Шуурхай мэдээ:
179898-179902-180005

Нийтлэг үйлчилгээний журамд ТҮЦ-ийн зохицуулалтыг оруулж байна

12-р сарын 23 - 10 цаг 27 минут

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалтай худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарын 100 жилийн ой болоод Нийтлэг үйлчилгээний журмын талаар ярилцлаа.

-100 жилийн түүхтэй худалдаа, үйлчилгээний салбарынхан цар тахлын улмаас хүндрэл бэрхшээлийг туулж байна. Нийслэлийн хувьд энэ салбарынхны оролцоо өргөн хүрээтэй байдаг болов уу?

-Монгол Улсын худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбар үүсэж хөгжсөний  100 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхт ойн хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч цар тахлаас үүдэн хойшлогдсон нь ч бий. ÐžÑ€Ñ‡Ð¸Ð½ цагийн худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбар үүсэж хөгжсөнөөс хойш 100 жил болж байна. Эртний түүх сөхвөл, Хүннүгийн үеэс түүчээлэх маш урт түүх болно. Худалдаа арилжаа, хоол үйлдвэрлэл гэдэг бол хүний амьдралын  Ð°Ð½Ñ…ны харилцаа байдаг шүү дээ. Ойн хүрээнд салбарын түүхийг харуулсан ном, кино гарсан.

Салбарын маань 74 хувь нь нийслэл хотод төвлөрч, нийт ажиллагсдын 81 хувь нь Улаанбаатарт ажиллаж, амьдардаг гэсэн судалгаа бий. 2020, 2021 оны тухайд “Ковид-19” цар тахлын улмаас манай салбарынхан багагүй бэрхшээлийг туулж ирлээ. Монгол Улсад цар тахлын тохиолдол бүртгэгдсэн цагаас эхлэн хоол үйлдвэрлэл болон худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогыг нийслэлийн удирдлагууд баримталж ирснийг энд тодотгоё.

-Худалдаа, үйлчилгээний салбарт хэчнээн аж ахуйн нэгж багтдаг вэ. Тэднийг дэмжих чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарт нийт 18664 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Цар тахлын улмаас учрах хүндрэл бэрхшээлийг хөнгөвчлөх, иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс нийслэлийн зүгээс 17 чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлсэн. Юун түрүүнд онцлох ажил бол Хариуцлагын гэрээ байгуулан ажилласан. Гэрээний дагуу үе шаттайгаар үйл ажиллагааг нь нээгээд явсан.

-Энэ салбарт ажиллагсдын дагаж мөрддөг нийтлэг үйлчилгээний журамд өөрчлөлт орж байгаа. Ямар өөрчлөлт орж байгаа болон шинэлэг зүйл заалтын талаар мэдээлэл өгнө үү?

-Нийтлэг үйлчилгээний журмыг шинэчлэн боловсруулж байна.  Ð£Ð³ журмыг гурван удаа шинэчилсэн бөгөөд хамгийн сүүлд 2016 онд өөрчлөлт оруулсан байдаг. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар Нийтлэг үйлчилгээний журмыг нийслэл Ó©Ó©Ñ€Ó©Ó© баталж, дагаж мөрдөх боломж бүрдсэн. Журмын шинэчлэлийг ирэх оны эхэнд НИТХ-д өргөн барьж батлуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Шинэчлэн боловсруулж буй Нийтлэг үйлчилгээний журамд хэд хэдэн шинэлэг зүйлсийг тусгаж байгаа. Ая тухтай дэлгүүр гэсэн шинэ төрөл, шинэ нэр томьёог журамд оруулсан. Урьд нь энэ чиглэлийн үйлчилгээ манайд нэвтрээгүй байсан бол шинээр бий болсон CU, GS-25 зэрэг сүлжээ дэлгүүрийн үйлчилгээг ая тухтай дэлгүүрт багтааж байгаа. Мөн томоохон зах, худалдааны төв, түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийн зохицуулалтыг оруулж байна.  

-Нийтлэг үйлчилгээний журмаас гадна дагаж мөрдөх стандартуудтайгаа уялдуулж байгаа юу?

-Манай салбараас хоол үйлдвэрлэл, жижиглэн худалдааны стандартууд хамгийн сүүлд буюу 2019 онд шинэчлэгдсэн. Нийтлэг үйлчилгээний журмаа урьд өмнө мөрдөж буй болон шинэчлэгдэн батлагдсан стандартуудтай  ÑƒÑÐ»Ð´ÑƒÑƒÐ»Ð°Ð½ боловсруулж байгаа. Мөн иргэдээс санал авч байна. Иргэд нийтлэг үйлчилгээний журмын төсөлтэй танилцаад, саналаа өгөх боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019