнтэйгээ уулзаж байгаагаа баяртай байна. Та бүхний гаргаж байгаа санал санаачлага, зөвлөмж зөвлөгөөг залуу хойч үеийнхэн бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна

Өнгөрсөн долоо хоногийн тойм2 сар 14. 15:52

2020-02-14 13:59:04 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны хоёрдугаар сарын 10-наас хоёрдугаар сарын 14-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.                                                         Дүүргийн Засаг дарга нарын хороодуудад ажиллах хуваарийг танилцууллаа Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар танилцууллаа. НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр дүүргийн Засаг дарга нарыг гэр хорооллын хорооддод ажиллах хуваарийг шинэчлэн баталлаа

Явган зорчигчийг мөргөж гэмтээгээд ослын газраас зугтжээ2 сар 14. 15:49

Энэ сарын 13-нд Чингэлтэй дүүрэгт явган зорчигчийг мөргөж гэмтээн ослын газрыг орхиж явсан хэрэг гарсан байна. Жолооч нар осол гаргасан л бол хариуцлагатайгаар цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгөх ёстой

Уханиас ирсэн оюутнуудыг маргааш тусгаарлалтаас гаргана2 сар 14. 15:45

БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 30 оюутан, нэг хүүхдийн маргааш тусгаарлалтаас гаргахаар болжээ. Тэд голомтын бүс нутгаас ирээд ХӨСҮТ-д тусгаарлагдаад 14 хонож байгаа юм

Цахилгаан шатан дахь В.Путины зургийг хараад иргэд хэрхэн хүлээж авсан бэ?2 сар 14. 15:42

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг ард иргэд нь хэрхэн хүлээж авдгийг бодитоор харуулсан хөгжилтэй бичлэг нийтлэгджээ. Оросын YouTuber Башир Дохов цахилгаан шатан дотор Ерөнхийлөгч Путины хөрөг зургийг өлгөж, оршин суугчид хэрхэн хариу үйлдэл үзүүлж, хүлээж авч байгааг нууц дурангаар бичсэн байна

Сэтгүүлч Б.Дашзэвэг суллагджээ2 сар 14. 15:17

Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг өнгөрсөн 2018 онд бага насны охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж хоёр шатны шүүхээс есөн жилийн ял оноосон билээ. Улмаар Дээд шүүх насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн хүсэлт, шүүгдэгчийн 74 настай байдал зэргийг харгалзан үзсэн. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын доод хэмжээг тогтоосон мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Б.Дашзэвэгт оногдуулсан ялыг гурван жил хорих болгон өөрчилсөн байдаг.  Тэрбээр шүүхээс оноосон ялаа ШШГЕГ-ын харьяа нээлттэй хорих 421 дүгээр ангид эдэлж байсан юм

Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг энэ онд ашиглалтад орно2 сар 14. 15:14

Азийн хөгжлийн банкны /АХБ/ санхүүжилтээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албаныхан очиж танилцлаа. Өдгөө нийт 165 ортойгоор үйл ажиллагаа явуулж буй хуучин эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, 200 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулснаар тус дүүргийн 157 мянган хүн амд үйлчлэх хүчин чадал бүхий нийт 365 ортой, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх томоохон эмнэлэгтэй болох юм.   Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ үеэр “УИХ-аас эмнэлгийн тусламж, үйлчилгээний хуулийг 2016 онд баталсан. Энэ хуулийн хүрээнд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны хоёрдугаар шатны төвүүдийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, лавлагаа шатлалын жишиг эмнэлэг болгож байна

Гэгээн хайрын баярыг Монголд 1990-ээд оны сүүлээр тэмдэглэж эхэлсэн2 сар 14. 15:11

Өнөөдөр дэлхий даяар гэгээн хайрын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Анх манай эриний гуравдугаар зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ

ОХУ коронавирусын халдвартай байж болзошгүй гадаадын иргэдийг албадан гаргана2 сар 14. 15:08

ОХУ коронавирусын халдвар авсан гадаадын иргэдийг албадан гаргаж болзошгүй гэж Ерөнхий сайд Михаил Мишустин өнөөдөр мэдэгдлээ гэж Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг мэдээлэв. Холбооны хууль тогтоомжид дурдсанаар гадаадын иргэний оршин суугаа байдал нь тэдний эрүүл мэндэд бодит аюул занал учруулж болзошгүй тохиолдолд түүнийг албадан гаргаж болно гэжээ. Мишустин хэлэхдээ "Орос улсад коронавирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үндэсний төлөвлөгөөнд гарын үсэг зурсан бөгөөд вирусыг маш аюултай өвчний жагсаалтад оруулсан байгаа" гэжээ. ОХУ-д коронавирусын батлагдсан 2 тохиолдол байгаа бөгөөд тус улс өвчний тархалтыг зогсоох үүднээс Алс Дорнодын газрын хилийг бүхэлд нь хаасан байна. ТАСС агентлаг Хятад иргэдийн Оросын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хязгаарлаж, уг өвчнөөр оношлогдсон хүмүүсийг тусгаарлаж, шаардлагатай эмчилгээ хийлгэж байна гэж мэдээлэв

99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019