Сан Бруногийн Цагдаагийн албан хаагчид “Уoutube”-ийн төв байранд галт зэвсэг ашиглан хүний амь хохироосон этгээдийг хэн болохыг тогтоосон талаар ВВС сайтад мэдээллээ.
Гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйг Насим Агдам гэдэг бөгөөд 39 настай Калифорниа хотод амьдардаг Иран улсын иргэн байжээ. Тус хэргийн үеэр гурван хүн суманд өртөж шархадсан бол өөр нэг хүн гэмтэж, халдагч этгээд өөрийн амийг хороосон байжээ.
Албаныхан хэлж буйгаар хэрэг ямар нэгэн олон улсын терроризмтой холбоогүй, харин халдагч этгээдийн "Youtube"-д ажилладаг найз залуугаас болсон байх гэв. Түүнчлэн сэжигтэн эмэгтэй өөрийн гэсэн “Youtube” суваг хөтөлдөг байсан бөгөөд компанийн бодлогын улмаас хүмүүс бичлэгийг нь үзэхгүй байна гэж гомдол гаргаж байсан удаатай. Мөн түүний "Фейсбүүк", "Инстаграм" хуудсыг тус тус хаажээ.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл бичих хэсэг