УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан "Тэтгэврийн шинэчлэлийн талаар хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг"-ийг надаар ахлуулан байгуулж байсан. Тус ажлын хэсгээс "Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл"-ийг санаачлан өргөн мэдүүлсэн ба одоогоос яг 1 жил 1 сарын өмнө тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд, Засгийн газраас өргөн мэдүүлэх багц хуулийн төсөлтэй хамтатгаад явъя гэж тохиролцсон ч өнөөдрийг хүртэл урагшгүй л байна.
УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд болохгүй байгаа энэ салбараа засъя, тордъе гээд явах нь зүйн хэрэг, дэмжих ч ёстой. Харин бид Тэтгэврийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол юу ч нэмэргүй гэдгийг өглөө бүр санаж сэрж байх ёстой. Монгол Ардын Нам ч өнгөрсөн 2020 оны сонгуулиар олон тулгуурт тогтолцоо, хувийн нэмэлт тэтгэврийн системийг нэвтрүүлнэ, өвлөгддөг болгоно гээд амлаад иргэдийнхээ итгэлийг авсан шүү дээ.
Тиймээс концепц нь тодорхой ийм асуудлуудаа тал талаасаа суугаад ярилцаад, шуурхай ажилдаа орох хэрэгтэй байна. Магадгүй жилийн дараа ч Б.Пүрэвдорж нарын гишүүдийн хуулийг Засгийн хуультай хамтатгана гээд хүлээгээд сууж байж ч мэднэ шүү.
Сэтгэгдэл бичих хэсэг