Шуурхай мэдээ:
179898-179902-180005

МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ САЙД БОЛОХ ХҮСЭЛТЭЙ ГИШҮҮДЭЭ ИНГЭЖ “ШИГШИХЭЭР“ ТОХИРЧЭЭ

12-р сарын 22 - 18 цаг 34 минут

Ардын намд Үндсэн хуулийг нь өөрчилж өгөх гэсэн АН-ын хоёр гишүүний гомдлоор Цэц өнгөрсөн долоо хоногт маргаан үүсгэж, ирэх долоо хоногт хэлэлцэж шийдвэрлэхээр яаравчлав. Ингэснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танхимын сайд нараа сэлгэн томилж, гишүүдийг сайдаар томилуулах гарц нь нээгдэнэ.

Шинэ оны эхэнд хоёр яам байгуулагдаж сайд нар нь ирэх сарын 1-ний өдрөөс ажилдаа орох учиртай. Мэдээж энэ хоёр яамны сайдад Н.Учрал болон Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн тэргүүтэй гишүүдийн нэрс яригдаж буй. Тиймээс Цэцийн дүгнэлтийг УИХ маш яаралтай хүлээн авч ойрын өдрүүдэд танхимдаа гишүүдийг оруулах боломж бололцоог үүсгэх юм.

Нэгэнт Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авч гишүүд сайд болох нь тодорхой болсон тул Ардын нам дотор сайд болохоор дээр дооргүй гүйлдэж байна. Ерөнхий сайд тэргүүтэй намын удирдлагууд ч сайд болох хүсэлтэй бөөн "дурны хонгио"-нуудыг хэрхэн зохицуулах вэ гэдэг "толгойны өвчинд" унасан бололтой. Бүгд л Ó©Ó©Ñ€ өөрсдийн чиглэлийн салбар яамдын “жолоог” атгахаар улайрч байгаа хэдий ч энэ удаагийн сайдын томилогоонд Ерөнхий сайд болон намын удирдлагууд нь тодорхой шалгуур тавихаар болсон талаар өмнөх нийтлэлүүдээрээ хүргэж байсан. Тэгвэл Ардын намынхан өнгөрсөн долоо хоногт хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаар гишүүн сайд нарын хэрхэн сонгох талаарх яриа яригдсан талаар эх сурвалжууд мэдээллээ.

Тодруулбал, нэгдүгээрт байнгын хорооны даргаар багадаа нэг жил ажилласан хүмүүс. Хоёрт, УИХ-д хоёр буюу түүнээс дээш удаагаа сонгогдсон гишүүд. Гуравт, хамгийн наад талдаа У.Хүрэлсүхийн хоёр дахь танхимд сайдаар ажиллаж байсан хүмүүсийг энэ удаад өнжөөх. Учир нь саяхан сайдын суудлаас буусан тул дараагийн гишүүдэд боломж олгохоор тооцож буй нь энэ аж. Эдгээр үндсэн шалгуурыг хангасан гишүүд гэхээр “Прогноз: Л.Оюун-Эрдэнийн шинэ танхимд багтах магадлалтай “давхар дээлтэй” сайдууд” Ð³ÑÑ… материалд нэр дурдагдсан гишүүд яалтчгүй яригдах нь дамжиггүй болж байна.

 

Мөн Ардын намын Удирдах зөвлөлөөс сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга гэх зэрэг албан тушаалуудад цаашдаа томилох хүмүүст зориулсан тодорхой шалгуур, шаардлагыг боловсруулж хэлэлцүүлж батлуулах чиглэл өгөгдсөн. Ингэж чадвал мөнгөтэй, эсвэл танил талтай хүмүүс “ногоон” гэрлээр сайд, даргын суудалд суух боломжгүй. Төрийн албаны залгамж чанарыг бүрдүүлнэ гэж үзэж буй ажээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019